• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Дотоодын цэргийн 805 дугаар ангиас цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ

2018-12-04
Дотоодын цэргийн 805 дугаар ангиас цэргийн байнгын тэтгэвэрт  гарч буй алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бүрэлдэхүүн тус ангиас цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдадаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг өнөөдөр /2018.12.04/ зохион байгууллаа.

Энэхүү цэргийн ангитай ажил, амьдралаа холбон эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, олон жил үр бүтээлтэй ажиллаад цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдаа ангийн бие бүрэлдэхүүн байлдааны тугийн дор жигдэрч, ёслолын жагсаалаар алхаж ёслол төгөлдөр үдлээ.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга алба хаагчдад дурсгалын зүйл гардуулан өгч, цаашдын амьдрал үйлсэд нь амжилт ерөөлөө.

Цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй ангийн захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, дэд хурандаа Д.Идэрмөнх, Шуурхай удирдлагын жижүүр, хошууч Л.Мөнх-Эрдэм, салааны захирагч, хошууч С.Ганбаатар, эргүүлийн офицер, дэд хурандаа П.Баасанжав, харуулчин, ахлах ахлагч Ж.Эрдэнэ, харуулчин, ахлах ахлагч Ц.Мөнхжаргал нарт эрүүл энхийг хүсье.