• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ ?

2014-10-13
ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ ?

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл болон Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний зөвлөлийн дүрэм”-ийн дагуу өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Увс аймагт “Иргэний зөвлөл” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Бусад аймгуудад Иргэний зөвлөл байгуулах, гишүүдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс байгуулж ажиллуулах, зар сурталчилгаа явуулах, иргэдээс ирүүлсэн материалын дагуу санал авах ажиллагаа явуулах зэргээр үйл ажиллагаа нь эхлэл шатандаа явагдаж байна. 

 

Одоогийн байдлаар Иргэний зөвлөл, Олон нийтийн цагдаагийн ажилтны зардлын асуудлыг Улаанбаатар хот, Баянхонгор, Говь-Алтай аймагт шийдвэрлэж, бусад аймгуудын Цагдаагийн газар, хэлтсүүдээс орон нутгийн 2015 оны төсвийн төсөлд энэ чиглэлээр зардал тусгуулах санал, хүсэлт, тооцоо, судалгааг гаргаж өгсөн бөгөөд зарим аймгийн удирдлага “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын дагуу зардлаа хэмнэх болсон учир санхүүжүүлэх боломжгүй гэсэн хариуг өгөөд байна.  

 

Иймд “Иргэний зөвлөл”-ийг яаралтай байгуулах, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх талаар аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвлөмж, чиглэл хүргүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, “Иргэний зөвлөл”, Олон нийтийн цагдаагийн ажилтны зардлыг орон нутгийн 2015 оны төсвийн төсөлд тусгах асуудлыг Сангийн яаманд уламжлан шийдвэрлүүлэхэд анхаарч байна.