• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Төрийн далбааны өдөрт зориулсан 11 дэх удаагийн хүндэтгэлийн ёслолд Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид алхлаа

2019-07-10
Төрийн далбааны өдөрт зориулсан 11 дэх удаагийн хүндэтгэлийн ёслолд Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид алхлаа

Өнөөдөр /2019.07.10/ Төрийн далбааны өдөр тохиож байна. Энэ өдөрт хүндэтгэл үзүүлэн Чингисийн талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалыг арав жилдээ зохион байгуулж байгаа юм. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг 2008 онд баталж, жил бүрийн долоодугаар сарын 10-нд Үндэсний баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж ирсэн. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцлоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагааны Сүхбаатарын одонт Цагдаагийн ерөнхий газрын жагсаалыг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн сүрлэг жагсаалыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга удирдан алхлаа.