• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид явган аялал зохион байгууллаа

2019-10-09
Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид  явган аялал зохион байгууллаа

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын спорт, явган аялал” удирдамжийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба нэгж, Хэвлэл мэдээллийн төв, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн алба хаагчид энэ сарын 05-ны өдөр Богд-Хан уулын Баруун ширээт оргилруу явган алхалт хийж, спорт өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөг нь алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой.

Явган аялал хийж, ууланд алхах нь хүний уураг, тархины мэдрэлийн эсүүдэд эерэгээр нөлөөлж, стерессийг тайлан тайвшруулдаг төдийгүй ууланд алхах нь хүний эрүүл мэндэд нэн ач тустай юм. 

Өдөрлөгт хамрагдаж өөрийн эрүүл мэнддээ үнэтэй хувь нэмэр оруулсан алба хаагчдынхаа цаашдын ажилд амжилт хүсье.