• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

2019-03-21
“Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний хооронд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ оны 3 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар, Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Товуудорж, тасгийн дарга, хурандаа Д.Сайнхүү, ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Баярсайхан нар нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн батлан даалтад шалгагдаж байгаа 17-32 орчим насны нийт 43 этгээдүүдэд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийг таниулах, сурталчлах чиглэлээр сургалт зохион байгуулав.