• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Тендерийн урилга

2014-03-27

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо:   2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  

Тендер шалгаруулалтын нэр: “Цагдаагийн автопарк шинэчлэлт

Тендер шалгаруулалтын дугаар:  ХААГ-Б-2014/XIҮ-6

                       

Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Цагдаагийн автопарк шинэчлэлтажлын автомашин нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.meps.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн     45хоногийн хугацаанд хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:                                 Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх
  2. Борлуулалтын хэмжээ:  Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
  3. 3.      Ижил төстэй ажлын туршлага:  Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30%-аас багагүй ижил төстэй тээврийн хэрэгсэл нийлүүлсэн туршлагатай байх

Багцын нэрс:

                        Багц 1:    Суудлын автомашин

                        Багц 2:    Туулах чадвартай автомашин

                        Багц 3:    Автомашин

            Тендерийн баталгааны үнийн дүн:

                        Багц 1:    6,000,000 (зургаан сая төгрөг)

                        Багц 2:    3,000,000(гурван сая төгрөг)

                        Багц 3:    5,000,000(таван сая төгрөг)

 

                         Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 10 минутанд Худалдан авах ажиллагааны газар,  тендерийн нээлтийн өрөөнд  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

 Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 80/1

Нэг цэгийн үйлчилгээ, утас: 70111090, 70009991.

      www.e-procurement.mnwww.e-tender.mn