• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих орон тооны бус зөвлөлийн хуралдаан боллоо

2019-11-15
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих орон тооны бус зөвлөлийн хуралдаан боллоо

Цагдаагийн ерөнхий газрын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих орон тооны бус зөвлөл”-ийн хуралдаан өнөөдөр /2019.11.15/ зохион байгуулагдлаа.

Хуралдааныг нээж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд үг хэлж, Аюулгүй байдлын хэлтсийн дарга бөгөөд орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг дэх үе шатны төлөвлөгөө”-ний явц байдлыг танилцуулж Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, ЦБҮАЖ /код-109/-ын хэрэгжилтийг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, ажлын хариуцлагыг сайжруулах, биелэлт, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр орон тооны бус зөвлөлийн гишүүд болон ажил хариуцсан алба хаагч нарт ажлын чиглэл өгсөн юм.

Мөн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш мэдээлэл хийв.

Энэхүү хуралдаанд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн гишүүд, хүний нөөцийн мэргэжилтэн, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан юм.