• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтсээс мэдээлж байна

2018-12-27
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтсээс мэдээлж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байрны өргөтгөлийн нээлт өнөөдөр /2018.12.27/ боллоо.

Хэлтсийн хоёр давхар барилгыг гурван давхар болгож өргөтгөх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн байна. Тус хэлтэс нь Сонгинохайрхан дүүргийн есөн хороог хариуцан ажилладаг юм. Хэлтсийн барилгыг өргөтгөн засварласнаар алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, тав тух сайжирч, мэдүүлгийн өрөөнүүд, хурлын танхим зэргийг шинэчлэн тохижуулжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.