• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

2018-10-19
  1. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /НЦГ-т гэж байгаад уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/

  2. 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоогийн/

  3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

  4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/

  5. Эх сурвалжийн бичиг /буу худалдан авсан бичиг/

  6. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/

  7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд даваа гарагт 14:00-16:00; пүрэв гарагт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх /галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхийн хамт авч очно/