• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүд, ахмад буурлуудын төлөөлөл алба хаагч нартайгаа золголоо

2019-02-07
Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүд, ахмад буурлуудын төлөөлөл  алба хаагч нартайгаа золголоо

Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүд “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын  шинийн  гуравны билэгт сайн өдөр  цагдаа, дотоодын цэргийн анги  байгууллагын  удирдлагууд,  алба хаагчдынхаа төлөөлөлтэй золголоо.

Мөн цагдаа, дотоодын цэргийн тугандаа мөргөж, зарим ахмадууддаа сар шинийн баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын  “Сүлд”  чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, ахмад буурлууд алба хаагч нартаа хандан  гахай  жилдээ эрүүл энх, ажил үйлс илүү их  өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл тавьж, өргөн дэлгэр зохион байгуулсан юм.