Цагдаагийн хошууч Д.Оюун: Хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг эцэг эхийн хараа хяналтгүй байдал эзэлдэг

2020-02-27 15:28:00
4419

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунаас хүүхэд хамгаалал болон гэмт хэргийн нөхцөл байдлыг тодрууллаа.

Нийслэл цагдаагийн Удирдах газраас хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гэр бүл, эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад төрийн болон хэвлэл, мэдээллийн байгууллага, гэр бүл, иргэний хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр түлхүү анхаарсан ажлуудыг зохион байгуулж байна. Цахим тоглоомонд донтох, цахим гадуурхал, үе тэнгийнхний дарамтаас үүдэлтэйгээр өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, хохирох тохиолдол гарч байгаа тул тэдэнд чиглэсэн контентыг бэлтгэн олон нийтийн сүлжээг ашиглан түгээх, тодорхой  жишээнүүд дээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэст дэмжлэг үзүүлэн мэргэжил, арга  зүйгээр ханган ажиллаж байна.  

Хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт  хэргүүдийн шалтгаан нөхцөл нь ямар байдаг вэ?

Хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцлийн дийлэнх хувийг эцэг эхийн хараа хяналтгүй байдал эзэлдэг. Бага насны хүүхдүүд эцэг эхийн буруутай үйлдлээс болоод ахуйн осол болон бусад төрлийн гэмт хэргүүдэд хохирох тохиолдол байдаг. Үүнд эрүүгийн  хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцдог. Зөвхөн гэмт хэрэг гэлтгүй сургуулийн орчинд “Хүүхдийг гараас гарт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэггүй,  эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгч, авдаггүйгээс үүдээд гудамж талбайд хүүхэд аюул осолд өртдөг тохиолдол байдаг. Мөн өөрсдийн буруутай үйлдлээс хамаараад хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулснаас оршин суугаа хаягнаасаа богино хугацаанд төөрөх асуудал байдаг.

Хоногт дунджаар гэмт хэрэг, ахуйн осол эндэгдэл, золгүй учралаар 2-3 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, зарим тохиолдолд амь насаа алдаж  байна. Энэ тохиолдолд зөвхөн эцэг эхийн хараа хяналтаас гадна байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогодоо анхаарах шаардлагатай.

Эцэг эх, асран хамгаалагч нар ахуйн орчиндоо зөвхөн өөрийн хүүхэд гэлтгүй хүүхэд өртөж, гэмтэж болзошгүй байдлыг анзаарч, түүний шалтгаан нөхцлийг арилгахад анхаарах нь зүйтэй. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиараа эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийг эрсдэлт нөхцөл байдлаас хамгаална хэмээн заасан байдаг. Хүүхэд аль ч орчинд  эрсдэлтэй байж болно.

Сургууль, цэцэрлэгийн амралтын үе таарч байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүд ахуйн осолд өртөж гэмтэх тохиолдол өссөн байна. Энэ тохиолддолд төрийн болон төрийн бус байгууллагуудаас эцэг эхийн хараа хяналтыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулсан. Харин өсвөр насны хүүхдүүдэд тавих анхаарал муу байгаагаас гэмт хэрэгт холбогдож, хохирох тохиолдол өсөх хандлагатай байна. Тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс, интернэт орчинд хэт их цагийг зарцуулснаар цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нар тэдний нас сэтгэхүйн онцлогт тааруулан ярилцаж, харилцаж байхыг анхаарах хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас дээрхи зүйлүүдэд анхаарч төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран аян, арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Хүүхэд хамгааллын чиглэлээр цагдаагийн байгууллагаас ямар хөтөлбөрүүдэд хамрагдаж, хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр “Хүүхэд хамгаалагч”, “Хүүхэд хамгаалал”, “Өсвөрийн сэргийлэгч” гээд төсөл хөтөлбөрүүдийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүүхдэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байгаа. Хүүхдийг сургуулийн орчинд хамгаалахаар “School police” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, сургуулиас гэр хүртэлх болон гэрээс сургууль хүртэлх замд “Хүүхэд хамгаалагч” төслийн хэрэгжүүлсэн маань үр дүнгээ өгч энэ онд үргэлжлүүлэн хэрэгжинэ. Одоо бусад орчинд буюу гэр бүлийн орчинд, үе тэнгийнхний хүрээнд, ахуйн орчинд олон нийтийн сүлжээнд хэрхэн хамгаалах талаар арга хэмжээг зохион байгуулна.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Дэлхийн зөн зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай урт болон дунд хугацааны төсөл хөтөлбөр, гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн бус байгууллагууд сургалт, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлж байна.

Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Хүүхдийг аливаа төрлийн эрсдэл, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд зөвхөн эцэг эх гэлтгүй насанд хүрэгчид бидний алхам тутамдаа анхаарах зүйл. Харин хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх тал дээр эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ ойр дотно ярилцаж, асуудлыг хамтдаа шийдвэрлэж, сайн зөвлөгч байх нь зөв байх. Х

үүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эх, багш, сургуулийн захиргаа мэдээллээ тогтмол солилцдог, хаана хэнтэй хамт чөлөөт цагаа өнгөрүүлж байгаад анхаардаг байх шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгаалалд  эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахаас гадна  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэй гудамж зам талбай, олон нийтийн газар хүүхдийг эрсдлээс уртьдчила сэргийлэх Хүүхэд хамгаалагч төслийг үргэлжлүүлнэ.

Өнгөрсөн жил хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэргийн нөхцөл байдал ямар байсан бэ?

2019 онд гэмт хэргийн улмаас 996 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 132 нэгжээр буюу 11,7 хувиар буурсан байна.  2019 онд ерөнхий боловсролын сургуулийн орчимд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн  үетэй харьцуулахад 5 нэгжээр буюу 35,7 хувиар буурсан сайн үзүүлэлттэй байгаа. Хүүхэд хамгааллын төлөө эцэг эх, асран хамгаалагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд цагдаагийн байгууллагатай хамтраад ажиллавал энэ тоог илүү буулгах боломж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
94
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
189
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
94
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
189
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
575
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
116
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
102
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
168
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
144
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
94
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
200
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
254
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос