М.Батсайхан: Амьдралын аль ч мөчид хүн чанараа алдахгүй, хүнээрээ байхыг ямагт эрхэмлэдэг

2018-11-27 12:08:00
2794

"Цагдаа" эмхтгэлийнхээ 2018 оны гуравдугаар улирлын дугаарын “Шилдэг мөрдөгч” буландаа Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Батсайхантай ярилцсан юм. Түүний ярилцлагыг хүргэж байна. 

-25 жилийн түүхтэй “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнд түрүүлсэн баярын сэтгэгдлийг нь хуваалцаж ярилцлагаа эхлүүлье.  

-Баярлалаа. Мөрдөгчийн мэдлэг, ур чадварыг шалгасан энэхүү тэмцээнд амжилттай оролцсондоо баяртай байна.

-Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллах нь мөрдөгчөөс илүү мэргэжлийн байхыг шаарддаг юм шиг санагддаг.

-Мөрдөн байцаах алба нь туршлагатай, мэдлэг чадвар эзэмшсэн, шилдэг мөрдөгчид ажилладаг шалгуур өндөртэй алба гэж боддог. Миний хувьд энэ оны гуравдугаар сард томилогдож, атгасан гар шиг эвтэй, сайхан хамт олны дунд орж ирсэн. Манай хэлтэст нас, цолоороо надаас дээгүүр хүмүүс байдаг. Тэднээсээ алхам тутамдаа л суралцаж байна. Залуу хүний хувьд туршлага дутах зүйл олон л тохиолдож байгаа. Тэгэхдээ намайг байнга тусалж дэмжиж итгэл найдвар хүлээлгэж байдаг хамт олныхоо итгэлийг алдахгүй сайн ажиллах болно.

-Зоригтой, зорилготой алхам хийж мөрдөгч болохоор шийдсэн тухайгаа яривал?

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар дунд сургуулийг төгсөөд мэргэжлээ сонгох цаг ирэхэд надад гурван сонголт байсан. Нухацтай бодсоны эцэст Цагдаагийн сургуульд элссэн юм. Манай гэр бүл, хамаатан садан дунд энэ төрлийн ажил, мэргэжилтэй хүн байхгүй ч би энэ шийдвэртээ сэтгэл хангалуун байсан. Мэдээж, сонсогчийн дөрвөн жилд багагүй зүйл суралцсан. Төгсөх курстээ уртын дадлага хийхдээ мөрдөгч болох хүсэл төрж, түүнийгээ зорилгоо болгосон доо. Төгсөх курсийн сонсогч нараас сургуулиа төгсөх үед хаана ажиллах талаар 3 санал авдаг. Миний хувьд гурван дүүргийн цагдаагийн хэлтэст “мөрдөн байцаагч” гэж бичээд л өгсөн. Тэрхүү гурван хүсэлтийн нэг нь дэмжигдэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар томилогдож байлаа.  /инээв.сур/.

-Азтай юм бэ. Зорилгодоо хүрсэн тэр үеийн сэтгэгдэл одоо ч тод байдаг болов уу?

-Би ч бас тэгж бодсон шүү, тэр үед. Зорилгоо биелүүлье гэж гурван санал өгсөн боловч хаашаа ч томилогдсон тушаалын дагуу очиж ажиллах бэлтгэлтэй байсан. Цол гардуулаад, хуваарь дуудлаа. Үсгийн дарааллаар Баянзүрх, Сүхбаатар гээд миний санал өгсөн дүүргүүд дуудагдчихлаа. Итгэл алдраад зогсож байтал “М.Батсайхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагч” гэж дуудахыг сонсоход хамгийн аз жаргалтай, баяртай мөч байсан. Улаанбаатар хотод томилогдсон нь цагдаагийн сургуульд үр бүтээлтэй сурсны шагнал нь юм боловуу гэж боддог. Анх ажилдаа очиход хэлтсийн даргын тушаалаар цагдаагийн ахмад Ч.Ганзориг гэдэг хүнийг миний сурган, зааварлагчаар томилсон. Дөнгөж сургууль төгссөн байсан учир надад зааж зөвлөнө, би өдөр тутмын ажлаа хянуулна, Багш хэмээн хүндэлдэг. Одоо бид хоёр нэг хэлтэст хамт ажиллаж байна. Чадвартай, туршлагатай, сайхан хамт олны дундаас ажлын гараагаа эхэлсэндээ баяртай байдаг. 

-ЦЕГ-ын хөдөлмөрийн тэргүүний алба хаагч, Нийслэлийн цагдаагийн газрын шилдэг мөрдөгчөөр шалгарч байсан зэрэг арвин амжилт таны танилцуулгад бичигдсэн байна лээ. Даваа бүхэн л бартаатай байдаг шүү дээ. Ер нь шантарч байв уу?

-Анх мөрдөн байцаагч болоод шантрах үе байсан. Гэхдээ үүнээс өөр ажил хийнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Ажлаа сайн хийх ёстой л гэж бодсон. Үр дүн, өөрийн санасан амжилтанд хүрснийхээ дараа урам авч бүр илүү хичээсэн. Хэрэг шалгах бүртээ л шинэ зүйлийг сурч байсан. 2015, 2016 онд амрахыг мэдэхгүй ажилласан. Харин 2017 онд арай өөр байдлаар буюу өмнөхөөсөө илүү төлөвлөгөөтэй ажиллаж үзсэн. Ер нь ажлын найман цагийг үр бүтээлтэй өнгөрөөвөл болдог юм шиг санагдсан. Гэхдээ яг 17:30 цагт ажлаа дуусгаад тарна гэж байхгүй л дээ.

-Баргийн зүйлд шантрахгүй тэсвэр тэвчээрийг цагдаагийн сургуулиас олж авсан болов уу.

-Тиймээ Цагдаагийн сургууль тэсвэр тэвчээр, хүндлэлийг сургасан. Мэргэжил эзэмшүүлэхээс гадна амьдралын ухаан заасан сургууль.

-Ажлаа хэрхэн төлөвлөдөг юм бэ. Бас мөрдөгчид сар бүр шалгалт өгдөг болсон байна лээ?

-Мөрдөн байцаах албанаас шинэ технологийг нэвтрүүлж мөрдөгч бүр “Аble” программ ашигласнаар бүтээмжтэй зүйлүүд гарч байна. Ажлаа 7 хоног, өдрөөр бүр цаг минутаар нь хүртэл төлөвлөж, дүн шинжилгээ хийчихнэ. Мөн хоногийн мэдээг цахимаар танилцаж бусад газар, хэлтэстэй харилцан мэдээлэл солилцож эхэлснээр цаг хугацаа хэмнээд зогсохгүй эзэнгүй хэргийг илэрсэн хэргүүдтэй холбож шалгаж хэрэг илрүүлэхэд ач холбогдолтой байна. Хоногийн мэдээг цахимаар танилцаж эхэлснээс хойш хэд хэдэн сэрдэгдсэн этгээд олж байсан. Энэ мэтчилэн олон давуу тал байна. Өнгөрөгч гуравдугаар сараас мөрдөгчид сар бүр эрх зүйн мэдлэгээ шалгуулж эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд бүх л хууль, тогтоомжийн мэдлэгээ шалгуулдаг юм. Тусгай програмтай учир шалгалт нэгэн цагт эхэлж, дуусаад, дүн шууд гарна. Мөрдөгчийн ажилд  маш чухал нөлөөтэй, үр дүнтэй арга хэмжээ.

-Шинэ, хуучин хуулийн аль алийг нь барьж ажиллаж үзжээ. Анх мөрдөн байцаагчаар томилогдож байсан бол одоо мөрдөгч болж. Ер нь ажлын ачаалал ихэссэн юм шиг анзаарагдаж байгаа. 

-Та зөв анзаарчээ. Ингэснээрээ мөрдөгчдөөс илүү ур чадвар, сэтгэл гаргаж ажиллахыг шаардах болсон гэж харж байгаа. Тэглээ гээд хэн нэгэнд урвагнаж, ундууцалгүйгээр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа мөрдөгч нараараа бахархаж байна.

-Мэргэжлийн гэж ямар хүнийг хэлэх бол?

-Бидний ажлын байрны тодорхойлолт байдаг шүү дээ. Түүнийгээ биелүүлж чадаж байгаа бол мэргэжлийн, мэргэшсэн. Харин давуулан биелүүлж байвал шилдэг нь болов уу гэж бодож байна.

-Хариуцлагатай хүн гэдгийг үг, үйлдэл тань нотлоод байх юм. Мөрдөгч хүнд маш хэрэгтэй энэ занг магадгүй гэр бүлийн хүмүүжил олгосон байх? 

-Аливаа хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нэгдүгээрт гэр бүл, хоёрдугаарт анх сургуульд ороход нь удирдсан багшийн нөлөө тун чухал гэж боддог. Аав, ээж маань хичээлээ сайн хий, юмыг цаг тухайд нь хийж сур гэж сургасан. Бага ангид байхад хажууд сууж байгаад байнга гэрийн даалгавар хийлгэдэг байлаа. Түүний ачаар дунд ангид орсноосоо хойш биеэ даагаад даалгавраа хийчихдэг болсон. Тэд маань надад хариуцлагатай байхыг бүр багаас сургасан учир амьдралын явцад өөрчлөгдөхгүй, энэ чигээрээ л үлдэнэ.

Эхэлсэн зүйлээ заавал дуусгахыг хичээдэг. Энэ зан ч мөн л гэр бүлийн хүмүүжил. Угаасаа миний гүйцэтгэж буй үүрэг хүний хувь тавилантай шууд холбоотой. Мөрдөгч хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Бас маш хүнлэг, хүн чанартай байх учиртай.

-Мөрдөгч сайн хуульчаас гадна сэтгэлзүйч байх ёстой гэдэг юм билээ, ахмад мөрдөн байцаагчид.

-Тиймээ. Бид зан, чанар нь харилцан адилгүй олон хүнтэй харилцдаг. Гэрч, хохирогч, сэжигтэй этгээдүүдийн сэтгэлзүй өөр, өөр онцлогтой. Тэр бүгдийг ойлгож, мэдэрч ажиллах хэрэгтэй. Би ахмад үе, энэ албанд удаан жил ажиллаж байгаа алба хаагч бүрээс үлгэр дуурайл авч, тэдний сайн зан чанарыг өөртөө тусгаж авах юмсан гэж бодож явдаг.

-Өөртөө болон гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Манай гэр бүлийнхэн миний ажлыг сайн ойлгодог. Миний ажлаар ч гэсэн бахархдаг. Амжилттай, ажлаа сайн хийж байгаад гэр бүлтэй маань салшгүй холбоотой. Ажлаа тараад гэртээ харих хамгийн сайхан, хаалгаа нээхэд л өөдөөс тосон гүйж ирэх охиноо тэврэх хамгийн жаргалтай. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хамгийн чухал гэж боддог учраас цаг гаргаж хамтдаа байхыг илүүд үздэг. Одоохондоо зөвхөн өөртөө зав гаргаж чадахгүй байна. Гэхдээ спортоор хичээллэх, сурах гэх мэтээр өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргахаар төлөвлөсөн.

-Даруухан, бодит байдлыг илүүд үздэг хүн юм аа. 

-Ер нь даруухан талдаа. Бас зөөлөн. Энэ зан маань миний сайн тал. Гэхдээ заримдаа онодог ч, хааяа болдоггүй ч юм шиг.

-Ном унших цаг гарч байна уу?

-Өөрийн ажил мэргэжилтэйгээ холбоотой номууд уншина аа.

-Юу гэж мөрөөддөг вэ?

-Мөрөөдлүүд байгаа /инээв.сур/. Хамгийн чухал нь сайн аав, хань, эцэг, эхийн сайн хүү, ах, эгчийн сайхан дүү байх. Сайн хүн байх. Хүний амьдралын зовлон, жаргалтай аль ч мөчид хүн чанараа алдахгүй хүнээрээ байхыг ямагт эрхэмлэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Цагдаагийн дэслэгч Б.Будхүү 

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
48
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
65
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
48
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
65
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
494
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
100
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
71
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
106
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
118
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
78
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
163
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
239
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос