• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн алба хаагч нарын ээжүүдийн сургаалиар бүтсэн ном хэвлэгдэн гарлаа

2019-03-11
Цагдаагийн алба хаагч нарын ээжүүдийн сургаалиар бүтсэн ном  хэвлэгдэн гарлаа

Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч, “Энхрий эрдэнэ сан”-гийн тэргүүн Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургаал” номынхоо шинэ цувралыг  монгол цагдаа нарынхаа ээжүүдийн сургаалиар бүтээж, дээжийг нь Мөрдөн байцаах албаны удирдлагууд, алба хаагч нарт гардууллаа.  

Тус сангийн тэргүүн Э.Энхриймаа: “Монгол эхчүүдийн сургаал,  зөвлөмжийг олон нийт тэр дундаа  залуу эцэг эхчүүд маань сургамж  болгон аваасай. Энэ номд олон эхийн нандин сургаал үгс, итгэл, сэтгэл, хайр шингэсэн болохоор айл бүрт, иргэн бүрт аз жаргалыг бэлэглэх ид шидийн судар байгаасай гэж би хүсэж байна.

Дэлхийн мисс  тэмцээнд оролцоход монгол улсын маань хүч чадал, ард түмэндээ оршдог гэдгийг мэдэрч монгол эх, эмэгтэй хүний гайхамшигтай болгоныг авьяасыг  үзүүлбэр, бүтээсэн ном, тавьсан илтгэлээрээ олон улсын гоо сайхны тайзанд дахин  батлан харуулахыг хүсэж,  хичээсний  үр дүнд хүмүүнлэгийн төслөөрөө “Шилдэг-20”-д  шалгарсан минь нийгмийн сайн сайхны төлөө ажиллах урам зоригийг улам бадрааж өглөө.

Ингээд таны төрүүлж, зүйтэй үгсээрээ сурган  хүмүүжүүлссэн баатарлаг  хөвгүүд, охидын хүч чадал, мэдлэг боловсрол, эр зориг сэтгэл  зүтгэлээр  өнөөдөр  Монгол улсын  амар тайван амьдарч байна.  Эх орныхоо энх амгалангийн төлөө эрэлхэг зоригтой иргэнийг бэлтгэж өгсөн  цагдаагийн ээж та нартаа дахин талархаж Монгол улс тайван амьдарч байна. Цагдаагийн алба хаагчийн ээжүүдэд талархал илэрхийлж мэхийн ёслоё” гэж хэллээ.