• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Автопарк шинэчлэх тухай

2014-07-04

Монгол  Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний жагсаалтын XIY.1.3.1-д  “Автопарк шинэчлэлт” ажлыг 2014 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төсөвт өртөг нь 1,3 тэр бум төгрөгөөр тусгасан. Тендерийг Худалдан авах ажиллагааны газар 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цаг 10 минутанд тендерт оролцогчдийг байлцуулан нээв. Тендерийн 3 багцад “Бодиз автоматив” ХХК, “Монгол хьюндай автоматив” ХХК, “Хурд авто” ХХК, “Түвшинсаруул” ХХК гэсэн 4 компани тендер ирүүлсэн. Үүнд:

  • Багц 1:  “Монгол хьюндай автоматив” ХХК нь ерөнхий нөхцөлийн болон техникийн тодорхойлолтын шаардлагыг хангасан тендер ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3-т заасны дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэж шалгаруулав.
  • Багц 2: Хоёр удаа нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан ч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ын 30.4.3-т заасны дагуу Гэрээ шууд байгуулах аргаар “Хурд авто” ХХК-тай байгуулав.
  • Багц 3:  Хоёр удаа нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан ч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ын 30.4.3-т заасны дагуу Гэрээ шууд байгуулах аргаар “Таван богд” ХХК-тай байгуулав.

Эдгээр компаниудтай гэрээ байгуулж багц 1-ний 3 төрөл маркийн 19 автомашиныг  хүлээн авч төв, орон нутгийн газар хэлтэст хувиарлан хүлээлгэн өгөөд байна.