Хөдөлгөөнт эргүүлийн анхны даргаар ажиллаж явсан хурандаагийнх

2018-10-03 18:39:51
18024

“Танайд өнжье” булангийн маань энэ удаагийн зочин Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном. Утсаар товлосны дагуу эхлээд ажил дээр нь очлоо. Томоо хүрэн ширээ, ном өрсөн ханын шүүгээ, ардаа амрах хэсэгтэй өрөөнд суудаг юм байна. Биднийг ороход хурандаа “Өглөөний хурлаас дөнгөж сая гарч ирлээ” гэсээр угтав. Орос чихэр, байхуу цайны ард бидний яриа эхэллээ.

Хурандаа 1984-1987 онд Ардын армид цэргийн алба хаасныхаа дараа хуучнаас ЗХУ-ын Минск хотод Улс төрийн дээд сургуульд суралцсанаа сонирхуулав. Хойно сурч байхдаа ханьтайгаа танилцжээ.

Хурандаагийн гэргий С.Сүрэнчимэг мөн хойд хөршид сурч байсан гэнэ. Орост танилцсан хоёр өдгөө гурван хүүгийн ээж, аав болжээ. Б.Эрдэнэномын даргалдаг Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар нь Захиргаа удирдлагын, Дипломат байгууллага, банкны хамгаалалтын, Төрийн хамгаалалтын, Эргүүл, тусгай хамгаалалтын, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах гэсэн таван хэлтэстэй юм байна. Дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтэс нь манай улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдуудын 23 харуулын цэгийг хамгаалахаас гадна Нэгдсэн Үндэсний байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Монголбанкны төв гэх зэрэг улсын онц чухал объектуудыг хамгаалах үүрэгтэй ажилладаг аж.

Харин төрийн хамгаалалтын хэлтэс нь төр, засгийн тэргүүн, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеийн хамгаалалтыг хариуцдаг байна. Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн хувьд гадаад орнуудын өндөр, дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн айлчлал, нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалтыг зохион байгуулдаг гэж Б.Эрдэнэном хурандаа сонирхууллаа. Хурандаа ажлынхаа онцлогийг бидэнд ярих зуураа ч ажлынхантайгаа утсаар ярьж заавар зөвлөгөө өгөх зэргээр тун завгүй суув.

Ажлын өрөөнд нь цаг гаруй хөөрөлдсөний эцэст бид гэрт нь очлоо. Хурандаагийнх Замын цагдаагийн албаны хажуугийн арав гаруй давхар орон сууцны дөрвөн давхарт нь байдаг юм билээ. Биднийг ороход эхнэр нь хаалга тайлж угтав. Том хүүгийнх нь эхнэр хүүгээ дагуулан иржээ. Зочин ирэх сургаар хоол, цай бэлдэх ажилд туслахаар ирсэн нь энэ юм. Ач хүү нь жигтэйхэн хөдөлгөөнтэй. Ийш тийш гүйж харайгаад, ер нь л энэ гэрийнхэнд уйдах зав өгдөггүй бололтой. Отгон, дунд хүү нь аав, ээжтэйгээ амьдардаг аж. Биднийг очиход отгон хүү нь гэртээ байж таарав. Зочны өрөөний голд идээ будаа, цай хоол өрсөн томоо ширээ байрлуулжээ. Бусад айлын жишгээр ном, сувинер өрсөн ханын шүүгээ, телевизор, буйдантай энэ өрөөний хамгийн содон зүйл нь хуучны арван тавны цагдаа нарын баримал байв. Хуучны сэлэм ханандаа өлгөсөн нь хэн хүний сонирхлыг татахаар юм. Олимпийн аварга Э.БадарУуганы отгон хүүд нь бэлэглэсэн улаан өнгийн боксын бээлий тэдний нандигнаж хадгалдаг дурсгалтай зүйлсийн нэг гэнэ.

Гэрийн эзний аав, ээж Архангай аймгийн Хайрхан сумын уугуул. Б.Эрдэнэном хурандаагийн аавыг Б.Баавгайдорж гэдэг. Нягтлангаар ажилладаг байж. Харин ээж Ж.Сумъяа нь тогоочоор ажиллаж байсан ажээ. Гэрийн эзэн эхнэрийнхээ аягалж өгсөн цайг оочлонгоо “Ах нь Улаанбаатар хотод төрсөн, нийслэлийн уугуул. Хүүхэд байхдаа “Километрийн хүрд”, “Хаврын 17 учрал” зэрэг кинонуудыг үзэх хачин дуртай байлаа шүү дээ. Яагаад ч юм тэр кинонуудыг үзэхээрээ л тагнуулын хүн болно гэж мөрөөднө. Зарим орой бүр мөрөөдөөд нойр хүрэхгүй шүү дээ. За тэгээд жаахан томроод найм, есдүгээр ангид байхдаа цэргийн дарга болох юмсан гэж боддог байлаа. Ахлах ангийн хүсэл мөрөөдөл биелж, мөрдэстэй хүн болсон доо” гээд хөгжилтэй инээв. Энэ завсарт аав, ээжийгээ дурсан ярьж байв.

Тэрбээр “Аав минь намайг ажлаа сайн хий гэдэг байлаа. Хамгийн гол нь үнэнч шударга байх ёстой шүү гэнэ. Хүний хэлсэн ярьсныг сайн сонсож, биелүүлж, ахмад настай хүмүүсийг хүндэлж, хайрлаж байгаарай гэж байнга захина. Эр хүний ноён нуруугаа алдаж болохгүй гэдэг үгийг нь мартдаггүй юм” гэлээ. Хурандаа Б.Эрдэнэном 1992 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид салаан даргаар томилогдож, 1993 онд тус ангийнхаа сумангийн орлогч, сумангийн захирагчийн албан тушаалыг хашиж байгаад 1994 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчаар томилогджээ. 1996 онд тус дүүргийн хэв журмын ахлах байцаагч, 1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, 1998 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Хэв журмын алба эрхэлсэн дэд дарга, 2001 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, 2007 онд Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл хамгаалалт хариуцсан дэд дарга, 2008 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын даргын албыг хашжээ. Харин 2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, 2015 онд Хамгаалалтын нэгдүгээр газрын дарга, өнгөрсөн жил тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар ажиллаж байгаад арваннэгдүгээр сарын 14нөөс Эргүүл хамгаалалтын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Гэрийн эзэн “Баянзүрх дүүрэг маань миний ажил амьдралд их ээлтэй, энэ дүүрэгтээ олон сайхан ажил албыг хашиж, өргөсөн тангарагтаа үнэнч хамт олонтойгоо их ч ажлын ард гарсан. Одоо ч манай хамт олон хуулийн хүрээнд сайн ажиллаж байна” гэж ярилаа. Гэрт нь байх хэдэн цагийн турш хурандаа ихэнхдээ л ажлынхаа тухай хууч дэлгэв.

 2014 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажиллаж байх үед нь хоёр хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарч. Тухайн үед одоогийн Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, гэмт этгээдийг цаг алдалгүй илрүүлж байжээ. Энэ тухайгаа Б.Эрдэнэном “Би ажлын шуурхай бүрэлдэхүүнд орсон юм. Тэр үед цагдаагийн байгууллагын алба хаагчдаараа бахархах сэтгэгдэл төрсөн шүү. Одоо ч сэтгэлээс гардаггүй. Тухайн үед уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж түргэн баривчилсан олон хүмүүс гавьяа шагнал хүртэж байсан. Хэргийг халуун мөрөөр нь илрүүлнэ гэж энэ юм байна гэдгийг ойлгож билээ” гэв.

Хурандаа гэр бүлийн цомгоо сонирхуулсны дараа ажлынхаа цомгийг дэлгэв. Энэ зуураа “Дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллахад иргэдтэйгээ өдөр тутмын харилцаагаар ойр байдаг. Тухайлбал, Баянзүрх дүүрэг нийтдээ  300 мянга гаруй хүн амтай. Улсын хэмжээний хамгийн их хэрэг, зөрчил гардаг, эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд, гэр хороолол ихтэй, харанхуй гудамж олон байдаг учраас гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал бий болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ажиллаж байхдаа оюутан, сурагчдыг эргүүлд гаргах ажлыг зохион байгуулж, Их засаг их сургууль, Хилийн цэрэг, Батлан хамгаалах, Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар гээд цагдаагийн байгууллагадаа 5000 гаруй эргүүлийг зохион байгуулж, оюутнуудыг ажиллуулсан.

“Их  засаг” их сургуулийн  олон улсын  сургуулийн захирал Я.Ням-Осор, Хуулийн сургуулийн захирал Б.Туяа  нар цагдаагийн ажилд их тус болдог, дэмждэг байсанд баярлаж явдаг. Ихээхэн үр дүнтэй ажил болж, төр, засаг, дүүргийн удирдлагууд,олон сургуулийн захиралтай хамтарсан зөвлөмж санаачилж, 5000 гаруй оюутныг эргүүлд гаргаснаар гэмт хэрэг, зөрчил буурч байсан. Энэ үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж бодлогын түвшинд үргэлж дэмжиж ажилласан.

Цаашид тэд хууль эрх зүйн мэдлэгтэй болж, ажил дээр гарахад үр дүнтэй гэдгийг ч ойлгож авсан. Одоо ч гэсэн холбоотой ажиллаж байна. Удахгүй ирэх аравдугаар сараас 3000 оюутанг нийслэлийн эмзэг цэгүүдэд эргүүлд гаргахаар төлөвлөсөн. Гэмт хэрэгтэй тэмцэх ажил дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш. Төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, оюутан, иргэдтэй холбоотой асуудал. “Иргэн-цагдаа гээд хол юм шиг сонсогддог байж магадгүй. Иргэн гэдэг чинь бидний аав ээж, ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсөд, үр хүүхэд. Тэднийхээ төлөө, амар амгалан байдлынх нь төлөө ажилладаг юм шүү” гэдгийг алба хаагч нартаа байнга хэлж сануулдаг юм” гэж ажил хэргийн яриа хөөрөө өрнүүлэв. Тэрбээр хөдөлгөөнт эргүүлийн анхны даргаар ажиллаж байжээ. Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар тухайн үедээ иргэдийн талархалыг хүлээсэн байгууллагаар шалгарч байлаа.  Тэр үед одоогийн  Цагдаагийн ерөнхий газрын дарга,  цагдаагийн хурандаа С.Баатаржав Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж, бидний өдөр тутмын  ажлыг удирдан  чиглүүлж амжилтад хүрч байлаа.

Тэдний том хүү Э.Оч-Эрдэнэ аавынхаа мэргэжлийг өвлөн Тээврийн цагдаагийн албанд ажиллаж байна. Дунд хүү Э.Оргил-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар анги, бага хүү Э.Сод-Эрдэнэ зургадугаар ангийн сурагч аж. Биднийг ярилцах зуур гал тогоо хавьцаа завгүй байсан хурандаагийн гэргий С.Сүрэнчимэг “Ханьтайгаа 28 жил амьдарч явна даа. Ханийнхаа эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажил, хийсэн бүтээсэн үйл хэрэг, зүүсэн мөрдэс гээд бүх л зүйлээр нь бахархдаг. Миний хань чинь цагдаагийн алба хаагч нарын нэгэн адил баяр ёслолоор байнга ажилтай байдаг ч заавал баяр гэхгүй гэнэтийн бэлэг, сайхан урмын үг, хайраа зориулдаг аавуудын нэг. Залуу байхаасаа л завгүй ажиллаж, амьдралаа зориулж яваа болохоор хадам аав ээжээ асрах, үр хүүхдээ өсгөх гээд ар талаа бат бөх байлган, ханийгаа ажлаа санаа амар хийхэд нь түшиг нь болж явна даа. Нөхрийн минь гаргасан амжилт болгон миний, манай гэр бүлийн бахархал. Залуу байхад бусад залуусын адил хөтлөлцөөд баяр ёслол болон урин дулаан цагаар сэтгэл амар зугаалж явах сан гэж их боддог байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам нөхрийнхөө ажлыг илүү их ойлгох болсон. Гэхдээ ямар ч үед сайн эцэг, халамжтай хань, өвөө байх ноён нуруугаа алддаггүй тийм л хүн” гэж ярилаа.

Гэрийн эзэгтэй Эрдэнэт хотын нэгдүгээр арван жилийн сургуулийн онц сурлагатнуудын нэг байжээ. Тэр үеийнхээ математикийн аварга, Д.Нацагдорж тэмдэгтэн гээд шинэ жилээр онц сурдаг хүүхдүүдэд олгодог шагналыг жил өнжилгүй авдаг байж. Хурандаа Б.Эрдэнэном гэргийнхээ хажууд ирж сууснаа ярианд оролцов. “Бид хоёр “ОХУд байх хугацаандаа олон зүйлийг сурч, залуу насны дурсамжтай, сайхан үеийг Орос оронд өнгөрөөсөн дөө. Хоёрдугаар курстээ гэргийтэйгээ танилцсан юм. Аливаа зүйлд үргэлж чин сэтгэлээ зориулдаг тэр чанар нь миний хайрыг их татсан. Уулзах гэж Технологийн дээд сургууль руу хааяа чөлөө авч очдог байлаа шүү дээ” гээд хөгжилтэй инээв.

Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном цагдаа хэмээх их айлд сүүлийн 22 жилийн турш удирдах алба хашжээ. Цагдаагийн эрдэм зааж өгсөн цагдаагийн хурандаа Ж.Содмандах, бригадын генерал М.Ганхүү, Хурандаа Ш.Батсүх, Д.Батсайхан, хурандаа Д.Чулуун, дэд хурандаа Ж.Эрдэнэбадрах нарт талархаж явдгаа ярьж байсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
46
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
312
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
46
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
312
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
86
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
65
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
41
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
427
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
95
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
39
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос