/ Хууль эрх зүй / Хэлэлцүүлэг / “ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ЗААВАРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТУШААЛЫН ТӨСӨЛ

“ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ЗААВАРТ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ТУШААЛЫН ТӨСӨЛ

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 8 дугаар сарын 21-ний өдрийн 31 /892/ дүгээрт нийтэлснээр 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөн эхэлж байна.

Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан бөгөөд тус зааварт нэмэлт оруулах тушаалын төслийг боловсруулж, иргэд та бүгдээс  санал авахаар нийтэллээ.

Тушаалын төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү.

ХУУЛИЙН ХЭЛТЭС

Төсөл

 

Зааварт нэмэлт оруулах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны заавар”-ын 2.3 дахь хэсгийн “Хууль сахиулахын их сургууль” гэсний дараа “, батлан хамгаалах, хилийн цэргийн анги, байгууллага” гэж нэмсүгэй.

2.Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны заавар”-ын 2 дугаар бүлэгт дор дурдсан агуулгатай 2.31 дэх хэсэг нэмсүгэй. 

1/”2.31.Хууль зүй, Батлан хамгаалахын сайд нарын хамтран тогтоосон шийдвэрийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв нь батлан хамгаалах болон хилийн цэргийн сургалт явуулах газартай энэ зааврын 2.3-д зааснаар гэрээ байгуулж, сургалт явуулах эрх олгоно.”.

3.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ц.Батсүх/-д үүрэг болгосугай.

4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Статистик мэдээ
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
  • 2016 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 40807
    Гэмт хэрэг: 2329
    Захиргааны зөрчил: 111531
    Согтуугаар саатуулагдсан: 6732
  • 2016 оны 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл 37222
    Гэмт хэрэг 2317
    Захиргааны зөрчил 98719
    Согтуугаар саатуулагсдан хүн 5696
Эрэн сурвалжилж байна