• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдадаа баярлалаа

2018-10-08
Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдадаа баярлалаа

Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдад гэмт хэргийг шуурхай илрүүлсний учир иргэдээс талархал ирүүлжээ. Баянжаргал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Гантүшиг 2018 оны есдүгээр сарын 22-ний өдөр иргэн М-ийн 10 сая төгрөгийн үнэтэй хөөрөг хулгайд алдагдсан хэргийг илрүүлжээ. Мөн эрүүгийн мөрдөгч М.Баттулга иргэн Т-ийн “G-7” маркийн гар утас хулгайд алдагдсан хэргийг шуурхай илрүүлсэн аж.  

Мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ч.Баяртогтох, эрүүгийн  мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэнпил нар бусдын 9 тооны адууг хулгайлан, нийслэлд авчирч, “Эмээлт” зах дээр нядалж, борлуулах гэж байсан этгээдүүдийг халуун мөрөөр нь илрүүлэн, үйлдлийг таслан зогсоосон байна.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, гэмт хэргийг шуурхай илрүүлэн ажиллаж, иргэдийг хохиролгүй болгосон алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.

ЦАГДАА ТАНД БАЯРЛАЛАА