УЛААНБААТАР ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ АЛБА, ГАЗАР, ХЭЛТЭС, ТӨВИЙН САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Хуралд Санхүү аж ахуйн албаны санхүүгийн хэлтсийн алба хаагчид болон Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс,төвийн ахлах болон тооцооны нягтлан бодогч, нярав нийт 118 алба хаагч оролцсон тайлангийн хурал энэ сарын 19-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын зааланд боллоо.
Тайлангийн хурлаар Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон аудитын шалгалтын дүн, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Цагдаагийн алба, газар, хэлтэс, тасаг төвүүдийн санхүүгийн үйл ажиллагааг дүгнэж, үнэлэх журам”–ыг үндэслэн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2019 оны 1 дүгээр улирлын санхүүгийн үйл ажиллагааг дүгнэв.
Мөн тайлангийн хурлын үеэр алба хаагчдад Үндсэн хөрөнгийг бодит үнэ цэнээр үнэлж бүртгэх, санхүүгийн тайланд тусгах, бүртгэл хөтлөлтийн Улсын үзлэгтэй холбоотой асуудлуудаар Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Даариймаа, ”Нийгмийн даатгалын тухай багц хуульд” орсон өөрчлөлтийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын БХСХ-ийн дарга Ц.Ганцэцэг, “Татварын удирдлагынн нэгдсэн систем” буюу TIAS систем ” сэвдээр Татварын ерөнхий газрын татварын удирдлагын системийн зөвлөх Ганцэцэг, Санхүүгийн программын шинэчлэл талаар “Санхүүгийн тооцоолох групп” ХХК-ны албаны дарга Амарбаясгалан зэрэг хүмүүс сургалт хийж танилцууллаа.
Хуралд оролцогчидтой Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн уулзаж, үүрэг чиглэл өглөө.
САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБА