• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“АВТОБУС МАШИНТАЙ МӨРГӨЛДӨЖ 30 ГАРУЙ ХҮН НАС БАРСАН” ГЭЖ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦЖЭЭ

2018-05-09
“АВТОБУС МАШИНТАЙ МӨРГӨЛДӨЖ 30 ГАРУЙ ХҮН НАС БАРСАН” ГЭЖ ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦЖЭЭ

Сошиал орчин /фэйсбүүк/-д “Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан” гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Одоогийн байдлаар ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байгаа юм.

Иймээс иргэд та бүхнийг эх сурвалж тодорхойгүй, албан бус мэдээлэлд итгэхгүй байж, албаны эх сурвалжаас мэдээлэл авах, аливаа сайтыг хуулбарлаж бэлтгэсэн баримт, нотолгоогүй фишинг /хортой/ мэдээллийг үзэхээс татгалзах, тухайн мэдээллийг нээхийн тулд фэйсбүүкийн нууц үгээ бүртгүүлэхгүй байх зэргээр мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.