• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас "Иргэн тантай хамт" өдөрлөгийг сумдад зохион байгуулав

2019-03-11
Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Иргэн тантай хамт” өдөрлөгийн арга хэмжээг 19 сум, 9 багт ажиллах ажлын хэсгийг Цагдаагийн газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар томилж, говийн болон хангайн 16 суманд ажиллаа. 

Энэ үйл ажиллагааны  хүрээнд “Цагдаагийн газарт 2018 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл”, “Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо”, “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх нь”, “Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт 16 удаагийн 48 цагийн сургалтыг зохион байгуулж, сумдын 2400 иргэдийг хамруулсан.  

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон хамтран ажиллаж байгаа 16 иргэнийг Цагдаагийн газрын даргын “Талархал”, мөнгөн шагналаар шагналаа.