• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Галт зэвсгийн гэрчилгээ гээгдүүлсэн иргэний бүрдүүлэх материал

2019-09-30
  1. Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. /НЦУГ-т гэж бичих/
  2. 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
  3. Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
  4. Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа.
  5. Гэрчилгээг хүчингүй болгосон тухай сонинд зарлал өгсөн байх.
  6. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
  7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх.  /галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
  8. Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
  9. Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт / Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очиж код авч, дурын банкант тушаана /