• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 40 жилийн ой боллоо

2018-09-14
Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 40 жилийн ой боллоо

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ сарын 12-ны өдөр боллоо. Ойн баярын үйл ажиллагаанд тус цагдаагийн хэлтсийн үе үеийн удирдлага, хөгжил дэвшилд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад ажилтнууд, энэ цаг үед мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд оролцсон юм. 

Түүхт ойн хүрээнд эх орон, ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр багтаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажилласан цагдаагийн алба хаагчдыг Төрийн дээд одон медаль, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар болон бусад шагналаар шагнаж, урамшуулж, тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэллээ.