• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах “Волейбол”-ын тэмцээн зохион байгуулагдлаа

2019-11-22
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын аварга шалгаруулах “Волейбол”-ын тэмцээн зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/12 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын дунд волейболын спортыг суртачлах, хөгжүүлэх, хурд хүч, авхаалж самбаа, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, эвсэг хамт олныг бүрдүүлэх зорилгоор “Бүртгэл хяналтын төв”-ийн нэрэмжит 2019 оны цагдаа, дотоодын цэргийн “Волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээн 2019.11.20-2019.11.21-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс, дотоодын цэргийн анги, байгууллагын 57 багийн 500 гаруй баг, тамирчин өрсөлдөж аваргаа шалгарууллаа.

Тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Эрэгтэй багийн тэргүүн байрт Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, дэд байрт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, гутгаар байрт Завхан аймаг дахь цагдаагийн газар, эмэгтэй багийн тэргүүн байрт Нийслэлийн цагдаагийн удирдах газар, дэд байрт Ховд аймаг дахь цагдаагийн газар, гутгаар байрт Тээврийн цагдаагийн алба тус тус шалгарлаа.

Энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны спортын аварга байгууллагыг шалгаруулав. 2019 оны спортын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн хүрээний болон аймаг дахь цагдаагийн газар, хэлтэс гэж ангилан, 18 төрлийн уралдаан, 5 арга хэмжээний нэгдсэн дүнгээр шалгаруулсан юм.

Тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас Нийтийн хэв жухам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар нэгдүгээр байрт, Дотоодын цэргийн 05 дугаар анги хоёрдугаар байрт, Тээврийн цагдаагийн алба гуравдугаар байрт, орон нутгаас Дорноговь аймаг дахь цагдаагийн газар нэгдүгээр байрт, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар хоёрдугаар байрт, Төв аймаг дахь цагдаагийн газар гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Нийт тэмцээнд амжилттай оролцсон цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, баг, тамирчдын цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.