/ Олон нийтийн цагдаа / Ерөнхий мэдээлэл / ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.


ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА



Нийслэлийн Иргэдийнн төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог дүүрэг, хороодын эрүү хэв журмын нөхцөл байдал, хүн амын нягтаршил, газар нутгийн онцлог зэргийг харгалан 304 байхаар тогтоосон.
Иймд "Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм"-ийн 3.1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан иргэдийг батлагдсан 110 орон тоонд судлаж, материалыг 2015-01-14 ны дотор хүлээн авах юм.
Олон нийтийн цагдаагийн ажилтнаар судлагдах иргэд ямар материал бүрдүүлэх вэ?
1. Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл
2. Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх
3. Төрийн албан хаагчийн анкет
4. Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
5.Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
6. Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
7. Хорооны засаг даргын тодорхойлолт
8.Ажиллаж суралцаж байсан бол тухайн сургууль ажлын газрын тодорхойлолт
9.Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
10.Зураг 4*6 хэмжээтэйр, 3-н ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3-н ширхэг байна.
Судлагдсан иргэдийг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр заавал оруулах тул доорх төрлийн эмнэлгийн шинжилгээг заавал урьдчилан өгсөн байна.
1.Биохими
2.Сүрьеэ /цээжний зураг/
3.Цусны Ерөнхий шинжилгээ
4. Шээсний шинжилгээ
5.Хэвлийн ЭХО
6. Эмэгтэйчүүд

Улаанбаатар хотын цагдаагийн газар

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна