П.Оюунчимэг: Сургагч багш нар цагдаа нартаа хичээл заах нь чухал

2018-11-27 18:12:00
1310

Цагдаагийн ерөнхий газар Монгол Улсын хүний эрхийн Үндэсний комисстой хамтын ажиллагааны хүрээнд  олон ажил,  арга хэмжээг  зохион байгуулсан билээ. Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн  Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор /Ph.D/, дэд профессор П.Оюунчимэгтэй ярилцлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүний дагуу хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан сургагч багшаар дамжуулж, алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж сургагч багш нарыг бэлтгэсэн. Эдгээр сургалт ямар үр дүнтэй байна вэ?

Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийг гурван жилийн хугацаатайгаар 3 дахь удаагаа байгуулан хамтран ажиллаж байна. Байгууллагуудын хамтын ажиллагааны үндсэн ажлын нэг нь сургалт, сурталчилгаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс анх байгуулагдсан цагаас л цагдаагийн байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургалтыг явуулж ирсэн. ХЭҮК-ын гишүүнээр томилогдсон цагаасаа миний бие цагдаагийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг сайжруулахад онцгойлон анхаарсан нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Учир нь манай байгууллагад иргэдээс ирүүлдэг гомдлын талаас илүү хувь нь цагдан хорих, түр саатуулах байртай холбоотой асуудал зонхилдог байлаа. Одоо ч хэвээрээ. Гэхдээ сургалтуудын үр дүнд тодорхой ахиц гарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг жишээ нь, энэ намар Мөрдөн байцаах алба улсын хэмжээнд бүх мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авлаа. Дүн нь 80-аас дээш хувьтай гарсан байна. Тэд шалгалтад бэлтгэж хүний эрхийн холбогдолтой ном, сурах бичгүүдийг уншиж судалсан. Энэ бол ахиц.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилсан хандлага арга зүйгээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхлээд байна. 2017 оны 10 дугаар сард 25, энэ онд 26 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэлээ. Давхардсан тоогоор бол энэ тоо нэмэгдэх хандлагатай. Учир нь бид 21 аймаг тус бүрт 20 жендэрийн сургагч багшийг бэлтгэж байгаа. Энэ төсөлд ч цагдаагийн алба хаагчид, хүний нөөцийн ажилтан хамрагдаж байгаа. Эдгээр багш  маань цагдаагийн байгууллагадаа хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах ёстой юм. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага хүний эрхийн чиглэлээр сургалтыг дотооддоо хийх боломж бүрдэж эхэлж байна гэсэн үг. Одоо сертификат авсан сургагч багш нар маань ХЭҮК-оос гаргасан ном, сурах бичиг, гарын авлага, мэдээлэлд тулгуурлаад, шаардлагатай бол манай 21 аймаг дахь ажилтнуудтай холбогдоод хүний эрхийн сургалтуудаа эхлүүлэх цаг ирээд байна.

Сургалт нь байнгын давтамжтай, тасралтгүй, зорилттой байснаар тодорхой үр дүнд хүрэх тул цагдаагийн ажилтан цагдаа нартаа хичээл заах асуудал их чухал юм.

Сургагч багш нар өөрсдөө хичээл заах ёстой юу?

Тийм, өөрсдөө хичээлээ заана. Сургагч багш нар тус бүрийн төлөвлөгөө, хөтөлбөрөө гаргаад сургалт явуулах болно. Энэ талаар танай удирдлагуудад мэдэгдсэн байгаа.

Эрүүлжүүлэх, саатуулах байр болон хамгаалах байрны нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт явуулж, олон улсын стандартад нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулсан бол. Цаашид анхаарах ямар асуудал байна вэ?

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хийдэг. ХЭҮК байгуулагдсанаас хойших 17 жилийн хугацаанд эрүүлжүүлэх, саатуулах байр болон хамгаалах байрны нөхцөл байдлыг сайжруулах, “нөхцөлийн” эрүү шүүлтийг арилгах, цагдаагийн байгууллагын ажилтнуудын харилцаа хандлага, мэдлэг, ойлголтыг сайжруулахад түлхүү анхаарч ажилласаар ирсэн. Энэ чиглэлээр цагдаагийн үе үеийн удирдлагууд ч мэдрэмжтэй, сэтгэлтэй хандаж хамтран ажиллаж ирсэн байдаг. Эрүүлжүүлэх байрыг түргэн тусламж үзүүлэх эмчилгээ, үйлчилгээнд ашиглаж байгааг болиулахаар ХЭҮК удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлсний хүчинд архины хордлого тайлах эмчилгээ, тусламжид нэг хэсэг харьяалсан ч дахиад болиулчихлаа. Хүний эрх талаасаа харвал заавал хорьж саатуулах шаардлагагүй, яаралтай тусламж үйлчилгээ авах хэрэгцээтэй байх жишээний. Саяхан л орон нутагт ажиллах үед саатуулах, эрүүлжүүлэх байрны ариун цэврийн шаардлага хангахааргүй эд хэрэгсэл, хүний наад захын хэрэгцээнд нийцэхгүй, байнгын бэлэн байдалд байх эм тариа, эмнэлгийн хэрэгслийнх нь хугацаа дууссан, байр савны гэрэлтүүлэг, агааржуулалт муу, зай талбай давчуу зэрэг зөрчилтэй зүйл их байлаа. Саатуулах байргүйн улмаас сумын цагдаа саатуулсан этгээдийг шонгийн модноос гавлах, хамт нэг өрөөнд толгой хоргодох, орон нутагт ажиллахаар очсон цагдаагийн алба хаагчид айлын тогоо руу өнгийх, айлд толгой хоргодоход хүрч байсан нь нууц биш. Нэг үеийг бодвол байр савнаас хамаарсан асуудал цэгцэрч байх шиг байна.

Байр, сууц, материаллаг талын асуудлыг шийдчихэж болж байна. Гэтэл тэнд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн хандлагыг өөрчлөх, байнгын үе шаттай бэлтгэх, хамт олны соёлыг төлөвшүүлэх асуудлыг орхиж болохгүй. Төрийн үйлчилгээг хүнээр дамжуулан хүнд хүргэдэг учраас хүн ёсны харилцааны асуудал их чухал байдаг. Тухайлбал, эрүүлжүүлэх байранд журамлагдаж ирсэн 20 гаруйхан настай залууг цагдаагийн байгууллагын ажилтнууд зодсоор байгаад амь насанд нь халдсан гэмт хэрэг, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад сэжигтнээс байцаалт авах явцдаа тархи толгой руу нь цохиж гэмтээн сэтгэцийн өөрчлөлттэй, хөдөлмөрийн чадваргүй болгосон. Хожим тэр хүн тухайн хэрэгт холбогдолгүй нь тогтоогдож, ХЭҮК-оос шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор олгуулан эрхийг нь сэргээсэн кэйс байна. Энэ бүхэн нөгөө л хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн мэдлэг, ойлголттой байх хэрэгцээ шаардлагатайг илтгэдэг учраас цагдаагийн байгууллагын ажилтнууд аливаад хүнлэг, хүний эрхийн мэдрэмжтэй байх, харилцааны ёс зүйд суралцахад анхаарах ёстой.

Хүний эрхийн сургагч багш бэлтгээд байгаа нь ч үүнтэй холбоотой юм. Хүний амьдрал баян, хүн хаана байна, тэнд хүний эрх яригдана. ХЭҮК байгуулагдсан цагаас энэ байгууллагад ажиллалаа. 21 аймагт 5-6 удаа очсон байна, 360-аад сум бүрт 2-3 удаа очиж ажиллажээ. “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг жил бүр 10 гаруй аймагт зохион байгуулдаг. Хамгийн түрүүнд цагдаа, шүүхийн шийдвэр хоёрт очдог. Сургалтаа хийнэ, шалгалтаа ч хийнэ. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар шаардлага, зөвлөмж явуулна. Дүнгийн хурлаа ч хийнэ. Тухайн орон нутгийн байгууллагын удирдлагад, төдийгүй салбарын сайд, УИХ-ын гишүүд, шаардлагатай тохиолдолд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, тухайн асуудлаасаа хамаараад хэнд ч шаардлага очих боломжтой.

Сая бид нэлээд хэдэн аймагт ажиллалаа. Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий, Говь-Алтай, Архангай, Завхан зэрэг аймгуудад ажиллах үеэр Зөрчлийн тухай хуульд заасан баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцав. Хэрэг, зөрчил их гардаг, хүн ам олноор төвлөрсөн аймгуудад баривчлах шийтгэлийг эдлүүлэх байргүй, нөхцөл туйлын муу байв. Тухайлбал, Дархан, Сэлэнгэ аймгууд нэг жижиг өрөөнд тогтмол 20-30 этгээдийн баривчлах шийтгэлийг эдлүүлж байгаа бол, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын баривчлах байрны 18 ортой нэг жижиг өрөөнд баривчлагдсан этгээдийн тоо 53 хүрсэн тохиолдол ч гарсан байна.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.” гэж заасан байдаг.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгт холбогдогчийг тэр бүр цагдан хорьж мөрдөн шалгах нь харьцангуй цөөрснөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны ачаалал эрс багасч, тухайн цагдан хорих байрны өрөөний 10-20 хувь нь ашиглагдаж байна. Иймд ХЭҮК-оос Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хандан албан хүсэлт явуулаад байна. Тухайлбал, аймгуудын цагдаагийн газруудад баривчлах шийтгэл эдлүүлэх зориулалтын байргүй байдлыг харгалзан, баривчлагдсан этгээдийн эрхийг хангах үүднээс шүүхийн шийдвэрээр оногдуулсан баривчлах шийтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд эдлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлээд байна.

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгууд дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх баривчлах байранд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал, хүний эрхийн зөрчлийг газар дээр нь арилгуулахаар байгууллагын удирдлагуудад чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг өгч, тухай бүр, газар дээр нь асуудлыг шийдвэрлэлээ. Мөн тухайн аймгуудын орон нутгийн удирдлагуудад Цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байруудын нөхцөл байдлыг сайжруулах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр асуудлыг дэвшүүлсний үндсэн дээр шаардлагатай арга хэмжээ, дэмжлэгийг авахуулахаар шийдвэрлүүлсэн гэх мэт ярих зүйл их бий.

Хүний эрхийн нийтлэг буюу ноцтой зөрчил, гэмт хэргийн талаарх статистик судалгаа гарган, зарим гэмт үйлдлийн шалтгаан нөхцлийг тодорхойлж, түүнд үндэслэн гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Үүний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар ямар судалгаа, дүн шинжилгээ хийгдэж байгаа вэ?

Санамж бичгийн хүрээнд хэд хэдэн судалгаа, дүн шинжилгээг хийхээр төлөвлөөд байгаа. Хугацааны хувьд 2017-2020 он хүртэл хэрэгжинэ. Хүний эрхийн Үндэсний Комисс “Монгол Улс дахь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэл, тулгамдаж буй асуудал” судалгааг 2012 онд хийж, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлага бий. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдчихлаа. Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар байгуулагдаад ажиллаж байна. Тус газраас хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ бий байх. Мөн энэ төрлийн гэмт хэргийн гаралт, хэрэглэгчдийн хүрээ өсч байгаа шалтгаан нөхцөл, гадаад, дотоод хүчин зүйлд криминалоги, судалгааг Хууль Сахиулахын их сургуультай хамтран хийж байгаа юм билээ. Уг судалгааны зорилго, санааг давхардуулахгүйгээр хүний эрхийн үнэлгээ, мониторинг явуулах бодолтой байна.

Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр хүний эрхийг хангах чиглэлээр ямар ахиц дэвшил гарсан бэ. Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх вэ?

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 онд Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийн заалтыг хэрхэн биелүүлж байгаад хяналт шалгалт, судалгааны ажил зохион байгуулсан юм. Цагдаагийн байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлага, зөрчлөөс хамгаалж, урьдчилан сэргийлж, хүний аюулгүй, амар тайван амьдрах баталгааг бүрдүүлэх чиг үүрэгтэй бөгөөд тус байгууллагад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх эрсдэл өндөртэй бүлэгт хамаардаг тул бид үүнд онцгойлон анхаарч, бүтэн жилийн турш хяналт шалгалт, судалгаа хийсэн. Энэхүү хяналт шалгалт, судалгаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь аймаг болон Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчид хамрагдсан юм. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны чадавхыг цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн баталгаагаар тодорхойлдог бөгөөд хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтээс үйл ажиллагааных нь үр дүн ихээхэн шалтгаалдаг онцлогтой.

Судалгаагаар хэд хэдэн асуудлыг гаргаж ирсэн. Үүнд: цагдаагийн алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөл, ажлын ачаалал цалин хөлс, хувцас ахуй хангамж, агсамж тусгай хэрэгсэл, эрүүл мэндийн асуудал гэх мэт. Нөхцөл байдлаас харахад нийтийн хэв журам хамгаалах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий албан хаагчид ажлын байрны онцлогоос шалтгаалан эрүүл мэндээрээ хохирч, төсөв хөрөнгөгүйн улмаас зөвхөн анхан шатны үзлэгт хамрагдах төдий байгаа нь тэдний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчиж байв. Судалгааны дүн, тоо баримтад тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 оны хавар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д нэг бүлэг сэдэв болгон оруулж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар дөрвөн саналыг хүргүүлсэн.

Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр тушаалаар “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс, дэд хэсгийн байранд тавигдах ерөнхий шаардлага” CS11-0244:2014 стандартыг хэрэгжүүлж, илүү цаг, амралтын болон бүх нийтийн баярын өдөр ажилласан алба хаагчдад хуульд заасан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, шаардагдах төсвийг баталж өгөх; Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн газар, хэлтсийг бүтэц, орон тоогоор нь ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах; Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэг оношлогоонд оруулах зардлыг төсөвт тусган баталж, нэгдсэн журмаар зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх; Хөдөлгөөний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэг, зөрчил эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн осолд тооцож, хуульд заасан нөхөн төлбөр олгож байх гэсэн саналуудыг хүргүүлсэн юм. “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”- ийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд илтгэлд дурдсан санал, зөвлөмжийг үндэслэн Хууль зүйн Байнгын Хорооны 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Засгийн газарт холбогдох арга хэмжээг авахуулахаар чиглэл өгсөн байдаг. УИХ-аас 2017 оны 2 дугаар сард баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор дараах асуудлуудыг тусгасан. Үүнд цагдаагийн албан хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд нь хохирсон бол эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй эмчлэх, мөн цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор олгох, хиймэл эрхтэн хийсэн бол түүний зардал, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүүг олгохоор зохицуулсан байгаа.

Гэхдээ цаашид энэ тогтоолын хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангуулахад буюу цагдаагийн байгууллагын алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангуулахад хоёр байгууллагын хамтын ажиллагаа чиглэх болно.

 

Ярилцсан: Цагдаагийн ахмад Б.Төгсжаргал

 

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
34
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
288
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
34
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
288
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
85
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
60
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
379
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
43
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
93
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
38
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос