/ Мэдээ мэдээлэл / Монгол цагдаа 95 / ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС “ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БИДНИЙ ЭРХЭМ ҮҮРЭГ” ХАНАНЫ ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН ЯВАГДАЖ, ДҮНГЭЭ ГАРГАЛАА.

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС “ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-БИДНИЙ ЭРХЭМ ҮҮРЭГ” ХАНАНЫ ЗУРГИЙН УРАЛДААН ЗОХИОН ЯВАГДАЖ, ДҮНГЭЭ ГАРГАЛАА.

Дорнод аймгийн Цагдаагийн алба хаагчид Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг угтан замын хөдөлгөөний аюулгүй орчин, тэдгээрт үлгэр дууриалал болохуйц, танин мэдэхүйн, урьдчилан сэргийлэх, уран сэтгэмж бүхий санааг багтаасан бүтээлүүдийг олон нийтэд хүргэх зорилгоор “Хүүхдийн аюулгүй байдал ба бидний эрхэм үүрэг” сэдэвт хананы зургийн уралдааныг замын цагдаагийн тасгийн алба хаагчдын дунд зохион явуулж, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шалгарууллаа.

Замын хөдөлгөөний хууль, дүрмийг сурталчилсан, иргэд, хүүхдүүдийн зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй орчинг хүүхдийн сэтгэхүй, онцлогт тохируулан уран сэтгэмжээр дүрслэн тэдэнд анхааруулга, санамж, сурталчилгаа болохоор чөлөөт сэдвээр зохиомжилсон зургийг блокон хананд зурсан бөгөөд 1 дүгээр байранд цагдаагийн ахлагч Б.Одгэрэл ахлагчтай баг, 2 дугаар байранд цагдаагийн ахмад Т.Лхагвасүрэн ахлагтай баг, 3 дугаар байранд цагдаагийн дэслэгч Н.Мөнхболд ахлагчтай баг тамирчид шалгарч өргөмжлөл, цалингийн хувиар шагнагдсан байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна