• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Албаны нохойн сургалтын хэлтсээс хэлэлцүүлэг зохион байгууллаа

2018-10-24
Албаны нохойн сургалтын хэлтсээс  хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс  албаны нохой ашигладаг төрөл мэргэжлийн албадын дунд “Албаны нохойн сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг энэ оны 10 дугаар сарын 19 ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний 084 дугаар анги, Төрийн тусгай хамгаалалтын алба, Иргэний нисэх, Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төвийн удирдлагууд “Монголын нохойн холбоо” төрийн бус байгууллага, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн захирал, эрдэмтэн, багш нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд Албаны нохойг сургаж бэлтгэх хугацаа арга техник, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ захилгат судалгаа шинжилгээг мэргэжлийн байгууллагаар явуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,тэргүүн туршилгаа хуваалцах болсноороо шинэлэг, үр дүнтэй арга хэмжээ боллоо.