• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Өнөөдрийн сэрэмжлүүлэг: Тоохгүй орхиж боломгүй тоо баримт

2014-12-09

ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТООХГҮЙ ОРХИЖ БОЛОМГҮЙ ТОО БАРИМТ

Улсын хэмжээнд 2014 оны эхний 10-н сарын байдлаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1167 үйлдэгдэж, 589 нь Улаанбаатар хотод, 577 нь хөдөө орон нутагт үйлдэгдэж, улмаас бодит тоо баримтаар 569 хүн нас барсан байна. Ослын улмаас дээрх гэмт хэргийн бараг 50 хувь нь үхэлд хүргэж байна гэсэн үг. Энэ тооноос бид сургамж авахгүй орхиж болно гэж үү.

Өөрт л тохиолдоогүй л бол өрөөлийн хэрэг хамаа алга гэж бодолгүй сонор сэрэмжээ дээшлүүлж, би машиныхаа бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангаж байна, би хэр зэрэг сонор сэрэмжтэй жолооч вэ, бусдад хэрхэн хүнлэг ханддаг билээ гэж жолооч бүхэн дор бүрээ анхаараад эхлэвэл энэ тоо өсөхгүй байх хандлага бас байна.

Замын буруу, архины буруу, анхааралгүйн буруу улмаар Батаагийн буруу, Болдоогийн буруу, надад зам тавьж өгөөгүй Сүрэнгийн буруу ч гэдэг юмуу гаднаас түмэн шалтаг хайхаасаа илүү дор бүрээ хариуцлагатай хандвал болохгүй бүтэхгүй юм байхгүй. Автомашин хүмүүсийн амьдралын амин хэрэглээ болоод байгаа ч амь насаа алдах хүртэл аюулд хүргэх хэрэгсэл биш юм.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас сүүлийн 4 жилийн байдлаар тээврийн хэрэгслийн тоо 2.6 дахин өссөн. Улсын хэмжээнд 736288 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаас Улаанбаатар хотод 62.1 хувь, 37.9 хувь нь орон нутагт бүртгэлтэй байна. 2014 оны эхний 11 сарын байдлаар 57951 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдэж улсын дугаар аваад байна. Үүнээс Нийслэл хотод 41606 тээврийн хэрэгсэл бүртгэгдлээ. Нийслэл хотод 2010 онд 168814 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан бол 2014 оны эхний 11 сарын байдлаар 441836 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн тоо баримтыг мэдээллэж байна.

Машины тоо ихсэх тусам үүнтэй холбоотой гэмт хэрэг өсөж, хүний амь нас эрсдэж, осол гэмтэл нэмэгдэж байгаа нь харамсалтай. Иймээс бид ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ-ээрээ та бүхнийг тоохгүй орхиж боломгүй тоо баримтаас сэрэмжлүүлэхийг онцолж байна