​С.Батзориг: Хар тамхины хэрэгт холбогдуулан найман хүүхдийг шалгаж байна

2018-10-08 14:35:26
5362

Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өсөж байгаагаас гадна насны хувьд эрс залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байгаа юм. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны есөн сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүдэд ч багтаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзоригтой ярилцлаа. 

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаагаас гадна энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчийн нас залуужиж байгааг бүртгэгдсэн мэдээллээс харж болохоор байна. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгт насанд хүрээгүй хүүхэд, залуус холбогдож байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?

-Хар тамхины хэрэгт холбогдогчийн насыг авч үзвэл, энэ онд насанд хүрээгүй найман хүүхэд холбогдсон. Хэргийн 85-90 хувийг 18-30 насны залуучууд эзэлж байгаа. Насанд хүрээгүй хүүхэд болон ид ажиллаж, хөдөлмөрлөх залуус хар тамхи хэрэглэх нь хар тамхи, мансууруулах төрлийн бодисын талаар буруу ойлголттой байгаагаас гадна хар тамхины үр дагавар, хор уршгийг мэдэхгүй байгаатай холбоотой.  Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн хувьд өссөн орчин, эцэг, эхийн хараа хяналтаас шалтгаалан бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байна. Мөн өсвөр насны хүүхэд болон оюутнууд найз нөхдийн хүрээнд сонирхох, өөрсдийгөө бусдад том харагдуулах үүднээс хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж үзсэн байдаг.   

Үүнээс гадна хар тамхины хэрэглээ дэлгэрээд байгаагийн цаана бизнес явагдаж, ашиглах зорилготой хүмүүс ажиллаад байна гэсэн үг. Тэгэхээр ашиг олох зорилготой хар тамхи, мансууруулах бодис худалдаалагч этгээдүүд далд үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Тэд мансууруулах бодисыг эхний удаад үнэгүй хэрэглүүлэх, дараа нь донтолт өгсөн үед нь зардаг. Ер нь хар тамхинд эхний хэрэглээ гэж байдгаас нэг удаагийн хэрэглээ гэж байдаггүй. Нэг удаа хэрэглэсэн бол цаашид хэрэглэх гээд байдаг. Гэтэл хар тамхинд донтсон хүний эдгэрэлт таван хувьтай л байдаг юм.

-Насанд хүрээгүй хүүхэд болон залуус хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүний хор уршгийн талаар ойлголт, мэдээлэл дутмаг байдгаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог юм байна. Тэгвэл танай байгууллагаас хар тамхитай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм бэ?  

-“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Уг ажлын төлөвлөгөө нь 2017-2019 он, 2019-2021 хүртэл хоёр үе шаттай хэрэгжих юм. Одоогийн байдлаар нэгдүгээр үе шатанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу цагдаагийн байгууллага мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллагаа явуулж байгаа. Төлөвлөгөөний дагуу хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар, ШШГЕГ-тай хамтран гэнэтийн шалгалтуудыг хийснээс гадна МХЕГ, СЭМҮТ-тэй хамтарч хар тамхины хор уршиг, төрөл зүйлийн талаар сургалт зохион байгуулсан. ШШГЕГ-тай хамтран хоёр хорих ангид ял эдэлж байгаа этгээдүүдэд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаа явуулсан. Гаалийн ерөнхий газартай хамтран хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулсан байгаа. Мөн Буянт-ухаа нисэх онгоцны боомт дээр буудаг ачаа бараануудыг лабораториор оруулж шалгах, олон улсаас ирж байгаа илгээмжүүдийг рентген аппаратаар шалгах ажлыг явуулсан. Үүнээс гадна энэ оны наймдугаар сард монгол улсад зэрлэгээр ургадаг ургамалын хууль бус хэрэглээнд хяналт тавих чиглэлээр хөдөө орон нутагт ажиллаж, хэд хэдэн гэмт хэрэг илрүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж болзошгүй хүүхэд, залуусын орчин энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх ерөнхий ойлголт, мэдээллийг түлхүү өгч байгаа. 2018 он гарсаар их, дээд болон ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн 1000 гаруй оюутан, сурагч, эцэг эхийн төлөөлөлд хар тамхины хор уршиг, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар прокурорын байгууллагатай хамтран сургалт зохион байгуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодорхойлох чиглэлээр мөрдөгч мэдэгдэл бичихийг заасан байдаг. Тухайлбал, аль нэг сургуулийн сурагч хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдсэн  тохиолдолд тухайн гэмт хэрэг яагаад гарсан шалтгаан нөхцөлийг тогтоож, энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэгдэхгүй байх талаас анхаарч ажиллах албан мэдэгдэл тухайн сургуульд хүргүүлдэг. Тухайн мэдэгдэлд өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг газар дээр нь очиж шалгадаг юм.

-Хар тамхинд донтсон хүний эдгэрэлт таван хувьтай л байдаг гэж хэлсэн. Энэ нь гаднын улсад таван хувьтай эмчлэгдэж байгаа гэсэн үг үү. Манай улсад ч мөн адил эмчлэгдэж байна уу?

-Монголд хар тамхи хэрэглэсэн үед эмчлэх эмчилгээний стандарт, эмнэлэг байхгүй. СЭМҮТ зөвхөн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үеийн хор тайлах эмчилгээг хийдэг. Тус төвийн дүгнэлтээр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн этгээд донтолттой, хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн тохиолдолд шүүхээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авдаг юм. Олон улсад хар тамхинд донтсон хүнийг таван жил эмчилдэг. Гэхдээ түүний эдгэрэлт нь таван хувьтай. Ер нь хар тамхинд донтсон хүнийг эмчилгээгүй гэж үздэг.

-Сүүлийн үед хар тамхи хэрэглэх, тээвэрлэх арга нь маш нарийссан болохыг албаны хүмүүс хэлдэг. Тэгэхээр цагдаагийн байгууллагын хар тамхи илрүүлэх техник технологи олон улстай харьцуулахад ямар байдаг юм бэ?

-“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Хонконг, АНУ-ийн хар тамхитай тэмцэх алба нь үйл ажиллагаандаа ашигладаг багаж хэрэгслийг ашиглаж байгаа. Тухайлбал, зөөврийн аппарат нь гар дээрх ачаа тээшинд шалгалт хийдэг. Битүүмжлэлтэй орчин буюу ямар нэг өрөөнд шалгалт хийх шаардлагатай болбол үнэрийг ялгаж, тухайн орчинд хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэгдсэн эсэхийг тогтоодог төхөөрөмж бий. Мөн хүний бие, хувцас, гарнаас арчдас авахад мансууруулах төрлийн бодистой харьцсан эсэх нь гарч ирдэг багаж гэх мэт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигладаг.  

-Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа төлөвлөгөөт ажлуудыг үргэлжлүүлнэ. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Одоогийн хуулийн тусгай ангид хар тамхи мансуурах бодисын хууль бус хэрэглээтэй холбоотой зургаан зүйлт заалт байдаг. Үүнийг илүү боловсронгуй болгох, хар тамхи хэрэглэсэн юм уу авч явж байгаа этгээд ял завшихгүй байх зэрэг тухайн зүйл ангийг илүү задалж, хэд хэдэн зүйл заалт нэмэх юм. Зарим улсын туршлагаас харахад хар тамхинаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байсан ч ялын бодлого сул байсан учраас үр дүнд хүрч чадаагүй байдаг. Тиймээс манай улс бусад улсын туршлага дээр үндэслэн зөвхөн урьдчилан сэргийлэх ажлаар туйлшрахгүй хуулийн талаас ялын бодлогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх шаардлага байгаа юм.

-Хамгийн сүүлд нь эцэг, эхчүүд хүүхдээ энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд эхний ээжинд хүүхдийнхээ сэтгэл санаа, бие махбодод нь өөрчлөлт гарч байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүн унтдаггүй, хоол иддэггүй учраас маш ихээр турж, өвчин тусах нь амархан болж, дархлаагүй болдог. Мөн хүүхдийнхээ цаг ашиглалтыг ажиглах хэрэгтэй. Өглөөнөөс орой хүртэл юу хийдэг, өмнө нь юу хийдэг байсан гэх мэт. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүний хийж байгаа зүйл байнга өөрчлөгддөг. Үүнээс гадна таны хүүхэд ямар хүмүүстэй нийлээд байгаа нь маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд гэмт хэрэг үйлдсэн эсвэл хар тамхи хэрэглэж болзошгүй этгээдтэй нийлж байгаа эсэхэд анхаарал тавих хэрэгтэй. Найз нөхдөдөө уруу татагдан хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн тохиолдол нь энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг. 

Эх сурвалж: itoim.mn

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
41
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
293
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
41
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
293
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
86
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
62
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
397
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
94
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
39
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос