• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Үнийн санал авах урилга

2019-04-01

Ерөнхий мэдээлэл болон зорилго:

Цагдаагийн ерөнхий газар нь цагдаагийн байгууллагын нэгдсэн гарц дээр байрлах  галт хана /firewall/ төхөөрөмжийн лиценз сунгах ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Ерөнхий шаардлага:

  • Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн мэдээлэл /гэрээний хуулбар ирүүлнэ/
  • Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл буюу албан ёсны дистрибьюторын сертификатын хуулбар /Нотариатаар баталгаажуулсан байх/

Бүрдүүлэх материал:

  • Үнийн санал
  • Байгууллагын танилцуулга
  • Ажиллах боловсон хүчний чадварын дэлгэрэнгүй мэдээлэл
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Татварын цахим системээс авсан тодорхойлолт /өр төлбөргүй байх/
  • ААН-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/
  • ШШГЕГ-ын тодорхойлолт

Оролцогчид саналаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү

Жич: Техникийн тодорхойлолт болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авна уу. 

Хаяг:  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-18,  

           Цагдаагийн ерөнхий газрын “б” байр, “Мэдээллийн технологи, холбооны төв”

Холбоо барих утас: 70191412