• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Нийтийн тээврийн хэрэгсэлийн камержуулалтын явцтай танилцлаа

2019-05-14
Нийтийн тээврийн хэрэгсэлийн камержуулалтын явцтай танилцлаа

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудтай хамтарсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уулзалт зөвлөгөөний үеэр Улаанбаатар смарт карт ХХК-ны удирдлагууд Нийтийн тээврийн том оврын автобусанд ашиглагдаж буй телекамерын бүрэн бүтэн байдал эвдрэл гэмтэл, шаардлага хангахгүй байгаа телекамеруудыг бүрэн ашиглалтанд оруулах талаар ярилцаж тохиролцсны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатар Смарт карт ХХК-тай хамтран нийт 123,646,900 төгрөгний санхүүжилтаар ДЮЦ ХХК, Зорчигч тээврийн нэгдэл-3, Сайхан ирээдүй ХХК, Трансбус ХХК, Эмсид ХХК зэрэг автобус баазуудын нийт 272 автобусыг бүрэн камержуулан тус компаниудад   хүлээлгэн өгч цаашид үлдсэн автобусны камержуулалтын ажил тасралтгүй явагдаж байна.

Энэхүү уулзалт, зөвлөгөөнд Зорчигч тээвэр-3 ОНӨААТҮГ ХХК-ний дарга, С.Цолмон, Дотоод аюулгүйн байдлын хэлтсийн дарга, С.Энхсайхан, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бат-Эрдэнэ, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Нийслэлийн тээврийн газрын дарга Х.Булгаа, Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга, Б.Эрдэнэболд нар  оролцлоо. 

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 80 орчим нийтийн тээврийн автобусны камерыг онлайнаар бүрэн хяналтанд авж үйл ажиллагаандаа ашиглаж байна.