Т.Сайнжаргал: Өөртөө, Албандаа, Хуульдаа, Ард түмэндээ чин сэтгэлээсээ ханд

2018-08-06 10:06:00
3627

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойд зориулан бэлтгэв.

Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойг тохиолдуулан Мөрдөн байцаах албаны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хурандаа Т.Сайнжаргалтай ярилцлаа.

-Монголын цагдаагийн түүхт 97 жилийн ойн босгон дээр тантай уулзаж байна. Таны мөрдөн байцаагчийн ажлын гараагаа эхэлсэн тухай ярилцлагаа эхлүүлье.

-Би 18 настайгаасаа цагдаагийн байгууллагад ажиллаад 35 жил ажилласан даа. Үүнээс Мөрдөн байцаах албандаа хамгийн олон жил ажилласан. 1989 онд хуучнаар ЗХУ-д Дотоод явдлын яамны Мөрдөн байцаахын дээд сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн цагдаагийн газарт томилогдож, тэндээ мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчаар хоёр жил гаруй ажилласан. 1991-1995 онд Дорнод аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байлаа. 1995 оноос УМБГ-т Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ирж ажиллаж байгаад 1995 оны аравдугаар сард хэлтсийн даргаар томилогдон мөрдөн байцаах албанд 20 гаруй жил ажилласан.

Энэ албанаас асар их зүйл сурсан даа. Би ЗХУ-д сурахаар явахаасаа өмнө нийслэлийн Цагдаагийн газарт ахлагч цолтой ажиллаж байсан юм. Мөрдөн байцаах албанд ороход олон туршлагатай мөрдөн байцаагч миний багш болсон. Миний анхны багш бол манай мөрдөн байцаах тасгийн дарга байсан Б.Жаргал дэд хурандаа. Энэ хүн сүүлд УМБГ-ын нэгдүгээр хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Маш их мэдлэг, туршлагатай түүний удирдлагад мөрдөн байцаах албаны “А” үсэг сурч байлаа.

-Мөрдөн байцаагч хүн ямар байх ёстой юм бэ. Маш их мэдлэг, ур чадвар шаардсан алба юм шиг санагддаг.

-Мөрдөн байцаагч хүн олон талын мэдлэг, чадвартай байх шаардлагатай. Янз бүрийн ажил, мэргэжлийн хүмүүсийг шалгаж, хэргийн үнэн зөвийг олохын тулд ажилладаг учир тэдэнтэй эн зэрэгцэхүйц мэдлэгтэй байх хэрэгтэй. Тухайлбал, барилгаас унаж нас барсан хэргийг шалгахад барилгын ажлын болон барилгын тухай хуулийн, эмч нарын хэргийг шалгахад анагаахын, эдийн засгийн хэрэг байлаа гэхэд санхүүгийн мэдлэг шаарддаг. Тухайн мэргэжлийн онцлогийг мэдэж байж мөрдөх ажиллагаа явуулдаг.

Мөрдөн байцаагч дутуу мэдлэгтэй байх юм бол хүний аманд унаж, нотлох баримтыг төдийлөн сайн цуглуулж чадахгүй. Тиймээс өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэг, чадвараа дээшлүүлэх шаардлагатай байдаг. Цагдаагийн бүх л алба чухал. Гэхдээ тэдний дундаас мөрдөн байцаах алба нэн чухал. Мөрдөн байцаагч бол сэтгэл зүйч байх хэрэгтэй гэж багш нар хэлдэг. Гэмт хэрэгтэн, хохирогч, гэрч хэн ч бай хүний сэтгэлийг маш сайн мэдэрч, сэтгэлийн нарийн харилцаа тогтоож, түүнийг яриулж чаддаг байх хэрэгтэй.

Намайг ЗХУ-д сурч байхад дадлага, туршлагатай мөрдөн байцаагчид хамт сурч байсан. Багш нар мөрдөн байцаагч гэмт этгээдийн өмнө жүжигчин байх ёстой гэж хэлдэг. Энэ нь худал жүжиглэх биш хүнтэй ажиллах ур чадвар, сэтгэл зүйн урлагийг бүрэн эзэмшсэн байх ёстой гэсэн үг. Жаргаж, зовсон нэгэн ч бай, хүн амины хэргийн сэжигтэн ч бай тэр хүнийг бүрэн дүүрэн ойлгож, хуулийн хүрээнд асуудлыг шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй юм. Хөнгөн, хуумгай шалгасан хэрэг прокурорын, шүүхийн шатнаас буцаж, хүний амьдралд хар толбо үлдээдэг.

Иймээс чадвартай мөрдөн байцаагчаар хэргээ үнэн зөвөөр шийдүүлсэн гэмт хэрэгтэн хүртэл тэр мөрдөн байцаагчид талархдаг. Олон мөрдөн байцаагчтай ажиллаж байхад ял аваад явсан этгээдүүд хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдсэн мөрдөн байцаагчдаа талархсан захидал илгээж байсныг мэднэ. Уулзаж, тааралдахдаа ч хүндэтгэлтэй ханддаг. Хорих газар ял эдэлж байгаа хүмүүс хүртэл үнэнийг хуулийн дагуу тогтоосон мөрдөн байцаагчаар бахархан ярьж байсныг сонсож байлаа. Мөрдөн байцаагч бол ийм хариуцлагатай, нэр төртэй алба.

-Цагдаагийн байгууллагын 97 жилийн ой тохиож байна. Энэ жилийн ой ямар онцлогтой гэж харж байна вэ?

-97 жилийн ойн босгон дээр Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх, Цагдаагийн байгууллагын, Зөрчлийн тухай хууль гээд шинэ хуулиуд хэрэгжиж эхэлснээрээ онцлогтой. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай, Гэмт хэргийн тухай хууль шинэчлэгдлээ. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийг эрүүгийн хэрэг мөрдөгчид дагаж мөрдөхөд шинээр хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжуудыг амьдралд хэрэгжүүлэх, хэвшүүлэхэд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орлоо. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар мөрдөгчийн чиг үүргийг тодорхойлсон хэд хэдэн заалтууд шинэчлэгдсэн.

Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулсан нь үр бүтээлтэй болсон. Цагдаагийн алба хаагчид дагаж мөрдөхөд шинэ түвшинд гарсан эрх зүйн үндэслэл сайтай сайн хууль болсон гэж бид үздэг. Үүнийг дагаад алба хаагч нараа дадлагажуулах, сургах хэрэгцээ шаардлага тулгарсан. Мөн энэ хуульд бидний ярьдгаар амьдралд нийцэхгүй, тохирохгүй байгаа зүйл заалтуудыг шинэчлэх тухайд холбогдох газруудад нь хүргээд байгаа. Зөрчлийн тухай хуулийг гэхэд шинэчилж, өөрчлөх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үүнийг манай Хууль зүйн их сургуулийн судлаач багш нар шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын ажилтнуудын санал судалгааны үндсэн дээр гаргасан. Эрүүгийн, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд зарим заалтыг амьдралд нийцүүлэх талаас нь шинэ санал байгаа гэж ойлгож болно.

Мөн шинэ хуулийн талаар ажилтнуудаа дадлагажуулан сургах, мэргэшүүлэх асуудал юу юунаас чухал. Мөрдөн байцаах албанд мэргэшинэ гэдэг бол маш чухал. Хулгай, залилан, хүн амины гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргийг дагнаж мөрдүүлэн ажиллуулбал илүү үр бүтээл гарна. Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 30 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Сүүлийн үед залилан мэхлэх гэмт хэрэг, тэр дундаа сүлжээний бизнестэй холбоотой хэргүүд хил дамнасан шинжтэй, гадаадын иргэд оролцсон, нарийн ажиллагаа шаардсан, цахим хэргүүд ихээхэн гарч байна.

Мөн шинэ төрлийн гэмт хэрэгт тооцогддог хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг байна. Хуучин бол манай улс дамжин өнгөрсөн байж болзошгүй гэж шалгадаг байсан бол одоо хэрэглэгчтэй болчихсон. Тиймээс энэ чиглэлээр дагнасан мөрдөгч нарыг бэлтгэх шаардлага байна гэж хардаг. Хөдөө бол мал хулгайлах гэмт хэрэг дорвитой буурахгүй байна. Малын хулгайн гэмт хэрэг мөрддөг чиглэлээр бас бэлтгэх хэрэгтэй. Хулгай, хар тамхитай тэмцэх газруудыг байгуулаад ажиллаж байна. Уул уурхай манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон.

Хүн амын суурьшил нэмэгдсэн нь гэмт хэрэг өсөх нэг шалтгаан болж байна. Энэ мэтчилэн хэргийн төрөл зүйл олширсноор алба хаагчдыг мэргэшүүлэх ажлууд шат дараатай хийгдэж буй ч эрчимжүүлэх хэрэгцээ их байна. Шинэ эрх зүйн орчин бүрдсэн үед алба хаагч нар ажиллаад жил гаруй болчихлоо. Энэ хугацаанд хуулийг боловсронгуй болгох асуудлуудыг зохих газарт нь тавьчихсан байгаа. Энэ бүхэнд ахмадууд бид залуучууддаа сургалт явуулж, санаа бодлоо илэн далангүй ярилцдаг. Амьдралд нийцэхгүй байгаа нийтлэг асуудлуудыг нь хууль тогтоох байгууллага шийдээд өгчихвөл ажиллахад урамтай шүү дээ.

-Та цагдаагийн албанд насаараа зүтгэж, хурандаа цолд хүрсэн, залуу үедээ үлгэр дуурайл болсон хүн. Цагдаагийн алба хаагчийн эрхэмлэх зарчим, энгийн хүмүүсээс ялгарах онцлог юу вэ, таныхаар?

-Цагдаагийн алба хаагч хүний төлөө төрсөн юм шиг ажиллах ёстой. Төрийн өмнөөс бусдыг айлгаж, сүрдүүлэхээсээ илүү ард түмнээ хайрлаж, хүндэтгэлтэй хандаж, хүний төлөө ажил, амьдрал, чин сэтгэлээ зориулж байвал цагдаа хүнийг иргэд ойлгоно, хайрлаж, хүндэтгэнэ. Бусдад хүндлүүлье гэж бодож байгаа бол өөрийнхөө ажил алба, өмсөж буй дүрэмт хувцсаа хүндэлж, хайрладаг байх хэрэгтэй. Цагдаагийн дүрэмт хувцас өмсөөд тамхи зуусан хүн эвгүй харагддаг, согтуу явбал муухай үзэгддэг, ард түмэнд гологдож, шүүмжлүүлдэг. Өөртөө, албандаа, мөрдөж буй дүрэм, журамдаа, ард түмэндээ чин сэтгэлээсээ хандвал цагдаагийн алба хаагчийн ажил үйлс сайн байна. Чин сэтгэлээсээ хандсан зүйл бусдын сэтгэлд хүрдэг учир хүмүүс тэр хүний ажлыг ойлгоно.

Цагдаа төрийн өмнөөс иргэддээ төмөр нүүр гаргаад байвал тэд дөлнө. Харин хуулийг үл биелүүлэгч, эргэн тойрондоо байгаа хүмүүсийг сүрдүүлэгч, бусдад аюул учруулж буй этгээдэд цагдаа хатуу хандах ёстой. Энгийн үед нь ард түмэндээ тусалдаг, үйлчилдэг байх хэрэгтэй. Оюутан байхдаа Воронеж хотод дадлага хийх үедээ сонссон нэг зүйлийг энд ярья. Энэ явдал бол цагдаагийн алба иргэдтэйгээ ойрхон ажилладгийн нэг илрэл юм л даа. Тус хотын иргэд шөнийн 02.00, 03.00 цагийн үед цагдаагийн газар руугаа утасдаж цаг хэд болж буйг асуудаг, цагдаагийн газрын жижүүр ч тэдэнд хариулдаг гэж байсан. Ингэж цагдаа, иргэн хоёрын хооронд шууд гүүр үүсдэг. Иргэн нь цагдаа л шөнө ажиллаж байгаа, тэр надад цаг хэлж өгнө гэж итгэдэг байна. Ийм тохиолдол гарлаа гэхэд “Юу ярьж байгаа юм, би чамд цаг хэлж өгөх ёстой юу?” гэж хэзээ ч хэлж болохгүй.

Иргэн цагдаагаас цаг, гудамж, газрын нэр гээд юуг ч асууж, лавлагаа мэдээлэл, дэмжлэг, туслалцаа авахыг хүсэж болно. Цагдаагийн алба хаагч бүр түүнд чин сэтгэлээсээ тусалбал манай цагдаагийн байгууллагын нэр хүнд өндөр байна. Эдгээр нь цагдаагийн ажил үүрэгт холбогдолгүй гэж үзэхээс илүү иргэн, цагдаадаа хандаж байна гэдэг хандлагаар түүнд туслах аваас жинхэнэ цагдаагийн алба хаагч болно. Хэн нэгэн цагдааг нэгэн төр, миний хамгаалагч, туслагч гэж хардаг байж болох учир түүнд зөв зөвлөгөө өгч, зөв чигт хандуулах хэрэгтэй.

-Сүүлийн үед цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус олон болж буй нь анзаарагдаж байна. Мөн өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж буй шижигнэсэн залуус бий. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Цагдаагийн байгууллагын боловсон хүчин залуусаар бэхжиж байна. Ялангуяа цагдаагийн сургуульд элсэх хүсэлтэй залуус олон болж. Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлахад эмэгтэйчүүд ирж бүртгүүлдэг болсон. Манай цагдаагийн офицерууд мэдлэг, чадвараа байнга дээшлүүлж байх ёстой. Сургууль төгсөж байгаа нь сайн хэрэг боловч мэдлэг, чадвараа ажилдаа гаргаж, бусдад үзүүлж, ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Тэгвэл ур чадвар нь дээшилнэ. Мэдлэг гэдэг бол нэг асуудал, боловсрол бүр өөр, ур чадвар бол огт өөр зүйл юм.

Өөрийгөө мэдлэг, боловсролтой, ур чадвартай болгохын тулд байнга хөгжүүлж бай. Бие бялдрын хөгжлөөс гадна харилцааны соёл гэж “нэг юм” дутагдаад байгаа. Гэхдээ ганцхан цагдаад ч биш, үйлчилгээний газрууд, гудамж талбайд явж байхад манай иргэд маш их стресстэй болсон нь анзаарагдаж байна. Цагдаагийн алба хаагч үүнийг дагаад уурлаад байвал ажил нь өөдрөг байна гэж байхгүй. Харин ч иргэддээ тусалж, дэмжиж байвал эерэг үр дүн бий болно.

-70 гаруй жилийн түүхтэй Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаагчаас эхлээд дөрвөн хэлтсийн даргаар ажиллана гэдэг хүн бүрт тохиогоод байхгүй хувь зохиол биз ээ.

-Мөрдөн байцаах албаны түүхийг цагдаагийн түүх, нэг ёсондоо Монголын ард түмний түүх гэж ойлгох ёстой. Мөрдөн байцаах газар түүхэндээ таван гавьяат төрүүлсэн байдаг. Энэ нь хуучин хэллэгээр Улс ардын аж ахуйн салбаруудад төрж байсантай эн зэрэгцсэн шилдэг таван гавьяат төрсөн. Асар их дадлага, туршлагатай, цагдаагийн шилдэг ажилтнууд Мөрдөн байцаах албанд ажиллаж байснаар бахархаж явдаг. Мөрдөн байцаах албанд, тэр тусмаа мөрдөн байцаах газрын мэргэжлийн хэлтэст очиж ажиллана гэдэг бол мөрдөн байцаагчдад нэр төрийн хэрэг байдаг.

Мэргэшсэн шилдэг мөрдөн байцаагчид, энэ албаны мастерууд хэлтсүүдэд ажиллаж байсан. Одоо ч ажиллаж байна. Мөрдөн байцаагч нь хүний амьдралын хүнд хэцүү мөчид үнэн зөвийг дэнсэлж байдаг учир түүнд маш их итгэдэг. Хохирогч, сэжигтэн, яллагдагч аль нь ч тэр. Мөрдөн байцаагч маш олон талын мэдлэг, чадвартай байх ёстой. Монгол Улс 600 гаруй хуультай. Тэгвэл мөрдөн байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас гадна 100 гаруй хууль хэрэглэдэг гэдэг. Ингэж байж мөрдөн байцаах ажиллагаа явдаг. Мөрдөн байцаагч өөрийгөө байнга хөгжүүлж, мэдлэгээ дээшлүүлж байх хэрэгтэй.

-Тодруулалгүй өнгөрч боломгүй нэг асуулт бол ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн тухай юм. Таны шанг нь таталцаж байсан энэ төв цагдаагийн байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийттэй холбосон “гүүр” болжээ.

-Энэ төв байгуулагдаад 10 дахь жилтэйгээ золгох гэж байна. Ирэх арванхоёрдугаар сард тэгш ой нь тохионо. Өнгөрч буй хугацаанд Хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчид их дадлага, туршлагатай болсон байх. Төвийг анх байгуулах санаачилгыг ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан хошууч генерал М.Ганболд гаргасан. Тэрбээр сүүлд БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. М.Ганболд дарга цагдаагийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд байнга өгч байдаг Хэвлэл мэдээллийн төв байдаг юм байна гээд анхлан байгуулж, даргаар нь намайг томилж ажиллуулсан. Энэ нь тухайн үед бусад төрийн байгууллагад үлгэр жишээ болсон.

Мэдээллийн эринд хэвлэл мэдээлэлтэй сайн харилцаж байна гэсэн сайшаалыг тухайн үеийн төр, засгийн удирдлагуудаас авч байлаа. Ялангуяа сэтгүүлчдэд чухал явдал болсон. Тэд өмнө нь нэг албан тушаалтнаас мэдээлэл авах гээд гуйдаг, тэр нь өгөх, өгөхгүй, тухайн хүний ааш, араншин, ажил төрлөөс шалтгаалдаг байсан. Харин энэ төв байгуулагдсанаар шууд харилцдаг болсон. Улс, байгууллага, хувь хүн, мөрдөн байцаалтын нууцтай холбоотойгоос бусад мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэдэг болсон.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн мэдээлэл олж авах эрхтэй” гэсэн заалт бий. Мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг УИХ баталсан байдаг. Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль үйлчилж эхэлсэн үед цагдаад Хэвлэл мэдээллийн төв бий болж үйл ажиллагаагаа эхэлсэн нь тусгай чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд хэвлэлийн төлөөлөгчтэй байх зайлшгүй шаардлагатайг нийтэд мэдрүүлсэн санаачилга болсон. Өмнө ажиллаж байсан болон одоогийн алба хаагчдадаа талархаж явдаг. Одоо манай Хэвлэл мэдээллийн төв маш сайн ажиллаж байна.

-Олон нийт хэдийнэ мэддэг болсон цагдаагийн байгууллагын Хэвлэл мэдээллийн төвөөр сэтгүүлчид байнга орж, гарч, мэдээлэл авч, өгч ажил, амьдрал тасралтгүй үргэлжилж байна. Энэ байгууллагыг ийнхүү хөл дээрээ тогтоход таны үүрэг оролцоо нэлээд байсан болов уу?

-Цагдаагийн Хэвлэл мэдээллийн төв байгуулагдсанаар иргэд илүү хожсон. Иргэдэд нээлттэй, үйл ажиллагаа ил тод болсон л доо. Мэдээллийг олж авах илүү боломжтой, иргэдийн хууль ёсны эрх ашигт нийцсэн төв бий болсон. Энэ төвийг байгуулсны дараа манай тусгай чиг үүргийн байгууллагаас хүмүүс ирж туршлага судалж байсан. М.Ганболд дарга болон тухайн үеийн удирдлагууд, Санхүү ард талын газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд маш их дэмжсэн.

Мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс хүмүүс урилгаар авчирч, офицер цол өгч ажиллуулсан. Тэд үнэхээр их дэм, тус өгч ажилласан. Одоо Хэвлэл мэдээллийн төв маань тусдаа студитэй болж, мэргэжлийн сэтгүүлч, зураглаагчид ажиллаж байна. Анх радио, телевизийн мэргэжлийн хүмүүсийг цагдаагийн сэтгэлгээтэй болгох асуудал маш чухал байсан. Дамжаа, сургалтад хамруулж, хууль, эрх зүйн боловсролтой болгосон. Цагдаагийн академи болон бусад сургуульд сургаж, эрхзүйч боловсрол эзэмшүүлсэн нь цагдаагийн ажил, амьдралд суралцахад ойр дөт болгосон.

Харин радио, телевизэд ажиллаж байсан тэд намайг хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцахад сургасан. Надад буй бас нэг боломж, ур чадварыг нээсэн ажил юм даа. Камерын өмнө гарч, мэдээлэл өгөх талаарх ойлголт надад байгаагүй. Дадлага, туршлагатай хамтран ажиллагч нөхөд минь дэмжсэн учраас Хэвлэл мэдээллийн төв хөл дээрээ зогсож, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэддэг болсон.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

ШИНЭ МЭДЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
51
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
67
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
253
253
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
253
253
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
253
253
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
253
253
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
253
253
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
253
253
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
253
253
2024/04/04
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны удирдах бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
253
253
2024/04/04
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунанг хүлээн авч, ажлын уулзалт зохион байгууллаа
253
253
2024/04/03
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
Мөрдөн байцаах албанаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” аяныг эхлүүллээ
253
253
2024/04/03
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
Загварын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2024/03/29
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2024/03/28
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБАТЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/26
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/21
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛДЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/21
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/21
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
253
253
2024/03/26
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/20
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ А.ДУЛААНЖАРГАЛ АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/20
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаал;
253
253
2024/03/20
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2024/03/18
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүллээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД "МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТ ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ.
253
253
2024/03/18
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ НЭРЭМЖИТ “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
253
253
2024/03/15
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд
Дорнод аймгийн цагдаагийн газрын хамт олонд "ТАЛАРХАЛ" ирүүллээ
253
253
2024/03/15
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАГ ТАМИРЧИД АЛТ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
0
51
2024/04/17
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.САНДАГ-ОЧИРЫГ УРЬЖ, АЛБА ХААГЧДАД ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
0
67
2024/04/17
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан онцлог ажлууд
0
496
2024/04/15
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ТӨСӨВ ЗАХИРАГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
0
102
2024/04/11
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
Нэг сайн үйлдэл нь дээрэлхлийн эсрэг мянган үйлдлийг зогсоож чадна
0
71
2024/04/11
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
0
106
2024/04/11
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
Дээрэлхэл бол бусад руу чиглэсэн харгис хэрцгий, бүдүүлэг дайралт юм
0
118
2024/04/11
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АВСТРАЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХОЙД АЗИЙН БҮС ХАРИУЦСАН ДАРГА, ЗӨВЛӨХ САЙД МАЛКОЛМ МАККАЛИСТЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
0
78
2024/04/11
ЦЕГ-ын батлагдсан төсөв 4 сар
0
163
2024/04/10
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
“Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сургалт боллоо
0
240
2024/04/04
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос