Цагдаагийн хошууч О.Тэгшжаргал: Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагаас олон ажлуудыг зохион байгуулсан

2020-04-24 20:14:00
909

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр Улсын их хурлын 2016 оны 51 дүгээр  тогтоолоор батлагдсан. Энэхүү хөтөлбөр нь 6 жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг дэх шат нь 2016-2019 онд дууссан бөгөөд хоёрдугаар үе шат нь 2020-2023 онд хэрэгжинэ. Авлигатай тэмцэх газраас үндэсний хөтөлбөрийн нэг дэх үе шатны  хэрэгжилтийн тайлан, дүгнэлтийг гаргаад  байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд зохион байгуулж, үр дүнд хүрсэн талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д. Дуламсүрэнгээс тодрууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр Улсын их хурлын 2016 оноос эхлэн хэрэгжиж эхлэсэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь юу вэ?

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь  авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх чиглэлээр төрийн албан хаагчдаас эхлээд иргэн хүртэл бүх субьектэд хүрч ажиллах, авлигын эсрэг боловсролыг үр дүнтэй олон хэлбэрээр хүргэх агуулгыг хангасан байна. Зөвхөн төрийн байгууллагаар хязгаарлахгүй, төрийн байгууллага албан тушаалтан,  хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, нам эвсэл, улс төрийн нам бүлэглэлийн авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэн олон нийтэд шударга зарчмыг зөв төлөвшүүлэн, ил тод хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх болох гол зорилготой. 

Энэхүү хөтөлбөр хэдэн зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа вэ?

Хөтөлбөр 11 зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа. Зорилт бүр чиглэлтэй. Улсын хэмжээнд 216 арга хэмжээг 6 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Эхний гурван жилийн байдлаар авч үзвэл Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллагууд тусгайлсан төлөвлөгөө гаргаж, түүнийхээ үр нөлөөг тооцдог болсон. Үндэсний хөтөлбөрийн тайланг жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэх үүрэгтэй. Энэ ажил хэвшиж, байгууллагууд цахим хэлбэрээр тайлангаа гаргах тогтолцоонд шилжээд байна.  Үүнээс гадна Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн мэдээллийн санг бий болгож,  байгууллагууд өөрийнхөө чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээллийн санд оруулж, олон нийтэд нээлттэй ид тод байлгах ажлыг гүйцэтгэж байгаа.

Үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр зорилт бол нийтийн албаны шударга, ил тод нээлттэй байдлыг хангаж, хариуцлагыг дээшлүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх явдал.  Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, албан тушаалтанд тавигдах ерөнхий болон тусгай шалгуур, шатлан дэвшүүлэх, албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх зэрэг асуудыг зохицуулсан 50 гаруй эрх зүйн актыг баталсан. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсээр нэлээн ажлууд үр дүнтэй хэрэгжиж байна. Энэхүү хуульд төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зэрэг албан тушаалтныг хариуцлагажуулахад чиглэсэн олон зохицуулалтуудыг хийсэн нь хөтөлбөрийн зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний хүртээмжтэй чанартай, ил тод нээлттэй байдлыг хангахтай холбоотой цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Төрийн үйлчилгээг хүний оролцоо, нүүр тулсан уулзалтгүйгээр үзүүлэх концепц үндэсний хөтөлбөрт туссан байгаа. Үйлчилгээг аль болох цахимаар хүргэх,  онлайнаар өргөдөл гомдлыг хүлээж авах,  төрийн байгууллагуудын хооронд мэдээллийн санг бий болгож, түүнийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ энэ  хөтөлбөрт тусгагдсан байгаа. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 6 дугаар сард баталж,  энэ оноос эхлэн хэрэгжиж байна. Тус хуульд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд баримтлах зарчмын нэг нь төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгохоор тусгасан. Мөн төрийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгохоор тусгасан нь тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.

Төрийн үйлчилгээний нэгдсэн “Хур” системийг бий болгосон. Энэ систем ямар үр дүнтэй вэ?

Төрийн мэдээлэл солилцооны Хур системд төрийн байгууллагууд өөрсдийн үзүүлдэг үйлчилгээгээ оруулж үйл ажиллагаагаа сурталчлах ажил нэлээд зохион байгуулагдаж байна. Үүний дагуу Засгийн  газраас 2019 онд 259 дүгээр тогтоол  гаргаж, төрийн байгууллагуудын цахимаар хүргэх үйлчилгээний жагсаалт баталсан. Энэ хүрээнд 176 үйлчилгээг төрийн цахим мэдээлэл солилцох системд холбохоор байгаа, харин  38 байгууллагын 320 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхээр тусгасан. 2019 онд 170 төрлийн лавлагааг 58 сая удаа дуудаж ашигласан гэсэн  тайлан гарсан байна. 2019 онд 28 төрийн  байгууллагын 85 үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлсэн байна. Иргэд төрийн үйлчилгээ авахдаа олон цонх дамжиж байгаа шатлалыг арилгах, давхардсан бүтэц үүсгэхгүй байх зорилгоор нэг цонхны үйлчилгээний нэгдсэн төвийн мэдээллийн системийг хөгжүүлж Засгийн газрын 149 дүгээр тогтоолыг батлуулсан. Энэ нь байгууллагуудад ажлаа эрчимжүүлэхэд их тус дөхөм болсон гэж үзэж болно.

Үндэсний хөтөлбөрт худалдан авалтын шударга, нээлттэй, ил тод байдал  чөлөөт хөгжүүлэх иргэний нийгмийн  төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, за ялангуяа авлигалын эсрэг боловсрол олгохтой холбоотойгоор олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллаж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн  ХАСХОМ хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч О.Тэгшжаргалаас  тодрууллаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар  зохион байгуулсан ажлын  үр дүн ямар байгаа вэ?

Авлигатай тэмцэх үндэсний  хөтөлбөр нь 11 зорилт дэвшүүлснээс Цагдаагийн байгууллагад хамааралтай 7 зорилтын 73 ажил, арга хэмжээ батлагдаж,  2017-2019 он буюу  нэгдүгээр үе шатны биелэлтийг хангуулахын тулд  албан тушаалтны “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийн бүрдүүлэлтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтнууд, алба, газар, хэлтэс, нэгжийн удирдлагууд шат шатандаа санаачилгатай ажиллаж, үүрэг, ажлын чиглэл өгч, төлөвлөгөөнд тусгагдсан хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийг үр дүнтэй зохион байгуулж ажиллалаа.

Манай байгууллагаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хяналт тавих орон тооны бус зөвлөлийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 15 гишүүнтэй баталж, зөвлөлийн анхдугаар хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, орон тооны бус зөвлөлийн хуралдаанаас “Зөвлөмж” боловсруулан гаргаж, биелэлтийг хангуулахаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлж хяналт тавин ажиллаж байна.

 Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд ямар үр  дүнтэй ажлууд хийсэн бэ?

Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийсэн. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь жолооч бэлтгэх авто сургууль, курсуудын үйл ажиллагаанд цахимаар хяналт тавьж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвтэй хамтран жолооны шалгалт өгөх иргэдийн мэдээллийн www.dedu.police.gov.mn системийг хөгжүүлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 368 авто сургуулийн мэдээллийг бүртгэн авч шалгалт, сургалтын үйл ажиллагааг онлайнаар хянан ажиллаж байна. Цахим бүртгэл, шалгалтын системүүдийг нэвтрүүлснээр өмнө хэрэгжиж байсан 12 төрлийн шат дамжлага 4 болон буурч, жолооны үнэмлэх авах хугацаа 45-60 хоног байсан бол 3-5 хоног болж 10 дахин багассан. 

Мэдээллийн технологи, холбооны төвтэй хамтран иргэд өөрсдийн жолоодох эрхийн үнэмлэхийн мэдээллийг цахимаар авах нөхцөл бололцоог хангах, Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг дэлхийн бусад улс орноос интернэтээр шалгах боломжоор ханган www.service.police.gov.mn сайтыг хөгжүүлэн ашиглаж байна. Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн иргэдэд үзүүлж буй 16 төрлийн үйлчилгээг иргэд хэрхэн, яаж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ажиллуулж буй эрх зүйн цахим хөтөч /www.e-khutuch.mn/- өөр дамжуулан авч байна. Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn сайтын бүтцэд “Иргэний зөвлөл” нэртэй цэсийг шинээр үүсгэн, иргэний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тухай бүр оруулах боломжийг бүрдүүлсэн юм. 

Цагдаагийн байгууллагын албан ёсны цахим хуудсаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авах,  ажлын хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

Иргэд, байгууллагаас өргөдөл, гомдол, санал хүсэлтээ биеэр болон Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11”, 126 тусгай дугаарын утас зэргээр дамжуулан гаргаж байгаа ба мөн и-мэйл хаягнаас complaints@police.gov.mn цахим хаягт гаргах боломжийг бүрдүүлсэн. Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn цахим хуудсанд “Өргөдөл, гомдол хүлээж авах” цэсийг шинээр нэмж ажиллуулж байна.

 Мөн  төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдийн цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах ажлын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг тус төвийн албан ёсны surgalt.police.gov.mn цахим хуудас болон төвийн Авлигаас урьдчилан сэргийлэх мэдээллийн самбаруудад бүрэн эхээр нь байршуулж, алба хаагч, иргэдэд сурталчлан ажилласан. 

Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

Авлигатай тэмцэх газрын Сургалт соён гэгээрүүлэх хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын Сургалтын нэгдсэн төвтэй хамтран энэ 2019 оны 11 дүгээр сарын 27, 28-нд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын  ахлах мэргэжилтэн болон хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, хадгалах эрх бүхий албан тушаалтан нийт 62 алба хаагчдыг хамруулан Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвийн байранд Цагдаа, дотоодын цэргийн анги,байгууллагуудын  хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт”-ийг зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад “Гэрчилгээ” гардуулсан зэрэг ажлуудыг хийлээ. 

Цагдаагийн байгууллагын  шударга байдлын үнэлгээний өсөлт бууралт ямар байдаг вэ?  

 Авлигатай тэмцэх газраас, иргэд олон нийтэд мэдээлдэг “Шударга байдлын үнэлгээ 2015”-д Цагдаагийн ерөнхий газар нь 77.1 үнэлгээ авч, Авлигатай тэмцэх газраас  “Шударга ёсны төлөө 2015” өргөмжлөлөөр шагнагдаж байсан.  “Шударга байдлын үнэлгээ 2018”-д 69.2 үнэлгээтэй гарч байсан бол “Шударга байдлын үнэлгээ 2019”-д 74.6 үнэлгээ авч өмнөх оноос 5.4 пунктээр өссөн. Энэ нь цагдаагийн байгууллагаас үйлчилгээ авч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийн үнэлгээ өссөн, авлигатай тэмцэх дотоод үйл ажиллагаа сайжирч байгааг харуулж байна.

Жил бүр цагдаагийн алба хаагчид 02 дугаар сарын 15 ны  дотор хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах үйл ажиллагаа  ямар зохион байгуулалттай явагдаж байна вэ?

Цагдаагийн  байгууллагын хэмжээнд  2018 онд “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх үүрэгтэй 4647,  2019 онд 4643 алба хаагчдаар гаргуулан авах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллалаа. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан алба хаагч байхгүй.

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
54
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
71
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
54
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
71
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
504
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
104
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
73
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
107
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
119
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
79
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
163
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
241
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос