/ / БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН АЛБА ХААГЧИД ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ.

2016 оны 10-р сарын 12-ноос 13-нд шилжэх шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчид авч шалгахад: Тус төвд үйл ажиллагаа явуулдаг 4ш лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, монетон гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан хэргийг БГД-4 хороонд оршин суух Б / эр.24/ гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэд гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, аж ахуйн нэгж байгууллага хяналтын камер, дохиолол хамгаалалт ашиглах шаардлагaтай байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна