/ Бидний тухай / Газар нэгж / Дотоод хяналт аюулгүй байдлын газар / ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

 

Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тогтоол шийдвэр, Цагдаагийн байгууллагын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг  бүрэн хэрэгжүүлж ажилласан.

 

Нэг: Хяналт шалгалтын чиглэлээр:

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тушаалаар баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Цагдаагийн байгууллагын удирдах алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, ур чадварын түвшинг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд газрын алба хаагчид ажиллаж, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газрын дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Удирдах ажилтны сургалтын үеэр удирдах ажилтны үнэлгээг танилцуулсан.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэс, Говь-Алтай, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт, Интерполийн үндэсний төв товчооны ажлын алба, Холбооны хэлтэс, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын 2,3 дугаар газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт, Багахангай дүүрэг дэх цагдаагийн тасгийн үйл ажиллагаанд албаны шалгалт явуулж алба хаагчид нийт 82 хоног томилолтоор ажиллаж, томилолтын зардалд 1,075,620 мянга, шатахууны зардалд 2,249.400 мянган төгрөг зарцуулсан байна.

 

Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар 122 зөрчил илрүүлж, 51 зөрчлийг газар дээр засуулж, 27 алба хаагчид үүрэг, зааварчилга өгч, гарсан зөрчил дутагдлыг арилгах талаар цагдаагийн 9 нэгж, бусад 4 албадад үүрэг, ажлын чиглэл хүргүүлсэн.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар 9.5 сая төгрөгийн төлбөр, 110.7 сая төгрөгийн зөрчлийг баталгаажуулж, санхүүгийн хяналт шалгалтаар 234.3 сая төгрөгийн төлбөр, зөрчил, алдаа илрүүлснээс 28.1 сая төгрөгийн зөрчлийг шалгалтын явцад арилгуулсан байна.

Дотоод хяналт шалгалт явуулсан дүнгийн талаар 11 танилцуулга бичиж, цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Төрийн албаны тухай хуулийг үндэслэн ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн 29 алба хаагчийн цалинг бууруулах, 2 алба хаагчид сануулах арга хэмжээ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулан, 16 алба хаагчийн албан тушаалыг бууруулж, 1 алба хаагчийн ажлын байрыг өөрчилсөн шийдвэр гаргасан.

 

Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч нар 2016 оны эхний хагас жилд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, сахилга ёс зүйтэй холбоотой иргэдээс ирүүлсэн 124, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн 43, нийт 167 гомдол, мэдээллийг хүлээн авч, 156 гомдол мэдээллийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэн 11 өргөдөл, гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

 

Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой  гомдол, мэдээллийн 64 нь албаны шалгалтын дугаар авч шалгасан байна. Нийт 140 танилцуулга бичиж, 31 алба хаагчид сахилгын арга хэмжээ авсан байна.

 

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2016 оны эхний хагас жилд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой цахим сайтад 6, сонинд 3, фесбүүкт 2, телевизэд 1, нийт 12 мэдээлэл нийтлэгдсэнээс Хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтэс 4, Аюулгүй байдал, төрийн нууц шифр харилцааны хэлтэс 8 мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шалгахад 4 мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тул зөрчил гаргасан 3 алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, 1 алба хаагчийн гаргасан зөрчлийг засуулж ажилласан.

 

  Дотоод хяналт аюулгүй байдлын газарт энэ оны эхний 6 сарын байдлаар иргэд, байгууллагаас Цагдаагийн байгууллага, алба хаагчидтай холбоотой нийт  299 гомдол ирүүлснээс 10 иргэн урьд өмнө шалгагдсан асуудлаар дахиж 27 удаа гомдол гаргасан  байна. Дахин гаргасан 27 гомдолд дахин албаны шалгалтын ажиллагааг явуулахад өмнөх шалгалтын дүнд өөрчлөлт ороогүй бөгөөд алба хаагчдын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байна. Гомдол гаргагчдын зүгээс  нэг асуудлаар  2-4 удаа гомдол  гаргасан байна.

 

Хоёр:Хяналт шинжилгээ, үнэлгээний чиглэлээр:

 

Хууль зүйн яамнаас ирүүлсэн  байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлангийн загварын дагуу Цагдаагийн ерөнхий газрын харьяа 51 байгууллагын 2015 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийн үнэлгээ өгч, “Хяналт-шинжилгээ, үнэлгээ”-ний тайланг үндэслэн санал, зөвлөмж боловсруулан төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүллээ.

Хууль зүйн яамнаас цагдаагийн байгууллагын 2015 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнгийн ерөнхий үнэлгээг “Маш сайн” буюу 94.2 хувьтай 4.7 оноогоор үнэлсэн байна.

Цагдаагийн байгууллагын 2016 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөг хангах зорилгоор дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:

 -Төлөвлөгөөт хяналт шалгалтын төлөвлөлт, үйл ажиллагааны хоорондох давтамж, үр дүнгийн байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хүрээнд 2012-2015 онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын материалыг архиваас гаргуулах авах, холбогдох эрх зүйн актуудыг судалж, дүнг танилцуулсан.

- Хэвлэл, мэдээллийн төвийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, дүнг цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж,  тус төвийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай 7 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Тус төвийн үйл ажиллагааг нь боловсронгуй болгох чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний дотор тооцно.

- Цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндийг сайжруулах, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлт хүчин зүйлээс  урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулах, алба хаагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх ажлын удирдамж, төлөвлөгөөг Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар батлуулсан. Хяналт шинжилгээний ажлын дүнг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан.

- Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар батлуулж, ажлын багт орсон алба хаагчдад тараасан. Уг ажлын хүрээнд дүүргийн цагдаагийн хэлтсийн дотоод аюулгүй байдлыг хангах, албаны сургалт, соён гэгээрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагааг хариуцан хяналт шинжилгээний ажил хийгдэж байна.

- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр хуралдаанаар “Алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчлийн төрөл, хэлбэр, бүртгэгдэж шийдвэрлэсэн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийсэн дүн”-г хэлэлцүүлж  гарсан шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтэд эргэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд 4а/984 дүгээр албан бичиг хүргүүлж, биелэлтийг авах ажлыг зохион байгуулж байна.

 

Дэд бөгөөд дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргын өгсөн үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийгдсэн байна. Үүнд:

- Замын цагдаагийн газрын үйл ажиллагаанд ашиглагдаж буй “Police reader”  шалгах төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг хийж, Мэдээлэл, технологийн төв, Замын цагдаагийн газарт үүрэг, ажлын чиглэл хүргүүлэв.

-Төв байрны алба хаагчдын цаг бүртгэлийн программын ашиглалтын байдалд хяналт шинжилгээ хийж, дүнг 2016 оны 04 дүгээр 08-ны өдөр цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулж, Санхүү хангамжийн газарт 1, Мэдээлэл, технологийн болон Холбооны төвд 2, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэс 1, Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтэст 1, Төв байрны хэлтсийн дарга нарт 2 санал, зөвлөмж өгсөн.

- Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, соён гэгээрүүлэх ажлыг хариуцах ажлын байр /албан тушаал/-ны талаар хяналт шинжилгээ хийсэн дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлж,  зөвлөмжид тусгасан саналын талаар Төлөвлөлт, зохион байгуулалт, Хүний нөөц, сургалтын хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга нарт судалж, танилцуулахыг  үүрэг болгосон.

- Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны “Хээрийн дадлага сургалтад алба хаагчдыг хамруулах, хөрөнгө гаргах тухай” Б/217 дугаар тушаалын хэрэгжилт, хээрийн дадлага, сургалтын үйл ажиллагаанд  хяналт шинжилгээ хийх ажлын удирдамж, төлөвлөгөөг Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар батлуулан хяналт  шинжилгээ хийж дүнг, цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулж, 9 санал, зөвлөмжийг Улаанбаатар цагдаагийн хүрээний даргад хүргүүлсэн.

 

Гурав. Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт

шинжилгээ, үнэлгээ хийх чиглэлээр:

 

Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын  2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 7/471 дүгээр албан бичигт дурьдагдсан шилэн дансанд мэдээлэл байршуулаагүй 19 байгууллагаас шалтгаан нөхцөлийг тодруулж, 3 байгууллагын нэрийг өөрчлүүлж, 2 байгууллагыг хасуулж, 14 байгууллагын мэдээллийг нөхөн байршуулсан. Заагдсан дутагдалыг зассан талаар 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 4/163 дугаар албан бичгээр Хууль зүйн яаманд   хариу хүргүүлэв.

 

Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн цахим хуудсанд байршуулсан мэдээлэл, “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2015  онд  хийсэн 6 удаагийн хяналт шинжилгээний дүнг үндэслэн Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоолын хэрэгжилтийн  байдалд  үнэлгээ хийсэн.

 

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/233 дугаар зөвлөмж хүргүүлсэн.

 

Монгол Улсын Засгийн газрын  “Журам шинэчлэн батлах тухай” 2016 оны 29 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах /код 135/ журам”-д өөрчлөлт оруулах талаар 4 санал боловсруулж, 2016 оны 4/74 дүгээр албан бичгээр 4  саналыг Хуулийн хэлтэст хүргүүлж /код 135/-ын 135.5.13-135.5.16 дахь хэсгийг нэмж оруулсан.    

 

Дөрөв: Дотоод аудитын чиглэлээр:

 

Цагдаагийн байгуулагаас дотоод аудитын чиглэлээр 2015 онд хийсэн ажлын мэдээг нэгтгэн, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж, Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулан Хууль зүйн яаманд хүргүүлэв.

Цагдаагийн байгууллагын 2016 оны Дотоод аудитын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор дараах үйл ажиллагаанд дотоод аудит хийв. Үүнд:

- Хэсгийн байцаагчийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх удирдамж төлөвлөгөөг дэд бөгөөд дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр батлуулж, аудитын ажлыг 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгасан. Аудитаар 4 асуудал илрүүлж, нэгдсэн тайлан бэлтгэж, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэд бөгөөд дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргад танилцуулсан. Илрүүлсэн асуудлын талаар Нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга нар танилцуулж, удирдлагын тайлбар авсан. Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийн өгсөн үүргийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах албанд 9, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт 5, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэс, Хүний нөөц, сургалтын хэлтэст тус бүр 1 зөвлөмж хүргүүлж, биелэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор  тооцохоор төлөвлөн ажиллаж байна. Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хэв журам хариуцсан ахлах байцаагч нарын дунд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдсан сургалт, зөвлөгөөний үеэр аудитын дүнг танилцуулж аудитын үйл ажиллагааг сурталчилсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, зөвлөмжийг баталгаажуулсан.

 

- Сэжигтэн, яллагдагчийн сангийн баяжилт хийх үйл ажиллагаанд дотоод аудит хийх төлөвлөгөө, удирдамжийг Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар батлуулж, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсүүдийг хамруулсан. Аудитаар сангийн баяжилт, гэмт хэргийн илрүүлэлтийн хувийн зөрүүтэй байдлыг илрүүлж, ЦЕГ-ын удирдлагад танилцуулсан. Цаашид дээрх зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна.

 

-Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, 6502.2 мянган төгрөгийн алдаа, 37431.5 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн.

 

- Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундах цагдаагийн хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитыг 2016 оны 03 дугаар сарын 29-нөөс 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд хийж гүйцэтгэн, нийт 39853074 төгрөгийн зөрчил илрүүлж,  16 асуудлаар 37 зөвлөмж хүргүүлсэн.

 

 -Сайхан сумын сум дундах цагдаагийн хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитыг 2016 оны 04 дүгээр сарын 12-21-ний өдрүүдэд хийж гүйцэтгэн, 2514804 төгрөгийн алдаа, 30295467 төгрөгийн зөрчил илрүүлж,  9 асуудлаар 33 зөвлөмж хүргүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2514804 төгрөгийн алдаа, 21050560 төгрөгийн зөрчлийг залруулсан байна.

 

Тав: Байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр:

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын журам /код 137/-ын хэрэгжилтийг ханган төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс ирүүлсэн эрсдэлийн үнэлгээний тайланг нэгтгэн, Цагдаагийн байгууллагын 2015 оны эрсдэлийн үнэлгээний тайлан, 2016 оны эрсдэлийн менежментийн төлөвлөгөөг Цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулж Хууль зүйн яаманд хүргүүлэв.

 

Эрсдэлийн мэдээллийн сан үүсгэх зорилгоор үнэлгээний маягтын загвар боловсруулан төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд 2016 оны 4/348 дугаар албан бичгээр хүргүүлж, Цагдаагийн байгууллагын 42 нэгжээс ирүүлсэн 70 эрсдэлийг тодорхойлж мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна.

 

Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэргэжил арга зүйн зөвлөмж боловсруулж,  2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4а/841 дугаартай албан бичгээр төв, орон нутгийн байгууллагуудад, гадаадын зочин төлөөлөгчийн айлчлал, олон улсын томоохон арга хэмжээний үеийн цагдаагийн хамгаалалтын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, тэдгээрийг бууруулах чиглэлээр зөвлөмж боловсруулан 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3/34 дугаарын албан бичгээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Санхүү, хангамжийн газар, Хуулийн хэлтэст хүргүүлж, биелэлтийг 06 дугаар сарын 13-ны өдөр тооцож, дүнг Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргад танилцууллаа.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд эрсдэлийн магадлал, нөлөөллийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг  боловсруулж, 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 4б/1046 дугаартай албан бичгээр бүх нэгжүүдэд хүргүүлсэн. 

       

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД

АУДИТЫН   ХЭЛТЭС

 

 

 

           

 

 

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна