/ Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотын цагдаагийн газар / НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Гачуурт тосгоны дэд хэсгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ирэх дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа.

     Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдын судалснаар орон сууц, иргэдийн амьдарч буй орчноос 10-50 метрийн зайд үйл ажиллагаа явуулж буй баар цэнгээний газар, найман нэрийн дэлгүүрийн тоо 11 дүгээр хорооны хэмжээнд 859 болж нэмэгдсэн.. Тиймээс иргэдийн санал гомдол, цагдаагийн байгууллагын судалгаанд үндэслэн, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тодорхой шийдвэр гаргаж өгч, цагдаагийн байгууллагатай хамтран  ажиллахыг уламжилсан юм. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Цагдаагийн байгууллагад өнөөдөр нэн тулгамдаад байгаа асуудал нь камерын хяналтын систем болоод байна.

Ашиглалтын зардал тусгагдаагүйгээс цагдаагийн байгууллагын нүд, чих болсон камержуулалт Улаанбаатар хотын хэмжээнд асуудал дагуулж байгааг дурьдлаа.


    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлэхээр яригдаж байгааг онцоллоо. Тэрээр “Баар, цэнгээний газрын талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянцээлийн гудамж онцгой анхаарал татаж байгаагийн зэрэгцээ оршин суугчдаас хотын удирдлагуудад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага ч үүнд дүгнэлт хийж байгаа нь сайшаалтай. Хотын иргэн аюулгүй, айдасгүй, амар амгалан амьдрах эрхтэй. Энэ эрхийг төрийн байгууллага бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагын тулгамдаж буй асуудлыг шийдэхэд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн “Камерын системийн хувьд хэвийн ажиллах төсөв, санхүүгийн асуудлыг шийдэж өгөх боллоо.

Статистик мэдээ
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
Эрэн сурвалжилж байна