Б.САЙНБУЯН: Өглөө болгон жагсаалдаа зогсож улс, эх орныхоо дотоод аюулгүй байдал, амар амгалангийн манаанд үүрэг аваад ажиллана гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан

2019-11-18 10:34:00
2021

Эх сурвалж: Өдрийн сонин

Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн тулааны спортын II дугаар их наадмын эмэгтэйчүүдийн +64 кг-ын аварга ОУХМ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Б.Сайнбуянтай ярилцлаа.

Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Та өөрийнхөө талаар танилцуулна уу?

Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Батаагийн Сайнбуян гэдэг. Би 1991 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, айлын 3 дахь хүүхэд, дээрээ 2 ах, доороо 1 дүүтэй одоогоор Улаанбаатар хотод аав, ээжийн хамт амьдарч байна.

Та хэзээнээс самбо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Би бага наснаасаа л хөдөө эмээ, өвөө дээрээ мал маллаж өссөн. Хүүхэд байхдаа нилээн сахилгагүй, их эршүүд талдаа охин байсан. Миний бөхийн гараа 2004 онд Увс аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэний дараа 2006 онд авга ах Монгол Улсын заан Д.Бумбаяр ахыгаа даган Чоно клубын дасгалжуулагч Б.Батсүрэн багшид шавь орсоноор эхэлсэн.  Анх эхлэхдээ самбо бөхөөр хичээллэж, тэр жилдээ Баянзүрх дүүргийн өсвөрийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртэж амжилтынхаа анхны гараагаа эхэлж байлаа.

Энэ хугацаанд нэлээдгүй томоохон амжилтуудыг үзүүлжээ. Энэ жил Дэлхийн тулааны спортын II наадмаас алтан медаль авсан байна? 

Миний хувьд Жүдо, Самбо бөхөөр хичээллээд 13 жил болж байна. Энэ хугацаанд Улсын аваргаас эхлээд Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  (+64, +68, -72, -78, -80 кг)-ын  жинд тус тус барилдаж байсан.

Тухайлбал 2008-2019 оны өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2014 онд ОХУ-ын Москва хотод самбо бөхийн Дэлхийн супер цомын тэмцээний +68 кг-д хүрэл, 2018 онд Румын улсын нийслэл Бухарест хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ДАШТ-ний  “-80 кг”-д зодоглож хүрэл медаль,  энэ жил буюу 2019 онд БНСУ-ын Чунжү хотод болсон дэлхийн тулааны спортын II наадамд оролцож, +64 кг-д барилдан алтан медалийг тус тус хүртсэн амжилтуудыг  үзүүлээд байна.

Энэ бүх амжилтын ард миний ажиллаж буй Дотоодын цэргийн байгууллага, гэр бүл, хамт олон, дасгалжуулагч багш нарын маань дэмжлэг байдаг юм шүү. Тиймээс тусалж, дэмждэг бүхэндээ үргэлж талархаж явдагаа хэлмээр байна.

Та өөрийн ажиллаж байгаа байгууллага, ажил мэргэжлийн онцлогийн талаар сонирхуулахгүй юу?

Манай Дотоодын цэргийн 05 дугаар анги нь анх 1922 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар байгуулагдаж, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл олон жилийн баялаг түүхийг туулан, бахдам амжилт, гавьяаг байгуулж, 1932 онд Сүхбаатарын одон, 1957 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 1972 онд Байлдааны гавьяаны одонгоор тус  тус шагнагдаж байсан түүхтэй юм билээ. Тийм ч болохоор Хилийн ба Дотоодын цэргийн ууган байгууллага, Монгол улсын цэргийн анги байгууллагуудын дундаас төрийн гурван одонтой ганц байгууллага гэж явдаг. Суу алдараа мөнхөлсөн, агуу түүхтэй энэ байгууллагад ажиллаж байгаадаа маш их бахархдаг.

Тус 05 дугаар анги нь үндсэн чиг үүргийнхээ  хувьд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг бусад цэргийн байгууллагуудаас ялгаатай тал нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдал, Улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг сахин хамгаалах гээд нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий обьектуудыг хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангаж байдгаараа онцлогтой.

Бид чиг үүргийнхээ дагуу өөрт оногдсон ажлаа нэр төртэй гүйцэтгэх, нэг хором ч сэрэмж алдалгүй улсын онц чухал обьектуудыг гадны болон дотоод халдлагаас сэргийлж, хамгаалан ажилладаг.

Цэргийн хүн тэр тусмаа эмэгтэй хүн олон залуустай мөр зэргэцэн ажиллахад бэрхшээлтэй зүйл олон тохиолддог уу?

Мэдээж бэрхшээлтэй зүйл байлгүй л яахав. Гэхдээ Цэргийн хүн байна гэдэг цаанаа л урам зориг, урагшлах эрч хүчийг бий болгодог онцлогтой алба.

Өглөө болгон жагсаалдаа зогсож улс, эх орныхоо дотоод аюулгүй байдал, амар амгалангийн манаанд үүрэг аваад ажилдаа гарна гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан гэж боддог. Албаараа бахархаж, ажилдаа дурладаг болохоор тэр бүр зовлон, шалтгаан тоочоод байхыг хүсдэггүй ээ.   

ШИНЭ МЭДЭЭ
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
185
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
52
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
185
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
52
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
314
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
86
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
66
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
41
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
434
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
95
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос