• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, Дотоодын цэргийн зарим алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

2019-07-09
Цагдаа, Дотоодын цэргийн зарим алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Цагдаа, Дотоодын цэргийн цол, алба хаагчдад шагнал гардуулах ёслолын  үйл ажиллагаа өнөөдөр /2019.07.09/ Цагдаагийн ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн танхимд боллоо. Шагналыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав гардуулж, Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан нийт алба хаагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ. 

 

Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баатаржав хэлсэн үгэндээ

"Та бүхний энэ өдрийн амрыг эрж мэндчилье.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 50 алба хаагч төрийн одон медалиар, 110 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны, 484 алба хаагч Цагдаагийн ерөнхий газрын шагналаар, 1029 алба хаагч “Цагдаагийн албаны төлөө” медалиар шагнагдлаа. Мөн цагдаа, дотоодын цэргийн нийт 134 алба хаагч хугацааны болон хугацааны өмнө цол шагнагдсаны дотор 11 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд шинээр орж цол, мөрдсөө гардан авлаа. Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

 

Ажлын ололт, амжилтаа улам бататгаж, төр засгаас олгож буй энэ их итгэл найдварыг хүлээж, иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө мэргэжлийн өндөр ур чадвар гарган хичээнгүйлэнажиллана гэдэгт найдаж байна.Түүхт ойн босгон дээр хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяагаа үнэлүүлэн шагнагдсан нийт алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, Тулгар төрийн 2228, Их монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэн, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ гэр бүлийнхэнд тань эрүүл энх, сайн сайхныг хүсье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын өлмий бат, мэлмий тунгалаг байх болтугай.Та бүхэн сайхан наадаарай." хэмээлээ.