/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ 

Хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн бүлгийн “Харцага дожо” дэвжээний 17 тамирчин амжилттай оролцлоо

“Эрин гүрэн” ХХК-ийн нэрэмжит “Эрдэнэт чемпион 2015” олимпын таеквондогийн анхдугаар тэмцээн 2015 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотын Хангарьд спортын ордонд зохион байгуулагдаж, 25 клубын 300 гаруй тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн тулааны төрлөөр 27 жингийн ангилалаар өрсөлдөв.

Тус тэмцээнд Хамгаалалтын газрын өсвөрийн цагдаагийн бүлгийн “Харцага дожо” дэвжээний 17 тамирчин оролцож, Төрийн хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Хатанбаатар дасгалжуулагчаар ажиллаа.

Тэмцээний дүнгээр тус клубын тамирчин хүүхдүүд 5 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль авч, багын дүнгээр хоёрдугаар байранд шалгарч, цом, Өргөмжлөлөөр шагнагдлаа. Үүнд:

Бага насны ангилалд:
1. Эмэгтэй 36 кг Д.Номин-Эрдэнэ алтан медаль
2. Эмэгтэй 39 кг Э. Амина мөнгөн медаль
3. Эмэгтэй 39 кг Г. Отгончимэг хүрэл медаль
4. Эмэгтэй 42 кг Д.Чанцал хүрэл медаль
5. Эрэгтэй 38 кг Д.Амарсайхан мөнгөн медаль 
6. Эрэгтэй 32 кг Г.Ганхүү хүрэл медаль
7. Эрэгтэй 46 кг Д.Дэлгэрмөрөн алтан медаль

Өсвөр насны ангилалд:
1. Эмэгтэй 45 кг Ө.Номинзул алтан медаль
2. Эрэгтэй 45 кг Ц.Түвшинзаяа алтан медаль
3. Эрэгтэй 55 кг Д.Түвшинзаяа хүрэл медаль
4. Эрэгтэй 59 кг Д.Анхбаяр алтан медаль 

Насанд хүрэгчийн насны ангилалд:
1. Эмэгтэй 56 кг Б.Мөнхтуяа алтан медаль тус тус авлаа.

“Монголын таеквондо” холбооноос тус “Харцага дожо” клубыг холбооны тэргүүний клуб болохыг тодорхойлон баяр хүргэж, энэ оны 9 дүгээр сард нэрэмжит тэмцээн зохион байгуулах эрх олгосон байна.

Статистик мэдээ
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
  • 2017 оны 2 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 34784
    Гэмт хэрэг: 2079
    Захиргааны зөрчил: 102207
    Согтуугаар саатуулагдсан: 6568
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
Эрэн сурвалжилж байна