Б.Батхүү:  Цагдаа бол ард түмний нэг хэсэг

2018-09-21 21:37:47
13770

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батхүүтэй эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал  аймгийн цагдаагийн газрын зохион байгуулсан бусад үйл ажиллагаануудын талаар ярилцлаа.

-Сүүлийн гурван жилийн байдлаар эрүү хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ?

-Баян-Өлгий аймаг казах, урианхай, дөрвөд, тува болон баруун Монголын олон үндэстэн, ястан оршин суудгаараа онцлогтой. 24000 гаруй өрх, 102.000 гаруй хүн амтай, 2.226.149 толгой малтай, засаг захиргааны 13 сум, 1 тосгон, 90 багтай юм. Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар нь  1940 онд  ДЯЯ-ны сайдын тушаалаар байгуулагдан  анхны даргаар нь Ховд аймгийн Дуут сумын харьяат ахмад Даржаа томилогдон ажиллаж байсан түүхтэй.  Сүүлийн 3 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд  гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8057 гомдол мэдээлэл, 879 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг.

Хүн амын нягтаршил, газар зүйн байршил, шашин шүтлэг, зан заншил, зэрэг уламжлалт соёлын нөлөөнөөс гадна  аялал жуулчлал, ашигт малтмал, дэд бүтцийн хөгжил, гадаад, дотоод зах зээлийн хүчин зүйлүүдээс хамаарч тус аймгийн нутаг дэвсгэрт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүд дийлэнхдээ бүртгэгдэг бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах, хүний биед халдах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай , Тамхины хяналтын , Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих, мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих, хулгайлах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлүүдийн гаралт бусад зөрчлөөс өндөр байна.

-Та Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байгаад  Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд  ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нь хамгийн гол шалгуур үзүүлэлт. Энэ нь алба хаагч бүрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, албаны сахилга бат, шуурхай, тасралтгүй үйл ажиллагаа нэгдсэн бодлого, босоо удирдлагын зохион байгуулалт, тухайн газар нутаг дахь нутгийн удирдлагын байгууллагууд хамтран ажилладаг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, аж ахуйн нэгжийн дэмжлэг, туслалцаатай шууд холбоотой гэж үздэг.

Манай хамт олны хувьд цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан дүрэм, журам, заавар, стандартыг нэг мөр ойлгох, хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулах талаар онцгой анхаарч ажиллаж байна. Мөн алба хаагчийн аюулгүй байдал, эрсдэлгүй ажиллах нөхцөл байдлыг хангах, албандаа хандах хандлагыг сайжруулах, итгэл үнэмшилийг бий болгох талаар зохион байгуулалтын ажил, арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Алба хаагчид албаны хатуу сахилга баттай, ёс зүйн өндөр төлөвшилтэй, амарч байхдаа ч цагдаа хүн гэдгээ мэдэрч биеэ төрийн хүний ёсоор зөв тэгш авч явах ёстой.

Бидний ажиллаж, амьдарч буй энэ бүс нутаг бол Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон хил хамгаалалтын түүхтэй салшгүй холбоотой  хүүхэд, залуу үе маань мартаж үл болох баруун хилийн тулгаралт, байлдаан болсон тэр газар шороо юм. Би Баруун хилийн тулгалтанд халуун амь, бүлээн цусаа зориулсан казак, урианхай, дөрвөд, тува зэрэг үндэстэн ястануудын амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хамт олноороо бахархаж явдаг. Мөн хил хязгаар нутагт ажиллаж буй офицер хүний хувьд өөрийгөө хилчин хүн хэмээн бодож баатарлаг өвгөдийнхөө түүхээр омогших сэтгэгдэл төрдөг.

Баруун хилийн байлдааны 75 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд тус байлдаанд оролцсон ахмад дайчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдүүдэд хамгийн сайн сайхныг хүсье. Баруун хилийн тулгаралт, байлдаанд оролцож ард түмнээ өнгөлзөх дайснаас өмгөөлөн тэмцэж байсан ахмад үетэй түүхт байгууллагыг удирдаж төр засаг, түмэн олондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа алба хаагчдаараа үргэлж бахархаж явдаг.

-Алба хаагчдын албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг  дээшлүүлэх нь  удирдагч хүний хувьд маш чухал.  Ямар арга барил баримталж ажиллаж байна вэ?                                                                          

-Миний хувьд цагдаагийн байгууллагад багагүй хугацаанд ажилласан. Эрүүгийн цагдаагийн газарт  тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байсан  хүний хувьд ажилдаа баримталдаг нэг зарчим бол аливаа хүний үзэл бодол, үг яриа гэхээсээ илүү үйлдэлд нь итгэдэг. Хов жив ярьж хамт олны уур амьсгалыг эвддэг, жалга довоор хуваагддаг, үндэсний хэт үзэл гаргадаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн цагдаад ажиллахыг тэвчдэггүй. Энэ зарчмаар ажиллах болно гэдгээ хамт олондоо хэлдэг. Миний энэ зарчмыг ч манайхан мэддэг учраас ийм асуудал үүсэгдэггүй. Бид хүн ардынхаа амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө зөвхөн урагшаа харж, шинийг сэтгэж санаачилж цаг нойроо хугаслан сэтгэлээ өвтгөн, чилээж ажиллах ёстой. Цагдаад ажиллаж байгаа хүн зөвхөн цалин авах гэж ажилладаггүй гэдгийг алба хаагч бүр ойлгож мэдрээсэй гэж хүсдэг.

Мөн алба хаагчдадаа цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ  зөвхөн шат дарааллаар алхах, ахих боломж гэж байхаас шат алгасах, ямар нэгэн замаар албан тушаал дэвших явдал байх ёсгүй гэдгийг сануулж ойлгуулж явахыг хичээдэг.  Аливаа зүйлд няхуур нямбай, цэгцтэй, тэгш хандахыг хичээн надад итгэл  хүлээлгэсэн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдынхаа, Өлгийчүүдийнхээ илтгэлийг алдахгүйн төлөө ажиллаж байна.  Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай, хуульч ажиллагааг хэвшүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлсэнтэй холбоотой удирдах ажилтнуудыг үүрэг, хариуцлага болон алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр шат шатны хяналтыг сайжруулах талаар ажиллаж байна. Бид цаашдаа иргэдийн цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг  дааж ажиллах нь хамгийн чухал. Хууль сахиулах байгууллагын удирдах ажилтнууд хэрхэвч сул, дорой ашиг сонирхолын зөрчилтэй, бусдаас хараат байж болохгүй.

Эмч эрүүл мэндийн байгууллагынхан эрүүл мэндийн, бид аюулгүй байдлын тусламж үзүүлдэг.  Хамгийн гол нь “Цагдаа бусадтай л адил хүн шүү” гэдгийг иргэд ойлгож,  цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаасай  гэж чин сэтгэлээсээ х үсэж байна. Цагдаа нь цагдаа шиг байж, иргэд ойлгож дэмжиж, хамтран ажиллах нь чухал юм.

-Баян-өлгий аймагт хил дамнасан малын хулгай, эсвэл зөвшөөрөлгүйгээр  ховор, нэн ховор  амьтан агнах , барих, хил давуулахыг завдсан хэрэг  үе үе гардаг.  Сүүлийн үед нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Хил дамнасан хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал харьцангуй тайван байна. Гэхдээ нөхцөл байдлаа хяналтаас алдаж болохгүй. Энэ чиглэлээр Тагнуулын байгууллага, Хил хамгаалах байгууллага болон иргэдтэй хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд хил зөрчин мал  хулгайлахыг завдсан  этгээдүүдийг саатуулсан. Тухайлбал:  ОХУ-ын Тува  улсын дөрвөн иргэн Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрч,  Ногооннуур сумын  нутаг  “Асгат” гэх газраас адуу хулгайлсан болохыг тогтоосон. Үүнийг 2018-02-19 ны өдөр тогтоон, энэ оны  хоёрдугаар сарын  18-нд саатуулж, харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.   Шүүх тэдэнд  хоёр жил, долоон сар  хорих  ял шийтгэсэн  гэсэн мэдээлэл ирсэн.

Хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд нягт хамтран ажиллаж байгаа. 2018 оны эхний 7 сарын байдлаар мал хулгайлах гэмт хэрэг 16-г  бүртгэсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэргийг тусад нь зүйчилсэн нь энэ төрлийн гэмт хэрэгтэй  тэмцэхэд чухал заалт болсон.

Манай аймаг дэлхийд ховордсон буга марал, булга суусар, халиу, баавгай, аргаль, янгир, ирвэс, шилүүс, зэрлэг гахай зэрэг амьтдаас гадна, харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг ховор болон нэн ховордсон жигүүртэн шувуудтай. Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Энэ оны эхний найман сарын байдлаар хууль бусаар ан агнасан гэмт хэрэг бүртгэгдээгүй.

-Булш хиргисүүр ухах, гэмтээж сүйтгэх гэмт хэрэг гардаг. Ялангуяа казахууд хадны оршуулга ухаж төнхөх явдал гардаг гэсэн мэдээлэл ШУА-ийнханд ирсэн байсан. Энэ үнэн үү?

-Аймгийн нутаг дэвсгэрт хадны оршуулга, хиргисүүр, хадны зураг, бичээс, чулуун зэвсгийн болон хүрлийн үеийн олдворууд, шашны холбогдолтой эд өлгийн зүйл зэрэг олон төрлийн дурсгалыг археологийн хайгуул  бусад байдлаар олж,  бүртгэгдсэн байдаг.  Судалгааны байгууллагын мэдээллээр  50 хувь нь  археологи, палентлогогийнх гэдэг юм билээ. Манай Цагдаагийн газраас “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, эртний булш, бунхан, хадны оршуулгыг хадгалан хамгаалах, тонож, сүйтгэхээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд тус аймгийн Буянт, Алтанцөгц суманд XIII-XVII  зууны үеийн байж болох эртний хүний шарил  илрүүлэн хамгаалалтад авч, холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн. Цаашдаа энэ асуудалд цагдаагийн байгууллагын зүгээс анхаарч ажиллана. Палентлогийн хүрээлэнгийнхэн үүнд ихэд талархаж,  цаашид ч түүх, соёл, археологи, палентлогийн дурсгалыг  хамгаалахад  хамтарч ажиллахаа илэрхийлсэн. 

Сонирхуулахад  тус аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын энгэр бэлийн хад чулуунуудад  хадны зураг бий.  Энэ нь төв Азийн хадны зургийн урлагийн томоохон төвүүдийн нэг бөгөөд хадны зургийн дурсгалыг эртний анчид, малчид үлдээсэн түүхтэй.  Шивээт хайрханы хадны зургийг  Дэлхийн соёлын өвд бүртгэсэн,  энэ бүс нутагт одоогоос 4000 жилийн тэртээ  нүүдэлчин түмний хэдэн зуун жилийн туршид бүтээн хөгжүүлж,  даган мөрдөж байсан хүрэл зэвсгийн үеийн соёл, зан үйл болон урлагийн бүтээлийн цогц илэрхийлэл юм. Шивээт хайрханы хадны зургийн дурсгалт газар нь Төв Ази болон Зүүн Хойд Азийн нүүдэлчдийн хүрлийн үеийн соёл иргэншил, тэр үеийн түүхэн хөгжлийн онцгой гэрч нотолгоо болон оршиж байгаа гэж үздэг. Өнөөдрийн байдлаар түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах гэмт хэрэг бүртгэгдээгүй.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож, бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх, техник технологийг шинэчлэх, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх” гэж заасан. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/177 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх цагдаагийн байгууллагын бодлогын баримт бичиг”-ийг баталсан.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн газраас зохион байгуулан явуулж байгаа урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын баримт бичигт тусгагдсан ажил, арга хэмжээнд уялдуулан зохион байгуулах бодлого баримтлан ажиллаж байна. Манай Цагдаагийн газраас аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд уялдуулан 2018 оны эхний хагас жилийн байдлаар нийт 30 удаагийн хэсэгчилсэн арга хэмжээ, 5 удаагийн нэгдсэн үзлэг шалгалт, 28 удаагийн сургалт, мэдээлэл, сурталчилгаа, 38 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага, гурван  удаагийн  өдөрлөг, гурван  удаагийн уралдаан, тэмцээнийг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулахад нийтдээ 10894 хүн хамрагдсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон таван  байгууллага, 25 иргэнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад холбогдох шагналаар шагнаж, урамшуулсан. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа 34 төрийн болон аж аж ахуйн нэгжтэй “Хамтран ажиллах гэрээ”-г  нэг жилийн хугацаатай байгуулан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үр дүнгээ өгч байна.

Тухайлбал, гэрээ байгуулсан 34 байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан орон тооны бус ажилтантай болсон, үйл ажиллагаа явуулж байгаа орчиндоо хяналтын камер суурилуулж, авто зогсоол, хууль сурталчлах самбар, танхимтай болсон гэх мэт олон ажил хийлээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлд хийсэн судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн дэс дараатай, зорилтот бүлэгт чиглүүлэн, олон нийтийг татан оролцуулах, иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгө, аюулгүй байдлаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг арга барилаар зохион байгуулан ажиллаж байна.

Гэмт хэрэг, зөрчлийг үйлдсэнийх нь дараа хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө зарцуулж илрүүлэх бус, урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь чухал болоод байна. Аймгийн хүн амын тоо 2017 онд 102.000 хүрсэн бөгөөд гэмт хэргийн гаралтыг хүн амын тоонд харьцуулан үзэхэд бага байна гэсэн судалгаа бий.                                                                                                 

-Бүртгэгдсэн хэргийн дийлэнх  хувийг аль төрлийн гэмт хэрэг  эзлэж байна  вэ?

-Цагдаагийн газрын судалгааны багаас бүртгэгдсэн гэмт хэрэгт судалгаа, дүн шинжилгээ хийж үзэхэд тус аймгийн нутаг дэвсгэрт уламжлалт гэмт хэргүүд болох хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүд зонхилон үйлдэгдэж, бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 80 хувийг эзэлсэн байдаг. Харин шинэ төрлийн болон үндэстэн дамнасан гэмт хэргүүд харьцангуй бага үйлдэгдсэн тоон мэдээ байна. Хэдийгээр тоон мэдээнд бага бүртгэгдсэн байгаа хэдий ч дээрх төрлийн хэргүүд нууц, далд аргаар зохион байгуулалтай үйлдэгддэг тул шууд илрүүлэх боломжгүй удаан хугацааны ажиллагаа, мөрдөгчдийн ур чадвар шаардагдаг тул илрүүлж, шалгаагүй тохиолдолд бүртгэдэггүй талтай.

-Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ямар ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа вэ?

-Манай Цагдаагийн газраас 2016 онд орчин үеийн инженерийн шийдэл бүхий 40 айлын орон сууцны төслийн урд төлөвлөсөн 20 айлын орон сууцыг миний өмнөх дарга хурандаа М.Батболд санаачлан алба хаагчидтайгаа хамтран ашиглалтанд оруулж, алба хаагчдаа зах зээлийн үнээс хямд, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд оруулсан. Урьд нь төлөвлөсөн 20 айлын орон сууц хөтөлбөрт үлдсэн алба хаагчид хамрагдана. Мөн хамт олон маань туслах аж ахуйн эхлэлийг тавьсан, хүнсний ногоо тариалах газартай болсон, гурван авто машинаар парк шинэчлэл хийгдлээ.Мөн хамт олон маань туслах аж ахуйн эхлэлийг тавьсан, хүнсний ногоо тариалах газартай болсон,  гурван авто машинаар парк шинэчлэл хийгдлээ. Жижүүрт гарч буй алба хаагчдынхаа эрүүл илчлэгтэй, халуун хоол хүнсээр хангах зорилгоор дотоод нөөц бололцоогоо ашиглан шинээр гал зуух, цайны газартай болсон.

ЦЕГ-ын хэмжээнд явагдаж буй “Эрүүл-цагдаа” хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 320 гаруй алба эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд 30 алба хаагчийг Тайвань улсын эмнэлгийн баг Өлгий хотод ажиллах үеэр нарийн мэргэжлийн эмч нараар үзлэг оношлогоонд хамрууллаа. Хөдөө сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдыг тээвэр холбооны болон орчин үеийн техник хэрэгслээр хангах, түүний гэр бүлийн гишүүнийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх талаар сумдын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гурвалсан гэрээнд тусгуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Хамгийн гол нь “Цагдаа хүн ард түмний нэг хэсэг шүү” гэдэг ойлголтыг иргэд маань сайн ойлгож, цагдаагийн байгууллагатай хамтран ажилаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж явдаг.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
39
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
291
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/15
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ДОКТОР (Ph.D), ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/13
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/12
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 32.505 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүллээ
253
253
2024/03/11
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/11
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” боллоо
253
253
2024/03/06
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Содномбалжирын Бүдрагчаа-90 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2024/03/05
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/05
ЦБ-ын 2024.03 сар
253
253
2024/03/04
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2024 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна
253
253
2024/03/01
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
Ахлагч нарын зөвлөгөөнийг тохиолдуулан алба хаагчдад цол олгож, шагналаа
253
253
2024/03/01
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
39
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
291
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
86
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
40
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
62
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
40
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
0
391
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
0
44
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
94
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
39
2024/03/20
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос