• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээлж байна

2014-11-11

Тус төвөөс “Зэвсэг-2014” нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш орон нутгийн хэмжээнд 2576 галт зэвсэг тооллогод хамрууллаа. 100 гаруй галт зэвсгийг гэрчилгээжүүлж, 31-н гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, 92 галт зэвсэг хураан, 13 ченжийг бүртгэл хяналтад авч, 109 нуугдмал галт зэвсгийг илрүүлж ажиллаа. Мөн 32 хийн бууг тоолон , 107 зөрчил илрүүлж, хоёр хүнийг 45.000 төгрөгөөр торгож, хэвлэл мэдээллийн 57 байгууллагатай хамтран ажиллаж, 2467 санамж сэрэмжлүүлэг тарааж ажилласан юм. 

Нийслэлийн хэмжээнд 1035 ширхэг галт зэвсэг тооллогод хамрагдан, 20 галт зэвсгийн гэрчилгээ олгож, 14 гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, дөрвөн галт зэвсгийг хураан авч, дөрвөн зөрчил илрүүлж, гурван хүнийг 60,000 төгрөгөөр торгож, 1773 ширхэгийг санамж сэрэмжлүүлэг тараан, эх сурвалж нь тодорхойгүй хоёр ширхэг галт зэвсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн хошуу, хонгионы санд дээж өгч ажилласан.

Галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд нь үүргийн дагуу галт зэвсгээ харъяа аймаг, сум, дүүргийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлэхдээ галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ очиж, харъяа дүүргийн татварын хэлтэст бууны татвараа төлсөн байх шаардлагатай юм.
Мөн арга хэмжээний хүрээнд иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа бүртгэлгүй галт зэвсгийг гэрчилгээ олгож, хуулийн дагуу улсын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулж байна. Иймд иргэн та бүхэн цагдаагийн байгууллагад хандаж бүртгэлгүй галт зэвсгээ бүртгүүлнэ үү гэж ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН төвөөс мэдээлж байна.