/ Бидний тухай / Газар нэгж / Дотоод хяналт аюулгүй байдлын газар / ДОТООД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

ДОТООД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН НЭГЖ, ДҮҮРГҮҮД ДЭХ ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ЯВУУЛСАН ДҮНГИЙН ТУХАЙ

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын замын цагдаагийн нэгж, дүүргүүд дэх замын цагдаагийн тасгийн 2015 он, 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт явуулж, үнэлэлт, дүгнэлт өглөө.

            Шалгалтын хүрээнд бие бүрэлдэхүүний 89.9 хувь буюу 458 алба хаагчаас Замын цагдаагийн газар /нэгж/-ынүйл ажиллагаа, тэр дундаа бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой санал асуулгыг нэгтгэн авахад 88.8 хувь нь бүтэц, зохион байгуулалт оновчгүй, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, 92.3 хувь нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд сэтгэл ханамжгүй байгаа, ажил үүргийн давхардал их, хүн хүчний хүрэлцээ муу байна гэж тус тус тодорхойлжээ.

            Түүнчлэн ажлын ачаалал их, илүү цагаар ажиллуулсан бол  цалин урамшуулалыг хангалттай сайн өгч байх, хөдөлмөрийн хуулийн дагуу амралт, ажлын цагийг зохицуулж байх зэргээр  алба хаагчийг ажилдаа чин сэтгэлээсээ  эерэг хандлагтай болгох санал сэтгэгдлийг асуулгад оролцсон  458 алба хаагч сонгон хариулсан байна.

             Мөн бие бүрэлдэхүүний 89 хувь буюу 455 алба хаагчаас мэдлэг боловсролын түвшинг тогтоох зорилгоор хууль, эрх зүйн тестээр шалгалт авахад 25.2 хувь нь “Хангалттай” үнэлгээ авч, албаны бэлэн байдал, мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоох зорилгоор тодорхой өгөгдөл өгч шалгахад 81.2 оноо буюу “сайн” дүгнэгдсэн.

            Төлөвлөгөөт шалгалтын хугацаанд Замын цагдаагийн газрын үйл ажиллагаанд оршиж байгаа ололттой, дутагдалтай талуудыг тодорхойлж, нийт 76.6 буюу Хангалттай үнэлгээтэй дүгнээд Замын цагдаагийн алба /цагдаагийн хурандаа Б.Даваазул/ -нд шалгалтын явцад анхааруулсан, дутагдал заагдсан ажил, арга хэмжээг засаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 15 төрлийн 3 сарын хугацаатай үүргийг хүргүүлсэн байна.

 

 

ДОТООД ХЯНАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

 

 

Статистик мэдээ
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
  • 2016 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 40807
    Гэмт хэрэг: 2329
    Захиргааны зөрчил: 111531
    Согтуугаар саатуулагдсан: 6732
  • 2016 оны 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл 37222
    Гэмт хэрэг 2317
    Захиргааны зөрчил 98719
    Согтуугаар саатуулагсдан хүн 5696
Эрэн сурвалжилж байна