Э.Ариунболд: Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж байгаль, экологид хохирол учруулсаар байна

2020-03-31 12:45:00
2750

Эх сурвалж: Ардчилал таймс сонин 

Сүүлийн үед ховор ан, амьтдыг агнах, эд эрхтнийг нь худалдан борлуулах гэмт хэргийн тоо өссөн харамсалтай мэдээ байна.Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаныхан баавгайн савар, цоохор ирвэсийн арьс, хотон шувууны хошуу, зэрлэг гахай худалдахыг завдсан зэрэг хэд, хэдэн зөрчлийг илрүүлсэн байна. Ингээд тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Ариунболдтой ярилцлаа.

-Ховор ан амьтныг хууль бусаар агнах, эд эрхтнийг нь худалдан борлуулах гэмт хэргийн талаарх мэдээллээр яриагаа эхлүүлэх үү?

-Сүүлийн таван жилд хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллийг аваад үзэхээр 1578 хэрэг бүртгэгдсэн байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг дотроо Хориотой ан амьтан агнах, байгаль орчны эсрэг үйлдсэн гэмт хэрэг, хууль бусаар мод бэлтгэх гэх мэт олон ангилагддаг. Тэр дундаа хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл заалтад хамаардаг. Экологийн цагдаагийн алба байгуулагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа боловч ховор амьтан агнасан, эд эрхтнийг нь худалдан борлуулахыг завдсан гэмт хэрэг хэд хэд бүртгэгдээд байна.

Тухайлбал, хотон шувууг агнаж хошуугаар нь хурдан морины хусуур хийж өндөр үнээр худалдан борлуулах, мөн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн тавхайг худалдахаар завдсан, зэрлэг гахай агнасан зэрэг хэргүүд гарлаа. Бид цахим сүлжээгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл тогтмол явуулдаг. Гэтэл иргэд санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсээр байна. Энэ нь иргэдийн мэдлэггүй, мэдээлэлгүй байгаатай холбоотойгоос гадна зарим иргэд шинжлэх ухаанаар батлагдаагүй мэдээлэлд итгэж, ан амьтан агнах байдал тасрахгүй байна. Тухайлбал, төрж чадахгүй байгаа эмэгтэйн гэдсийг баавгайн савраар илбэл хурдан, өвдөлтгүй төрдөг, ийм амьтны эд эрхтэн тийм юманд сайн гэх мэт...

Мөн хавар болж байгаатай холбоотой яргуй идсэн гөрөөсний цус уух нь биед сайн, “Ядраад байвал… амьтны цус, ууж, элэг, цөсийг нь түүхийгээр идэж дархлаагаа дэмж” гэх мэт худал яриа амнаас ам дамжин иргэдийн дунд яригдаж байна. Тэр ч бүү хэл, чонын биеэс хаях зүйл үгүй , эрхтэн бүрийг нь хэрэглэ” гэх яриа цахим ертөнцөд хөвөрч байна. Үнэндээ ийм худал яриаг ашиг олох зорилгоор хулгайн анчид зохион байгуулалттайгаар тараадаг. Элдэв амьтны цус ууж, эд эрхтнийг нь идсэнээр эрүүл мэнд сайжирдаггүй. Харин ч асар олон эрсдэлийг дагуулдаг. Өнгөрсөн жил гөрөөсний цус уугаад нэг иргэн нас барсан бол тарваганы ходоод, цөс залгиснаас болоод Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр нас барж, 2-12 насны гурван хүүхэд өнчирсөн тохиолдол ч гарсан. Амьтны цус уух, эд эрхтнийг нь идсэнээр хүний эрүүл мэнд сайжрах бус харин ч үхэлд хүргэх эрсдэлтэй. Амьтны цусаар 10 төрлийн вирус тархах эрсдэлтэй байдаг. Энэ мэтчилэн амнаас ам дамжсан ташаа мэдээлэлд үндэслэн ан амьтны эд эрхтэнг худалдан борлуулах зорилгоор агнаж, байгаль эх дэлхийд нөхөж баршгүй хор хөнөөл учруулж байна.

-Ховор ан амьтдаас гадна иргэдийн сайн мэдэх цагаан зээр, бор гөрөөсний тоо толгой ч бас багассан гэж сонссон. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна?

-Тийм л дээ. Сүүлийн жилүүдэд ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж үзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна. Сүүлийн 10 гаруй жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар байна. Тухайлбал, 1980- иад онд 40 мянга орчим аргаль хонь, 140 мянга орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13 мянга орчим аргаль хонь, 10 мянга орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2005 онд 1500 орчим болсон гэсэн дүн гарсан.

Ховор болон нэн ховор амьтдын тоо толгой арав гаруй жилийн дотор 70-90 хувь буурсан байна. Ийнхүү ан амьтдын тоо толгой багасч, устаж үгүй болох аюул заналхийлж байгаа гол хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зохисгүй буюу хууль бус худалдаа юм. Ан амьтны түүхий эд зүйлийн хууль бус худалдаа дэлхийд хар тамхины дараагаар ордог бол монголд алтны дараагаар орох зах зээл бий болж магадгүй байна. Иймд ан амьтны түүхий эд зүйлийн худалдааг хязгаарлах эрхзүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлуудыг цагдаагийн байгууллагаас эрчимтэй зохион байгуулж байна.

-Хууль бус ан агнах, түүний эд эрхтнийг худалдан борлуулах нь нийгмийн шилжилттэй холбоотой юу. Миний сонссоноор социализмын үед иргэд цагаан зээр, бор гөрөөс авлаж хүнсэндээ хэрэглэж байсан гэдэг. Энэ байдал одоо ямар байгаа бол?

-1990-ээд оноос өмнө ядууралтай холбоотойгоор хууль бус агнуур гардаг байсан. Социализмын үед хувийн өмч байгаагүй учраас ангийн гаралтай түүхий эдийг хүнс болон ахуйн хэрэглээнд хэрэглэх зорилгоор хууль бусаар агнадаг байсан. Гэвч буу, сумны олдоц хязгаарлагдмал, хуулийн хэрэгжилт сайн, ангийн гаралтай түүхий эдийн зах зээл хаалттай байсан учраас хууль бус агнуур ихээр гардаггүй байсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд зөвхөн хүнс ахуйн хэрэгцээндээ зориулж ан амьтныг хууль бусаар агнаж байсан бол иргэд хувьдаа малтай болсноор малын тоо өсч малчин өрх хүнс, ахуйн хэрэгцээгээ зэрлэг амьтнаас хангадаг явдал зогссон. Өнөөдөр хууль бус агнуур гарч байгаа шалтгаан нь нэгд, хууль бус бизнес хийж мөнгө олох хоёрт, зарим иргэд амьтдын амиар зугаа цэнгэл хөөцөлдөх болсонтой холбоотой.

-Иргэдийн дунд ховор ан амьтны талаарх мэдлэг мэдээлэл хэр байдаг юм бол. Манай улсад төдийгүй дэлхийд ховордсон амьтан монгол оронд олон байдаг шүү дээ?

-Тийм л дээ. Таны хэлсэнчлэн улсдаа төдийгүй дэлхийд ховордсон амьтан манай улсад бий. Гэхдээ тэдний тоо толгой улам цоорсоор байна. Харин энэ талаарх иргэдийн мэдлэг төдийлөн сайн биш байна л даа. Тухайлбал, Монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн Говийн шар үнэг монголд нэг ч байхгүй болсон харамсалтай мэдээ байна. Энд ховор амьтдын талаар хэд хэдэн тоо баримт дурдахыг хүсч байна. Цоохор ирвэс нь Монгол Улсын Улаан номонд “Нэн ховор зүйл”, Олон улсад “Эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй” зүйл ангид тооцогддог амьтан юм. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг бөгөөд Монгол Улс 800-1000 цоохор ирвэстэй. Цоохор ирвэс нь дэлхийн 12 улсад л байдаг. Монгол Улс цоохор ирвэсийг 1972 оноос агнахыг хуулиар хориглосон бөгөөд Амьтны тухай хуульд 2012 онд нэн ховор амьтнаар бүртгэж, Монгол Улсын Улаан номонд 2016 онд бүртгэсэн.

Мөн Борцгор Хотон шувуу Монгол Улсын Улаан номонд “Нэн ховор зүйл”, олон улсад “Эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “Устаж байгаа” зүйлд тооцогддог. Харамсалтай нь түүний хошуугаар хурдан морины хусуур хийхийн тулд хулгайгаар ангасаар байгаа юм. Дэлхийд 3200-4300 хотон шувуу байгаагаас манай оронд 200 орчим борцгор хотон байдаг гэсэн судалгаа бий. Гэвч хотон шувууны тоо толгой 2000 оноос хойш эрс ховордоод байгаа юм. Манай улсад Борцгор хотон шувууг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн байдаг. Дараагийн ээлжинд хүрэн баавгайн талаар хэдэн тоо баримт хэлье. 1986 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаагаар Монгол орны 50 мянган ам метр нутаг дэвсгэрт ойролцоогоор 500 орчим хүрэн баавгай бий гэж тооцоо гаргасан байдаг. Хүний сөрөг нөлөөллөөс улбаатай амьдрах орчны өөрчлөлт нь хүрэн баавгайг ховордуулах гол шалтгаан болж байна.

Олон улсын хэмжээнд ардын уламжлалт эмнэлэгт баавгайн ихэнх эд эрхтнийг хэрэглэж байгаагийн улмаас түүнийг хараа хяналтгүй, хууль бусаар агнаж байгаа юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн монгол дахь хөтөлбөрийн газраас 2002 онд хүдрийн заарын хууль бус худалдааны судалгаагаар жилд дунджаар 2400-3000 хүдрийн заар хууль бусаар худалдагдаж байсан гэсэн дүн мэдээ гарсан.

-Хууль бус ан амьтны эд эрхтнийг худалдан борлуулсан талаарх судалгаа, тоо баримт бий юү?

-Ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүний үнэ дотоод, гадаадын зах зээлд өсөхийн хэрээр хууль бус агнуур газар авч байна. Зөвхөн 2004 оноос хойш 21 ширхэг цоохор ирвэсний арьс, 90 ширхэг Казакстаны бөхөнгийн эвэр, 114 ширхэг Монгол бөхөнгийн эвэр, 90 ширхэг баавгайн доньд, 100 ширхэг согооны сүүл, 20 ширхэг хүдрийн заарыг хууль бусаар худалдаж авсан болон худалдсаныг хууль хяналтын байгууллага илрүүлсэн байна. Хууль хяналтын байгууллагын илрүүлж чадсан тоо баримтаас дурдахад ийм байна. Гэтэл уулын мухар бүрт хүрч ажиллах нөөц бололцоо цагдаагийн байгууллагаыд байхгүй.

Тиймээс энэ тал дээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдтэйгээ хамтарч хууль бусаар ан агнах, түүний эд эрхтэнг худалдан борлуулах энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, хамтарч хяналт тавих шаардлага зайлшгүй тулгараад байна. 2005 онд АНУ-ын төрийн бус байгууллага “Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” (WCS)-ээс санаачлан Дэлхийн Банкны санхүүжилтээр зохион байгуулсан Ан амьтдын түүхий эд, бүтээгдэхүүний худалдааны шуурхай үнэлгээгээр манай улсад жилд 100 сая орчим долларын ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хууль бус худалдаа явагддаг гэсэн судалгааны дүн гарсан байсан. Энэ тоо баримтаас харахад манай улсад хууль бус ан амьтны худалдаа ямар түвшинд очсон нь харагдаж байна. Тиймээс хууль бус ан амьтныг агнах, эд эрхтнийг нь худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хүн бүрийн оролцоо чухал байна.

Хэдийгээр бид хориотой ан агнасан, эд эрхтнийг нь худалдаалсан иргэдэд хариуцлага тооцохын тулд ан амьтнаа ямар нэгэн байдлаар үнэлж торгууль ногдуулахаас өөр аргагүй байгаа боловч үнэн хэрэгтээ ховор ан амьтны амь нас, эд эрхтэнг мөнгөөр үнэлэх боломжгүй юм. Ан амьтад хүнээс ялгаагүй. Та өөрийнхөө нүд, чих, ам хамар, элэг, бөөрийг хэдэн төгрөгөөр үнэлэх вэ. Бид өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд эрхтнийг мөнгөөр хэмжиж чаддаггүйтэй адил ан амьтны амь нас, эд эрхтнийг мөнгөөр үнэлэх боломжгүй. Цаашлаад бидний хүрээлэн байгаа орчин, эко системд ан амьтны үзүүлэх нөлөөг ч мөн адил мөнгөөр үнэлэх боломжгүй юм. Нэг амьтан устахад байгалийн эко систем өөрчлөгдөж 10 төрлийн ургамал амьтан нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл бид хориотой ан амьтан агнаснаас үүдэн гарч байгаа хохирлын бодит хэмжээг мөнгөөр үнэлэх боломжгүй боловч зүйлсийг хамгаалахын тулд, түүнийг агнасан, эд эрхтнийг нь худалдан борлуулахыг оролдсон этгээдүүдэд хариуцлага тооцохын тулд л мөнгөн дүн тавьж байна.

-Ховор ан амьтан агнасан, эд эрхтнийг нь худалдан борлуулсан иргэдэд ямар хариуцлага хүлээлгэж байна вэ?

-Хориотой ан амьтан агнасан, түүний эд эрхтэнг худалдан борлуулсан иргэнд хуульд заасан зүйл залтын дагуу хариуцлага хүлээлгэж байгаа. Хуулийн дагуу хүлээлгэж байгаа хариуцлага нь байгальд учруулсан хор хөнөөлтэй нь харьцуулахад бага байгаа гэж би боддог. Гэхдээ санаатай болон санамсаргүй байдлаар хориотой ан амьтан агнасан, түүний эд эрхтнийг худалдан борлуулсан иргэд амьдралынхаа тав, арван жилийг торны цаана өнгөрүүлнэ гэдэг тийм амар зүйл биш болов уу. Иргэд хуулийн мэдлэг багатайгаасаа болоод хэн нэгний ятгалгаар бүлэглэн ан агнасан, түүний эд эрхтнийг худалдан борлуулах гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, хань хамсаатан нь болчихгүйн тулд иргэд өөрсдөө мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн жилээс жилд хулгайн анчдын гарт өртөж тоо толгой нь улам ховордож, устах аюулд өртөөд байгаа ан амьтдыг хамгаалахын тулд хулгайн анчдын талаарх мэдээллийг харьяа сумынхаа экологийн албаны мэргэжилтэн, цагдаагийн байгууллагад өгөх боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
49
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
66
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
49
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
66
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
494
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
100
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
71
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
106
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
118
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
78
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
163
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
239
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос