• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Урлагийн наадам-2019” уралдааны шилдгүүдийн “Гала” тоглолт болов

2019-10-29
“Урлагийн наадам-2019” уралдааны шилдгүүдийн “Гала” тоглолт болов

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг угтаж, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгаас соён гэгээрүүлэх ажлын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд “Урлагийн наадам-2019” уралдааныг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Энэхүү урлагийн наадам гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийт 44 байгууллагын алба хаагч, гэр бүлийн гишүүд оролцов.

“Урлагийн наадам-2019” тэмцээн нь “Авъяаслаг гэр бүл”-ийн багийг бүрдүүлэн оролцож байгаагаар онцлогтой.

Тус наадмын шагналтнууд, авъяаслаг оролцогчдоос бүрдсэн “Гала” тоглолт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын концертын тэнхимд боллоо.

Энэхүү урлагийн наадмын “Авъяаслаг гэр бүл”-ийн төрөлд Ховд аймаг дахь цагдаагийн газрын Холбоо мэдээллийн инженер, цагдаагийн дэслэгч Б.Мөнхтулга, “Гоцлол дуу”-ны төрөлд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч С.Нямбаяр, “Гоцлол бүжиг”-ийн төрөлд Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Бямбацогт, “Гоцлол хөгжим”-ийн төрөлд Завхан аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батзаяагийн гэргий Я.Анхсарнай, “Ардын язгуур урлаг”-ийн төрөлд Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Цэнгэл, “Уран уншлага”-ын төрөлд Булган аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Баттөрийн гэргий Г.Гандиймаа нар тус тус тэргүүн байр эзэллээ.