• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.БОЛОР-ЭРДЭНЭ НҮБ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОНО

2019-01-03
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.БОЛОР-ЭРДЭНЭ НҮБ-ЫН  ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОНО

Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаа /UNAMID/-нд үүрэг гүйцэтгэхээр болсон цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнэд Монгол Улсын төрийн далбаа гардуулах, үдэн гаргах ажиллагаа энэ сарын 03-ны өдөр цагдаагийн ерөнхий газарт боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Болор-Эрдэнэ нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн алба хаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх буюу нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах чиглэлээр тухайн улсын болон үүрэг гүйцэтгэж буй бусад орны цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллах юм.

Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ган-Эрдэнэ нар хүлээн авч уулзан Монгол Улсын төрийн далбаа гардууллаа.

Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал түүнд эх орон, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, сахилга ёс зүйг чанд сахин, энхийн манаанд мэргэжлийн ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг захиж амжилт хүссэн юм.