• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны “Бокс”-ын аврага шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2019-03-15
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны “Бокс”-ын аврага шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсүүдийн нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дунд 2019 оны “Бокс”-ын аварга шалгаруулах тэмцээн Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний 16, орон нутгийн 13, нийт 29 байгууллагын 100 гаруй тамирчид авхаалж самбай, хурд хүчээ сорьж 8 жингийн 32 медалийн төлөө өрсөлдлөө. Тэмцээний Тэргүүн байрт 27.5 оноогоор Тусгай ажиллагааны газар, Дэд байрт 24 оноогоор Эргүүл хамгаалалтын газар, Гутгаар байрт 15.5 оноогоор Дархан-Уул аймгийн цагдаагийн газар тус тус шалгарч тэмцээн амжилттай өндөрлөө.