• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019-10-29

Тендер шалгаруулалтын нэр: Туулах чадвар сайтай, тусгай тоноглол бүхий

автомашин бэлтгэн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ЦЕГ/201910035

Цагдаагийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос Туулах чадвар сайтай, тусгай тоноглол бүхий автомашин бэлтгэн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 40 минутад Цагдаагийн ерөнхий газрын төв байрны 6 давхар, 608 дугаар өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Байгууллагын хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18, Цагдаагийн ерөнхий газрын төв байрны 6 давхар, 608 дугаар өрөө. Утас: 70191057

  Цахим хаяг:www.tender.gov.mn