• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн архивын баримтыг цахимжуулах ажил эхэллээ

2019-03-06
Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн архивын баримтыг цахимжуулах ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

Архивт хадгалагдаж байгаа цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх ажлын хүрээнд дээрх хөтөлбөрийн 4 дүгээр үе шатыг 2017-2020 онуудад хэрэгжүүлэхээр баталсан Засгийн газрын 2017 оны 04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, 2019 онд зохион байгуулагдах төрийн байгууллагын архивын улсын үзлэгт бэлтгэх  зорилгоор тус төвийн архивт хадгалагдаж буй цаасан суурьтай баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хэсэг энэ оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдан ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Болд хөтөлбөрийн ач холбогдол, цахим архивын нэгж үүсгэх арга зүйн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, “Архивын баримтын цахимжуулалт” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус төвийн архивт хадгалагдаж байгаа цаасан суурьтай баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлснээр архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, архивын лавлагаа гаргалт түргэн шуурхай болох баримт бичгийн эргэлт сайжрах ач холбогдолтой юм.