• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2014-10-27
ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

МАТАД СУМАНД “МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭДИЙН ОРОЛЦОО” СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.


Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Цолмонбаяр Малчидын бүлгэм байгуулах талаар сургалт хийж Дорнод аймгийн хэмжээнд Малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Эрдэнэхөлөг Матад сумын цагдаагийн хэсгээс 2014 оны эхний 9 сард хийж гүйцэтгэсэн ажлын талаар малчид, иргэдэд мэдээлэл хийж зөвлөгөөнлд оролцогчдын санал хүсэлтийг сонссон юм.
Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Ариунсанаа Цагдаагийн газрын эхний 9 сард хийж гүйцэтгэсэн ажил болон нөхцөл байдлын мэдээ иргэд олон нийтийн хамтын ажиллагааны талаар яриа мэдээлэл хийж сургалт явуулав.
Зөвлөгөөний үеэр тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичиг Б.Ариунгэрэл Матад сумын ГХУС салбар зөвлөлийн 2014 оны эхний 9 сард хийж гүйцэтгсэн ажлаа малчидад танилцууллаа.
Цагдаагийн газраас зохион явуулсан “Олон нийтийн цагдаа”-ийн сургалтанд суусан иргэн Сайнбаярт сургалтын батламж гардуулав. Матад сумаас олон нийтийн цагдаагийн ажилтны цалин, хувцасны мөнгө шийвдэрлэн үйл ажиллагаа нь жигдрээд байна