Д.Ариунжаргал: Би хувцсаа өмсөөд гэрээсээ гарахдаа гэрийн эзэгтэй биш төрийн хүн боллоо гэж ойлгодог

2018-08-07 11:07:00
2844

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ой тохиож байна. Түүхт өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, хошууч Д.Ариунжаргалтай ярилцлаа. Тэрээр цагдаагийн байгууллагад нийт 15 жил ажиллажээ. Хүүхдийн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр сүүлийн долоон жил Нийтийн хэв журам сахиулах албанд ажиллаж байна. Цагдаагийн албанд бие, сэтгэлээ зориулсан, зориулж буй олон эмэгтэй алба хаагчийн төлөөлөл болгон түүний ажил амьдралын гараа, ажлын нөхцөл байдал, сайхан болоод хүндрэлтэй зүйлсийнх нь талаар хөөрөлдсөнөө хүргэж байна. 

-Юуны өмнө танд Монголын цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн баярын мэнд хүргэе. Яагаад цагдаа болохоор шийдсэн талаар яриагаа эхэлье.

-Баярлалаа. Цагдаагийн байгууллагад ажилладаг нийт алба хаагчдадаа, ахмадууддаа, цагдаагийн алба хаагчдынхаа ар гэрийнхэнд бүгдэд нь Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхний ажилд чинь амжилт хүсч, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Би хүүхэд байхаасаа онгоцны нисгэгч эсвэл цагдаа болно гэж мөрөөддөг байсан. Хөдөө өссөн учраас багаасаа хурдны морь унадаг, эмнэг сургадаг их л эршүүд охин байлаа. Ер нь спортоор хичээллэх их дуртай хүүхэд байсан. Гуравдугаар ангид байхаасаа л спортын дөрвөн төрөлтөөр тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Спортоо хөөж явсаар цагдаа болох замыг сонгосон. Сонирхож, дурлаж байж цагдаа болсон учраас ажил мэргэжилдээ их хайртай. “Би тугал хариулж байсан,  одоо харин туг барьж байгаа шүү” гэж хэлэх их  дуртай.

-Цагдаа болох шийдвэрийг тань сонсоод аав ээж хоёр тань яаж хүлээж авсан бэ. Эршүүд хэдий ч ээж аавдаа бол эрх танхил охин нь байж таараа. Эрчүүд голдуу ажилладаг мэргэжил сонгоход дургүйцэж байв уу?

-Манай өвөг эцэг 1930-аад оны үед  Хөвсгөл аймагт хэсгийн төлөөлөгч хийж байсан юм билээ. Ажлаа хийж яваад осолдож амиа алдсан. Тиймээс ээж маань  “Манай удмынханд цэрэг, цагдаагийн ажил зохихгүй. Эрэгтэй хүнд зохиогүй ажил,  эмэгтэй хүнд бүр зохихгүй,  цагдаа болох дэмий. Эмэгтэй хүнд хүндэднэ”  гээд их эсэргүүцсэн. Харин аав болон ах, дүү нар маань дэмжиж байсан.  Би  энэ мэргэжилдээ анхнаасаа  дуртай, сонирхолтой байсан учраас хичээл  зүтгэл гаргасаар цагдаа болох зорилгодоо хүрсэн.

-Цагдаагийн тангараг өргөх үеийн торгон мэдрэмжээсээ хуваалцаач. Ингээд би эх орон, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн цагдаа боллоо гэж бодоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Анх дэслэгч болоод  тангараг өргөхөд ямарваа нэг мэдрэмж төрөөгүй. Болдог юм болдгоороо л болж байна гэж санаж байсан. Харин  2016 онд дахин тангараг өргөсөн. Тэр үед үнэхээр уйлчихмаар ч юм шиг,  Дээшээ огшсон үгээр хэлэмгүй мэдрэмж төрж байлаа. Яагаад өмнө нь ийм мэдрэмж төрж байгаагүй юм бол гэж их гайхсан шүү.

-2016 онд хошууч цолоо авахад уу. Олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ үнэлүүлж, “том” цолонд хүрсэн байна шүү дээ.

-Хошууч цолоор 2016 онд шагнуулж байлаа. Энэ бол амар олддог цол биш шүү  дээ.  Маш их зүтгэл, хөлс хөдөлмөрөөр олдсон учраас өөрийн эрхгүй хүндэтгэх  сэтгэл төрдөг. Яг цол гардан авах мөчид олон жил нойр хоол, хүч хөдөлмөрөө зарцуулж хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртлээ дээ гэж бодохоор гайхалтай сайхан мэдрэмж төрж байсан. Цолоо гардаж аваад л охиноо  хөхүүлээд суух мөчид л сэтгэл их хөдөлж “за энэ цол ч маш өндөр үнээр олддог, басхүү хувь хүнээс ихээхэн хүч, хөдөлмөр шаарддаг цол байна даа” гэх бодол төрсөн. Хичээж зүтгэсний үр дүн гардаг шүү гэдгийг алба хаагчдадаа хэлмээр санагддаг. Хамгийн гол нь  ажилдаа зүтгэл гаргаж, чин сэтгэлээсээ л хандах ёстой.

-Бүсгүй хүн цагдаагийн алба хашиж, нийтийн хэв журмыг сахиулах албанд ажиллахад олон бэрхшээлтэй тулгардаг биз?

-Эр, эм гэж ялгалгүй цагдаагийн алба хашихад  бүгдэд л хүнд шүү дээ. Цаг наргүй. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд шөнийн цагаар эргүүлд гарна гэдэг хэцүү.  04:00 цаг хүртэл эргүүлд гарна шүү дээ. Эргүүлээс буугаад гэртээ яаж харих билээ гэх мэт олон асуудал тулгарна аа. Ажлын хүндээс болж уйлах үе ч зөндөө бий гэхдээ шантарч болохгүй хамгийн гол нь хичээл зүтгэл гаргасны  хүчинд ажлынхаа үр шимийг заавал хүртэнэ гэдэгт итгэж явах хэрэгтэй.

Хүүхдийн байцаагчаар ажиллаж байх үедээ хэрэг материал шалгаад айлуудаар  явдаг байв. Орой үдэш ганцаар явахад эмэгтэй хүнд хэцүү. Нохойд уруулж байлаа. Үүнээс гадна харьцаж байгаа хүмүүсийн бараг 90 орчим хувь нь хохирогч, хэрэг зөрчил үйлдсэн хүмүүс байдаг. Хэрэг зөрчил үйлдсэн хүнээсээ давсан сэтгэхүйтэй, илүү  бодлоготой, ухаан санаагаа бүрэн дайчилж байж хэргээ илрүүлнэ. Цаг наргүй ажилладаг учраас эмэгтэй хүний хувьд хүүхэдтэй болж чадалгүй олон жил явсан гэх мэт олон асуудлууд байна. Гэхдээ ажилдаа дуртай, сонирхолтой учраас саад бэрхшээл бүрийг даван туулсаар ирсэн. Энэ мэргэжлийн зовлон жаргалыг мэддэг хүний хувьд хүүхдээ яасан ч цагдаа болгохгүй дээ гэж боддог.

-Цаг наргүй ажлын хажуугаар эмэгтэй хүнд ар гэртээ анхаарал хандуулах үүрэг бий. Энэ ажлыг хэрхэн нугалж байна вэ?

-Би нөхөр, охин хоёрын  хамт амьдардаг. Охин маань одоо дөрвөн настай.  Нөхөр бид хоёр нэг салбарт ажилладаг учраас миний ажил мэргэжлийн онцлогийг их сайн ойлгодог. Харин хоёр талд ажил гэж яваад  ар гэрийн ажлаа цалгардуулах тал бий. Манай нөхөр замын цагдаагийн хэлтэст ажилладаг учраас намайг бодвол ажил нь ядаж л  цаг нартай. Ажил ихтэй үед оройтож харих, хүүхдээ цэцэрлэгээс нь авч амжихгүй байх гээд ажлын хажуугаар амжихгүй зүйлс олон гарна. Энэ болгоныг ойлгож тусалдаг. Нэг удаа эргүүлээс буугаад бүр дүрэмт хувцастайгаа явж байхад таксины жолооч халдсан. Энэ явдлаас хойш намайг нөхөр минь үүрээр ээлжээс буух бүрт тосдог болсон. Энэ мэтчилэн их тусалж дэмжинэ.

Би сайн ханьтай тулдаа л ажил үүргээ нэр төртэй гүйцэтгээд, ажил ихтэй үедээ ар гэрээ нөхөртөө бүрэн даатгаад санаа амар ажлаа хийж чаддаг.

Хааяа нөхрөөсөө санаа зовно оо. Би чинь айлын эзэгтэй хүн шүү дээ. Гэхдээ ажил үүргийнхээ төлөө багагүй золиос, басхүү хичээл зүтгэл гаргасныг минь төр, цагдаагийн байгууллагаас үнэлсэн.

-Ажлын хажуугаар өөртөө болон гэр бүлийнхэндээ зарцуулах цаг зав хэр байдаг бол?

-Гэр бүлдээ зарцуулах цаг зав тун хомс. Эмэгтэй хүний хувьд гоо сайхандаа  зарцуулах цаг бараг байдаггүй. Оюутан байхдаа л ганц хоёр удаа гоо сайхны салоноор үйлчлүүлж байснаа санадаг. Харин ажил дээр гарснаасаа хойш бол гоо сайхны салонд орж үзсэнгүй, тухтай дэлгүүр хэсэх  зав ч олдохоо больсон. Хамгийн сүүлд “Аав” МУСК нээлтээ хийхэд  л кино театр орсон байх. Түүнээс хойш тухтай гадуур зугаалснаа санахгүй л байна. Ер нь  21 цагаас өмнө гэртээ орох тохиолдол ч ховор шүү дээ.

-Жирэмсний амралтаа авч чадалгүй хүүхдээ төрүүлж байсан гэж байсан.

-Жирэмсний амралтаа ч авч амжилгүй хүүхдээ төрүүлж байлаа. Охин маань 1.8 кг төрсөн. Гурван сар эмнэлэгт хэвтсэн учир төрснөөс хойш хоёр жил гэртээ хүүхдээ харж суухаас өөр аргагүй байдалд орсон. Өмнөх хүүхдээ хэвлийдээ тээж байх үед ажил үүргээ биелүүлэхээр хамгаалалтад зогсоод, тэр орой нь дутуу төрж  хүүхэд маань эндсэн юм. Харин охиноо тээж байх үеэр дарга нар маань ажлыг минь бага зэрэг хөнгөлж өгсөн ч 8.30-аас 21, 22.00 цаг хүртэл ажил дээрээ өдөржин  суугаад байхаар жирэмсэн хүн дийлдэггүй юм билээ. Ер нь цагдаагийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд хүндрэлтэй төрөх гээд байдаг талтай шүү. Ажлын ачааллаас л болдог байх.  Ажил ихтэй байсан учраас саяхан Завхан аймаг руу аав ээждээ  хүүхдээ аваачиж өгөөд маргааш нь ажлаас  дуудагдаад буцаж ирсэн.  “Ээжийг нь дарга дуудаж байна” гээд л хувцсаа өмсөж эхлэхэд охин минь “Заа” гээд санаа алдаад үлдсэн.

-Танай хэлтэст, өөрөөс тань гадна хичнээн эмэгтэй цагдаагийн алба хаагч ажиллаж байгаа вэ.

-Манай хэлтэс нийт 31 эмэгтэй ажилтантай. Хамгийн  анх цагдаагийн байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийг манай хэлтэс байгуулж байлаа. Манай эмэгтэйчүүдийн зөвлөл алба хаагчдынхаа ар гэр рүү хандсан үйл ажиллагаа явуулахаас гадна эмэгтэй алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалах, алба хаагчдаа соён гэгээрүүлэх тал дээр түлхүү анхаардаг.

-15 жил гэдэг багагүй хугацаа. Танд шантрах үе гарч  байв уу. Ер нь ажлаа сольё гэж бодсон тохиолдол бий юу?

-Шантрах үе байлгүй яах вэ. Ажлын хүндээс болж уйлах үе ч зөндөө бий. Бид ээлжийн амралтаа аваад л утсаа унтраах эрхтэй болдог. Бусад үед утсаа унтраах эрх бидний хэнд ч  байхгүй. 24 цагийн бэлэн байдалд байх ёстой. Нэг удаа  манай хэлтэс шөнө  түргэн авч, тухайн үед би утсаа санамсаргүй эвдчихсэн болохоор дуудлага хүлээн авч чадалгүй үлдчихсэн юм.  Түүнээсээ болж арга хэмжээ авахуулсан. Миний буруу учраас хариуцлага алдсандаа харамсаад “Би ерөөсөө ажлаасаа гарна, хүнд байна, хэцүү байна” гээд уйлж байлаа. Учир шалтгаанаа тайлбарлатал дарга маань “ Чи  хэтэрхий их хичээж дээ” гэж хариулж байсан юм. Аргагүй дээ 10 гаруй жил ажиллахдаа ажил тасалж, хоцорч үзээгүй хүн шүү дээ би чинь. Энэ үед л эхний бөгөөд эцсийн удаа ажлаасаа гаръя гэж  бодож байлаа. Цагдаа хүний хувьд  хүний сайн сайхны төлөө  ажилладаг  энэ сайхан ажлаасаа  тийм ч амархан шантарч, орхиж чадахгүй байх.

-Мэргэжил бүхэнд л баярлах, бахдах үе гардаг. Гэхдээ таны хувьд хүүхдийн байцаагчаар ажиллаж байсан гэхээр илүү баярлах зүйлтэй юм шиг санагдлаа.

-Анх хүүхдийн байцаагчаар ажиллаж эхлэхдээ гэрээсээ дайжсан хүүхдүүдэд зөвлөгөө өгч, гэрээсээ төөрсөн хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгөх бүртээ л  маш их урам авдаг байлаа. Нэг удаа гэрээсээ оргон дайжсан 15 настай хүүхэд над дээр ирсэн юм. Эцэг эх нь олдохгүй байсан тул долоо хоног хөөцөлдөж байж нэг халамжийн газар өгөхөөр шийдвэрлээд байтал тасгийн дарга маань “Надад энэ  хүүхдийг олоод өгөөч, сураггүй алга  болоод сар гаран боллоо, олддоггүй” гээд ороод ирдэг юм байна.  Зургийг нь хартал над дээр ирсэн хүүхэд яг дүрээрээ байна шүү. “ Үгүй энэ чинь надтай хамт байгаа хүүхэд байна шүү дээ” гэтэл “ Худлаа яриад бай” гэдэг юм байна. “ Үгүй ээ, үнэн” гээд дагуулаад очтол дарга маань  “Хүүе ээ мөн байна шүү дээ” гээд дуу алддаг байгаа. Хүүгийн аав, ээж, эмээ, өвөө ирцгээж, хүүг хармагцаа баярлан хөөрч,  өрөөнд эмээ нь ухаан алдан унасан шүү дээ. “Бид хүүгээ сар гаран хайгаад бараг арга тасраад байлаа. Тэгэхэд олоод ирлээ шүү дээ” гээд гэр бүлийнхэн нь хичнээн их баярлаж байсан гээч. Яг тэр үед л би урам зоригоор дүүрч, цаашид үргэлжлүүлэн ажиллах эрч хүчээр бялхаж байснаа тод санадаг юм.

-Хошууч Д.Ариунжаргалыг “бий болгох” суурийг тавьж өгсөн хүчин зүйл юу байв. Ямар хүмүүсээс үлгэр дууриал авч байсан бэ?

-Анх цагдаагийн байгууллагад ажилд ороход илтгэх хуудас бичихээс эхлээд шинээр сурах зүйл олон байсан. Тэр болгонд удирдаж байсан дадлагажуулагч багш нар маань олон зүйлийг хэлж зааж сургасан нь их тус дэм болсон гэж боддог. “Чи тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч мөн л юм бол энэ дүрэмт хувцсыг ёс журмынх нь дагуу өмсөж бай” гэж хамгийн түрүүнд сургасан. Үүнээс гадна цагдаагийн албан хаагч ар гэртээ болсон асуудлыг ажил дээрээ дэлгэж яриад байдаггүй. Ажил дээрээ болсон зүйлийг гэртээ яриад байдаггүй. Тэр л үед дүрэм журмаа ягштал биелүүлж, маш зарчимч байх ёстойг яс махандаа тултал ойлгож байлаа. Сургагч багш нарынхаа зааж сургасны хүчээр би өдий зэрэгтээ явж байна гэж боддог. Тэднийгээ маш их хүндэлдэг. Надад зааж сургасан бүх хүмүүс өнөөдрийн хошууч Д.Ариунжаргалын суурийг тавьж өгсөн  гэж боддог доо.

-Өөрийн тань амьдралын хамгийн үнэт зүйлс юу вэ. Үнэт зүйлсээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Гэр бүл, ажил алба маань миний үнэт зүйл. Нэгдүгээрт гэр бүл бол, хоёрдугаарт ажил алба маань явдаг. Мөн гэр бүлийн нэр хүнд, цагдаагийн албаны нэр хүнд маань бас л миний хамгаалах ёстой нэр хүнд. Тэднийгээ ч мөн адил  хамгаалж, өндөрт өргөж явах ёстой. Гэрээ засаад төрөө зас гэдэг. Гэрээ засаж чадахгүй хүн төрөө засаж чадах уу? Ажлаа ч гэсэн чинээнд нь тултал  бүрэн гүйцэд сайн хийх хэрэгтэй. Ер нь  цагдаа болсноороо  маш  их бахархаж явдаг. Олон түмний сайн сайхны төлөө бие сэтгэлээ зориулж явна гэдэг бол хэр баргийн хүний хийх ажил биш ээ. Асар их сэтгэлийн хаттай, хатуужилтай, тэсвэр тэвчээртэй байж л өөрийн гэсэн үнэт зүйлээ хамгаалж олон жил тууштай ажиллаж чадна шүү дээ.

-Та ажил амьдралаа зохицуулахын тулд одоо ямар зарчим баримталдаг вэ?

-Чойжамц хамбын ”Та төрийн хувцсаа өмсөөд гэрээсээ гарахдаа за би энэ гэрийн эзэгтэй биш би төрийн хүн боллоо гэж ойлгож яваарай. Гэртээ ороод төрийн хувцсаа тайлаад би төрийн хүн биш энэ гэрийн эзэгтэй хүн шүү дээ” гэж бодож яваарай гэсэн үг байдаг юм. Энэ зарчмыг л  баримталж явдаг даа. Хүн ажиллаж байгаа юм чинь үр бүтээлтэй, үр дүнтэй ажиллахын тулд хичээх ёстой. Цагийн юм цагтаа. Ажил бол ажил, амьдрал бол амьдрал гэсэн зарчмыг ягштал баримталдаг. Бусад алба хаагчдаасаа ч тийм байхыг шаарддаг.

-Ажил мэргэжлийн онцлогоос  шалтгаалж зан араншинд тань өөрчлөлт гарсан гэж боддог уу. Ойр дотны хүмүүс,  найз нөхөд тань энэ талаар юм хэлж байна уу?

-Хүн өөрийнхөө өөрчлөгдөж байгааг мэддэггүй юм шиг байна. Найзыгаа ажил дээр ирэхэд нь   “Ийшээ суучих” гээд л хэлэх шиг болтол “Чи ямар гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа юу?”  гээд уурлаад босоод ирсэн. “Өө тэгсэн үү? Уучлаарай” гэтэл, “ Чи тэгсэн шүү дээ” гээд их л дурамжхан байж билээ.  Өөрөө тийм захирангуй өнгө аясаар хэлснээ анзаараагүй л байгаа юм. Хүмүүс чи анх цагдаагийн албанд орж байхдаа нэг их инээсэн, хөгжилтэй эмэгтэй байсан бол одоо их няхуур нямбай, үг хэлээ  цэгнэсэн, хянуур болжээ гэж  их  хэлдэг юм. Олон жил цагдаагийн албанд ажиллахаар нэг тийм эршүүд, хүнтэй харьцахдаа өөрийн мэдэлгүй захирах өнгө аяс оруулаад ярьдаг болчихдог. Үг, биеэ өөрийн мэдэлгүй цэгнээд сурчихдаг юм билээ. Ер нь цагдаагийн алба хаагч хүн яваандаа их бодлоготой, суурьтай болдог. Задгай өөрийнхөөрөө байя гэхээр “Би бол цагдаагийн алба хаагч, ажил мэргэжлийнхээ нэр хүндийг унагаж болохгүй” гэж бодогдоод салдаггүй. Найз нөхөдтэйгөө хоол унд идээд суусан ч нүднийхээ булангаар эргэн тойрон дохь хүмүүсийг ажиглаад суучихна. Хүний юм алдагдчих вий, хэрэг төвөг гарах вий гэсэн хандлагаар эргэн тойрноо ажиглаад сурчихдаг юм  байна. Мэргэжлийн онцлог л байх л даа.

-Таны хувьд ямар хүнийг жинхэнэ сайн цагдаа гэж тодорхойлох вэ?

-Цагдаа хүн хатуужилтай, зоригтой, тэвчээртэй, үнэнч шударга байх ёстой. Цагдаа хүн бол шударга үнэний төлөө л ажиллах ёстой хүн шүү дээ. Үүнээс гадна хүнлэг, энэрэнгүй байх ёстой. Хүн ардад дээрэнгүй хандаж хэрхэвч болохгүй. Олон хүнтэй харьцах учраас  хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй. Ачаалал ихтэй байна гээд юм болгонд хөмсөг зангидаад, дүрэлзээд байвал ямар байх вэ. Түүгээр цагдаагийн байгууллагын нэр хүнд гарах учир  ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, иргэнээ хүндэлдэг байх ёстой.

-Эмэгтэй цагдаагийн алба хаагчдын өмнө нийгмийн ямар асуудал тулгамдаж байгаа вэ. Таны бодлоор яаж шийдвэрлэх нь зохистой бол?

-Төрийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд ажиллах хугацааны сүүлийн  долоон жилийн турш төлсөн нийгмийн даатгалыг хэмжээг дундажлан тэтгэвэр  тогтооно гээд заачихсан. Ингэхээр тасралтгүй долоон жилийн турш тасралтгүй ажиллаж,  нийгмийн даатгал төлөх ёстой болж байгаа юм. Энэ асуудал  цэрэг цагдаагийн эмэгтэй алба хаагчдын  хувьд хүнд тусаж байгаа.  Ингэхээр сүүлийн долоон жил өвдөж, төрөх эрхгүй болчихож байгаа юм л даа. Төрж болохгүй болохоор эмэгтэй хүний эрх шууд л зөрчигдөж байна гэж  би хувьдаа үзэж байна.  Холбогдох албаны хүмүүс нь тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ахин нэг сөхөж харах хэрэгтэй болов уу гэж бодож явдаг даа.

Эх сурвалж: Gogo.mn сайт

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
86
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
157
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
86
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
157
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
568
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
115
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
99
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
165
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
141
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
91
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
197
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
253
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос